Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 5 7 3 7
Users Today : 26
Users Yesterday : 134
Total Users : 55737
Views Today : 26
Views Yesterday : 144
Spread the loveЗаримдаа хүмүүс, амьд бодгалиуд нь яагаад сүнслэг ертөнцөөс материаллаг ертөнц рүү унадаг юм бэ гэж асуудаг. Хариулт нь ийм: амьд бодгаль нь Бурханы Дээд Бодгальтай шууд харьцаж болдог Вайкунтхийн гаригуудад хүрээгүй байсан цагт түүнд уналтаас зайлна гэсэн баталгаа байхгүй. Тэр ч байтугай амьд бодгаль нь бодгаль бус Брахман эсвэл бясалгалын трансын төлөвт хүрсэн байлаа ч. Энэхүү шүлгэн дахь бхагавад-банах хэмээх үг нь онцгой ач холбогдолтой. Банах гэдэг нь сум гэсэн утгатай. Бхакти-йога нь Бурханы Дээд Бодгаль руу чиглүүлсэн сум юм. Бхакти-йога нь бодгаль бус Брахманыг таньж ухамсарлах эсвэл Параматмаг таньж ухамсарлахуйд үл сэтгэл ханахуйд өдөөн хөтлөдөг. Энэхүү сум нь (банах) маш хурц ба хурдтай бөгөөд бодгаль бус Брахман, бүгдэд орших Параматмагийн түвшинг алгасан өнгөрч шуудхан Бурханы Дээд Бодгаль тийш нисэн очдог. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, Шримад-Бхагаватам” 3.25.29р шүлгийн тайлбараас
Spread the loveЭрчүүдийг үл хүндлэх байдал нь эхлээд бид эцэг маань бидэнд анхаарал хандуулдаггүй гэр бүлд төрснөөс эхлэдэг. Энэ нь бид урьд амьдралдаа эрчүүдийг хүндэлдэггүй байсны нотолгоо юм. Өөрөөр хэлбэл эрчүүд бидэнд анхаарал хандуулахгүй байх нь юу болохыг бидэнд харуулж байгаа хэрэг. Дараа нь бид эцэгтээ гомдож өснө. Тэгээд бид, эр нөхөр маань эцгийн маань яг эсрэг мөн чанартай хүн байх болно хэмээн боддог. Бид эр нөхрөө олно. Эр нөхөр маань эцгийн маань гаргадаг ааш авир, шинж чанартай эгээ л адилхан шинж чанартай нэгэн байх болно. Шалтгаан нь хичээл сургамж эхлээд холхноос өгөгдөж эхлэдэг ба дараа нь ойртоод, дараа нь улам бүр ойртон ирдэг. Эцэгтэйгээ холбоотой асуудлаа би шийдэж чадаагүй болохоор одоо бид эр нөхөртэйгээ холбоотой асуудлаа шийднэ. Нөхөртэйгөө холбоотой асуудлаа бид эрс шийдмэгхэн аргаар шийдвэрлэнэ. Бид түүнд, “Чи одоо эрх чөлөөтэй. Чамтай суусан нь миний алдаа байж” хэмээн хэлнэ. Дараа нь биднээс хүү юм уу охин төрнө. Хэрэв охин төрвөл бид автоматаар шуудхан
Spread the loveТэгэхээр Кришна ухамсар нь бидний суурь мөн чанар юм… Тэр хэдийнээ оршин буй. Гэвч энэ мөчид, бид майятай, материаллаг эрчимтэй хүрэлцсэний улмаас Кришнаг мартсан. Кршна бхулийа жива бхога-ванча каре.  Энэхүү марталт нь бид энэ материаллаг ертөнцөд жаргаж цэнгэх гэсэн хүслээр маань дамжин илэрдэг. Бхога-ванча. Бүгд л энэ материаллаг ертөнцөд өөр өөрсдийн боломжийн хирээр жаргаж цэнгэхээр хичээж байдаг. Тиймээс л энэ ертөнцийг материаллаг ертөнц хэмээн нэрлээд буй. Харин Кришна ухамсар бүхий хүмүүс нь энэ материаллаг ертөнцөөр жаргаж цэнгэх гэж оролддоггүй. Тэд бүх зүйлийг Кришнад үйлчлэхүйтэй нэгтгэх гэж хичээж байдаг. Үүнд л ялгаа нь оршино. Анасактасйа вишаянатхархам упаюнжатах. Энэ мэтчилэн, бид Кришна-прасад иддэг. Бүгд л иддэг. Бид ч мөн иддэг. Гэхдээ бид шуудхан идчихдэггүй. Бид ямар ч хоол бэлдсэн бай, юу ч авсан бай юуны түрүүнд түүнийгээ Кришнад өргөдөг. Яагаад гэвэл бид боддог, бид энэ тухай эргэцүүлж боддог. Бүх зүйл Кришнад харьяалагдаг нь бодит үнэн.  Кришна бидэнд бүгдийг өгсөн. Та цагаан будаа, дал(вандуй), улаан
Scroll to Top