Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
4
9
5
5
0
Users Today : 21
Users Yesterday : 108
Total Users : 49550
Views Today : 27
Views Yesterday : 127
Цас орж байлаа. Эргэн тойрон нам гүм, амар тайван. Сэвсгэр цасан ширхгүүд маш гоёмсгоор бүжиглэн эргэлдэж, алгуурхнаар газардах ажээ. Зэрэгцэн эргэлдэн нисэж байсан хоёр бяцхан цасан ширхэг өөр хоорондоо яриа үүсгэлээ. Нэг нэгнээсээ салчихгүйн тулд тэд гар гараасаа барилцсан байлаа. Нэг цасан ширхэг нь нөгөөдөө хандан тун ч хөгжилтэйгөөр: -Ниснэ гэдэг ямар гайхалтай юм бэ! – хэмээхүйд, нөгөө цасан ширхэг нь: -Бид нисээгүй ээ, бид зүгээр л доошоо унаж байна шүү дээ, – хэмээн гунигтайгаар хариу өчлөө. -Удахгүй бид газарт буугаад, зөөлхөн бөөрөнхий цагаан бөмбөлөг болон хувирна даа! -Үгүй дээ, бид үхэл рүүгээ л нисэлдэж явна. Газар дээр биднийг зүгээр л дэвсэлж орхино. -Бид горхи болон хувираад тэнгисийн зүгт урсах болно. Тэгснээр бид мөнх амьдрах болно! – гэж эхний цасан ширхэг хэлэв. -Үгүй ээ, бид хайлна, тэгээд үүрд алга болно, – гэж хоёр дахь нь эсэргүүцлээ. Эцэст нь тэд тийн утга учиргүй маргалдахаас залхаж, хөтлөлцсөн байсан гараа тавицгаалаа. Ийн тэд өөр өөрсдийн сонгосон хувь
Аутизм нь кармын нилээд нухацтай проблем бөгөөд үүнийг ойлголоход нилээд гүн гүнзгий ойлголт шаардагдана. Энэ нь тухайн хүний үйлийн үр ба тухайн сүнсний ирж төрсөн эцэг, эхийн хувь тавилантай холбоотой. Аутизм чухамхүү юунаас болдгийг товчхон тайлбарлая. Сүнс нь материаллаг ертөнцөд маш удаан хугацаанд амьдарч, маш их зовлон шаналлыг хүлээн авсан. Ямар нэг проблемоос болж ядарч сульдсан бол та ч гэсэн, “Өө би юу ч сонсохыг хүсэхгүй байна, юу ч харахыг хүсэхгүй байна. Зүгээр л намайг тайван орхиж үз” хэмээнэ. Тийм үү? Тийм. Өөрөөр хэлбэл хүн сэтгэлзүйн хувьд ядраад ирэх үед тэрээр дахиад тэвчиж чадахаа больдог… Жишээ нь, ямар нэг дайныг туулж гарсан хүн эсвэл ямар нэг хар дарж зүүдлэсэн хүн. Энэ материаллаг ертөнцтэй холбогдохыг хүсдэггүй хүмүүс байдаг. Яагаад гэвэл тэд маш их ядарсан. Аутизмтай энэ дэлхийд ирж буй хүмүүс нь урьд өмнө нь нэн хүнд хувь тавилантай байсан хүмүүс юм. Тэднийг тиймэрхүү маягаар хүрээлэн буй орчлон ертөнцөөс нь тусгаарлаж байна. Өөрөөр хэлбэл Аюурвед үүнийг
Хүн Кришна ухамсрын үйл хэргийг төдийлөн сонирхдоггүй боловч эмнэлэг болон эсвэл ямар нэг буяны үйл хэрэг явуулдаг газарт өргөл хандив өгөх аваас энэ нь тэрээр тийм маягаар багагүй хүчээр олсон өөрийн хөдөлмөрийн үр шимээс татгалзаж байгаа гэсэн үг болно. Энд Кришна, хүмүүст ийн үйлдэхийг зөвлөжээ. Хүн өөрийнхөө үйлийн үр дүнг бусдад өгснөөр аажмаар ухаан бодлоо цэвэрлэж чадах бөгөөд ингэснээр хэзээ нэгэн цагт түүнийг Кришна ухамсрын гүн ухааныг ойлгоход нь туслах болно. Мэдээж хэрэг Кришна ухамсрын гүн ухаан нь ямар ч бурханлаг практикийн үйл хэргээс хамаардаггүй л дээ. Учир нь гэвэл Кришна ухамсрын арга зам нь өөрөө ухааныг цэвэрлэх хүчирхэг арга хэрэгсэл болдог. Гэвч хүн ямар нэг шалтгаанаар шуудхан Кришна ухамсрын гүн ухааны арга практикт хүрэлцэн ирж чаддаггүй. Тиймээс хүмүүс ядаж л өөрийн хөдөлмөрийн үр дүнг өргөл болгон өргөхийг хичээж байх ёстой. Үүний тулд ойр дотныхондоо туслах, төр засаг, нийгэм, ард түмэн, улс орныхоо сайн сайхны төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй ба энэ нь ирээдүйд Дээд Бурханд