Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 9 5 5 8
Users Today : 29
Users Yesterday : 108
Total Users : 49558
Views Today : 35
Views Yesterday : 127
Сансар огторгуйн таван үндсэн махбодь буюу Шороо, Ус, Гал, Хий, Огторгуй нь бидний хүмүүний биед цогцоороо оршиж байдаг. Хэрэв тэд харгалзан тэнцвэртэй байх аваас хүний бие эрүүл саруул байх нөхцөл хангагддаг. Эртний энэтхэгийн Жйотиш-шастир гэх мэт эрдэм ухаануудад эдгээр элементүүд нь үнэт чулуунуудад агуулагдаж байдаг хэмээн өгүүлжээ. Тодруулвал: Бадмаараг болон Улаан шүр чулуунд Гал махбодь Сувд болон Очир Алмаз, Цагаан Индранил зэрэгт Ус махбодь Маргадад Шороон махбодь Шар индранилд Хий махбодь Цэнхэр Индранилд сансрын эрчим буюу Огторгуй махбодь оршдог хэмээжээ. Энэтхэгийн зурхайн бүтээлүүдэд өгүүлснээр, үнэт чулуудын янз бүрийн өнгүүд нь хүний амьдрал, хувь тавилан, эрүүл мэндэд онцгой том нөлөөг үзүүлдэг хэмээсэн. Хэрэв үнэт чулууд хангалттай цэвэр, байгалийн байх аваас хүний амьдралд сөргөөр нөлөөлж буй гаригсын сөрөг нөлөөг бууруулж, нөлөөг нь эерэгжүүлэх боломжтой байдаг ажээ. Ведэд есөн гаригийн үнэт чулуудыг есөн үнэт эрдэнэ буюу наваратна хэмээн нэрлэсэн байдаг. Ведийн зурхайн ухаан Жйотиш, хүмүүнийг төрөх үеийн гаригсын системийн байршил нь хүний бүхий л амьдралынх нь туршид
Бурханы туслалцаагүйгээр ангижрал, гэгээрэлд хүрэх нь ямар хэцүү болохыг Бурхан Будда, Мял Богд, Хираньякашипу гэх мэт агуу бодгалиуд бидэнд өөрсдийн биеэр үлгэрлэн харуулж өгсөн. Харин Дээд Бурханы тусламжтайгаар ангижрал гэгээрэл ямар хялбар болохыг, тэр байтугай ангижралын дээд түвшинд хялбараар хүрч болохыг Кхатванга Махараж, Прахлад Махараж, Дхрува Махараж, Парикшит хаан гэх мэт агуу бодгалиуд харуулж өгсөн. Бурхан Буддагийн, Мял Богд нарын гэгээрлийн түүхийг та бүгд биднээр хэлүүлэлтгүй мэдэх байх. Агуу бурхангүй үзэлт Хираньякашипу тэнгэрийн тооллоор 100 жил маш хатуу тэвчил хатамжлалыг хийж байж, төгс төгөлдрийн доод түвшинд хүрсэн байдаг. Юу ч идэж уухгүй, хоёр гараа дээш өргөөд, хөлийн хоёр хуруун дээрээ зогсох тэвчлийг хийж тэнгэрийн тооллоор 100 жил зогсож байж төгс төгөлдрийг олсон. Тэнгэрийн 1 өдөр нь манай дэлхийн 6 сартай тэнцэнэ гэж тооцвол энэ нь маш урт удаан хугацаа болно. Тэгвэл Кхатванга Махараж ердөө 1 мухуртад буюу 48 минутанд, Парикшит хаан 7 хоногт, Дхрува Махараж 12 хоногт гэгээрэлд хүрсэн байдаг. Энэ жишээнүүдээс төгс төгөлдөрт
“Зөв хооллолтын тусламжтайгаар бид өөрсдийн ухамсрыг маш хүчтэйгээр цэвэрлэж чадна. Энэ бол ухамсрыг цэвэрлэх хамгийн эхний алхам юм. Мантрагаар, залбирлаар биш харин зөв хооллох дэглэмийн тусламжтайгаар. Эхлээд бид цэвэр ариун хоол идэх хэрэгтэй. Яагаад гэвэл бидний хоол хүнс бидний биемахбодь болдог. Хоол хүнс бидний ухамсарт нөлөөлдөг. Хэрэв бид загас идсэн аваас бидний ухамсар муурны ухамсар болж хувирна. Юуных нь залбирал, юуных нь мөргөл байх вэ ? Эдгээрийг тань сонсохгүй. Бидний амнаас загас, сармис л үнэртэнэ. Энэ нь зүгээр л боломжгүй. Өөрийн хоол хүнсний мэдрэмжээ хянаж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энд өдрийн дэглэмийн тухай яригдаж байна.  Хэрхэн зөв хооллох талаар суралцах хэрэгтэй. Энэ нь бүхэл бүтэн урлаг юм. Харин бид залхуурах аваас бид хэзээ ч, юу ч сурахгүй. Дараагийн зүйл бол юуг идэж болох, юуг идэж болохгүйг мэдэх хэрэгтэй. Цааш нь, хэрвээ та өвчтэй бол хувийн хоолны дэглэм заавал байх ёстой. Хэрэв та эрүүл бол хойшдоо өвдөхгүйн тулд ямартай ч дэглэмийг даган мөрдөх хэрэгтэй. Ингээд
Scroll to Top