Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
4
9
5
5
2
Users Today : 23
Users Yesterday : 108
Total Users : 49552
Views Today : 29
Views Yesterday : 127
Бхагаван Кришнагийн трансцендент лила-кахани, зугаа наадмын тухай хүүрнэлийг сонсох нь дээд зэргийн ашиг тустай хэмээн “Бхагаватам”-д өгүүлсэн. Хэрэв та бүрэн дүүрэн итгэлтэйгээр, маш анхааралтайгаар сонсох аваас таны зүрх материаллаг бохирдлуулаасаа цэвэрлэгдэнэ. Чухамхүү энэ л зорилгын улмаас Бхагаван Шри Кришна газар дэлхийд морилон бууж ирдэг. Сүнслэг тэнгэрт орших Кришнагийн мөнхийн гариг орныг сач-чид-анандамайя-дхама буюу санмайя, чинмайя, анандамайя – мөнх, мэдлэг, аз жаргалаар бялхмал дүүрэн газар орон хэмээн нэрлэдэг. Тэнд Тэрээр трансцендент зугаа наадмууддаа, ялангуяа раса-лила зугаа наадамдаа бүрэн дүүрэн автаж байдаг. Тэгвэл Тэр яагаад наашаа материаллаг ертөнцөд ирэх хэрэгтэй болдог юм бэ? Энэ газар бол Түүний гариг орон биш, тэр газраас буюу Түүний трансцендент сач-чид-анандамайя дхамаас эрс тэс ялгаатай. Материаллаг ертөнц бол асат, ачит, нирананда-майя буюу цаг зуурхны, мунхгаар, зовлонгоор дүүрэн газар орон. Тэгвэл Кришна яах гэж наашаа ирдэг юм бэ? Энд Тэр юу хийх гэж ирдэг хэрэг вэ? Тэрээр ийшээ, сухридам сарва-бхутанам буюу бүхий л амьд бодгалиудад цорын ганц сайн сайхныг хүсэгч учраас морилон
Зөвхөн маш их бардам хүн л шүүмжлэлд гомдох болно. Ухаантай хүн бол өөр рүүгээ чиглэсэн шударга үнэн шүүмжлэлийг сонсож, түүнээс дараа дараагийнхаа ахин дэвших, өөрийгөө төгөлдөржүүлэх санаа сэдлийг олж харж байдаг. Харин шударга бус шүүмжлэлийг хувьдаа хүлээж авдаггүй. Бэлэг дурсгал, доромжлол эсвэл шүүмжлэл аль нь байлаа ч гэсэн хэрэв бид түүнийг хүлээж авахгүй л бол энэ нь түүнийг бэлэглэсэн хүний өмч болж үлддэг. Ухаалаг хүн мөн өөрийгөө шударга бусаар шүүмжлэхийг хүлээн зөвшөөрдөггүй. Хэн нэгний үйлийг шүүмжлэх үед тэр нь хэдийчинээ шударга байхаас үл хамаарч бид энэ үйлийнхээ үр дагаврыг өөрийн кармын санд бичиглэн үлдээдэг гэдгийг ойлгох нь чухал. Юу юунаас урьд бусдыг шүүмжилж байнаа гэдэг нь бидний өөрсдийн төгс төгөлдөр бус байгааг илэрхийлж буй билээ. Хэрэв хэн нэг хүний ямар нэг зүйл таны зэвүүг хүргэж буй бол үүнийг өөрөө өөрөөсөө хайгаад үз. Та өөрөөсөө түүнийг баттай олох болно. Ухаалаг хүмүүс нь бусдын дутагдлыг хаан дарж, харин тэдний сайн чанаруудыг нь илүү тодруулан харуулах замаар
Бхагавад-гитагийн есдүгээр бүлгийн төгсгөлд Эзэн Кришна шууд ийн тушаасан байдаг: “Үргэлж Миний тухай бод, Миний чин бишрэлтэн бол, ганцхан Надад мөргө, Надад бишрэл хүндэтгэлээ илэрхийл”. Ийн үйлдсэнээр хүн Түүний трансцендент гариг оронд заавал хүрч очноо хэмээн Дээд Бурхан айлдсан. Гэвч бурхангүй үзэлт эрдэмтэд, дийлэнхи хүмүүсийг төөрөгдөлд оруулж, тэднийг Бурханы Бодгальд биш харин бодгаль бус, үл илэрсэн, мөнхийн, төрөөгүй үнэнд өөрсдийгөө даатгахыг уриалан дуудаж байдаг. Имперсоналист-гүн ухаантан- майявади нар нь Туйлын Үнэний дээд илрэл нь Бурханы Дээд Бодгаль юм хэмээх үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй. Хэрэв хүн нарыг яг л тэр байдлаар нь таньж ойлгохыг хүсч буй бол тэрээр эхлээд нарны гэрэлтэй нүүр нүүрээрээ тулах ёстой ба дараа нь наран бөмбөлөгтэй нүүр тулах ёстой. Тэр цагт хэрэв тэрээр энэхүү бөмбөлөг рүү нэвтэрч чадах аваас тэрээр нарыг захирч байдаг эзэн бурхантай нь нүүр нүүрээрээ уулзаж чадна. Мэдлэг дутуугийн улмаас гүн ухаантан-майявади нар нь Брахманы гэрэл туяаны хил хязгаараас чанадад гарч чаддаггүй. Энэхүү Брахманы гэрэл туяаг нарны гэрэл туяатай