Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 3 8 5
Users Today : 2
Users Yesterday : 82
Total Users : 57385
Views Today : 2
Views Yesterday : 108
Spread the loveХэрэв та ядуу гэр бүлд төрсөн бол энэ нь танд пунья дутагджээ гэсэн үг. Пунья гэдэг нь буянт үйлийн нөөц гэсэн утгатай. Тэгэхэр юуг юуны түрүүнд хийх хэрэгтэй вэ? Хэт их газар хагалаад хэрэггүй. Харин буянт үйлүүдийг хийж эхлэх хэрэгтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл аз хийморийг хүлээн авах буяны банкыг бий болгох. Хоёрдугаарт, ямар боловсрол мэдлэг танд дутагдаж байгааг олж мэдэх. Өөрөөр хэлбэл мэдлэг боловсрол олох. Үргэлжид юунаас эхлэх хэрэгтэй байдаг вэ? Тэвчлээс, буянт үйлүүдээс эхлэх хэрэгтэй. Дараа нь боловсрол. Гурав дахь шатнаас л хөдөлмөрлөх ажил эхлэнэ. Гэвч хүмүүс юунаас эхлэдэг вэ? Газар хагалахуйгаас. Тэд, “Одоо би сөхөрч унатлаа газар хагалах болно. Тэгж л мөнгө олох болно” хэмээн боддог. Гэвч юу болохыг нь та ажиглаарай: ямар нэг нөхцөл байдал үүсэн бий болж, таны мөнгө урсаж эхлэнэ. Өөрөөр хэлбэл, таны хянаж чадахгүй тэр зүйлийг аз хийморь гэдэг. Аз хийморьтой болохын тулд буянт үйлүүдийг хийх хэрэгтэй. Ийм учраас бизнес эхлэхийн өмнө таны зүрх сэтгэлд
Spread the loveХудалдан авалт Эмэгтэй хүн бүр хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг ба тэрээр энэ үес өөрийн гэр бүлийн ирээдүйн аз жаргалтай өдрүүдийг худалдан авч буй юм. Шинэхэн, сайхан, болц нь гүйцсэн, тааламжтай үнэртэй хүнсний ногоод жимснүүд нь гэр бүлийн амьдралын аз жаргалтай, амгалан тайван өдрүүд байдаг. Эрчүүдийн хувьд өөрийн зүгээс, зах дээрээс хамгийн чанартай бүтээгдэхүүнүүдийг сонгож авч чадахуйц мөнгө санхүүгээр мэгтэйчүүдээ хангадаг байх ёстой. Хүнсний бүтээгдэхүүийг эхлээд нүдээрээ, дараа нь үнэрээр нь, дараа нь гараараа мэдэрч сонгодог. Нэг үгээр хэлвэл бүтээгдэхүүн эхлээд харагдах байдлын хувьд таалагдаж байх ёстой. Дараа нь үнэр нь таалагдах эсэхийг мэдэхийн тулд үнэрлэх хэрэгтэй. Үүний дараа тэр зөөлөрсөн эсэхийг мэдэхийн тулд түүнд хүрч үзэх хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүнд мөнгөө хэмнэдэг гэр бүл ядуу тарчиг, азгүй аз жаргалгүй байдаг. Яагаад гэвэл хүнсэнд зарцуулсан мөнгө нь өөрийн гэр бүлийнхний аз жаргалд зориулсан мөнгө мөн юм. Гэвч томоохон, зүй бус зардлууд нь бүх хэрэг явдлыг нурааж болзошгүй. Хэт их зардал нь залхууралд хөтлөдөг. Хүүхдүүд,
Spread the loveТа жапа уншаад эхлэх аваас таны практик сонсохуйд оршино. Процесс нь ийм. Дуу авианы чичирхийллийг сонссоноор зүрх ариусдаг. Бид ийн унших үйлээр хичээллэж, хичээл зүтгэл гаргаж байх аваас ухаан бодолд Дээд Эзний дүр хэлбэр, хүрээлэл, зугаа наадам илрэн бий болох боломжтой. Үүний зэрэгцээ та дуу авиан дээр бүрэн төвлөрөх хэрэгтэй. Ийм учраас, чин бишрэлтнүүд, тогтворгүй ухаан бодлыг яах вэ хэмээн асуухад Шрила Прабхупада, “Зүгээр л сонс, хэцүү нь юу байна?” гэж хариулсан байдаг. Гэхдээ үүнийг ухамсарлах хүртэл маш их цаг хугацаа шаардлагатай. Яагаад гэвэл ухаан бодлыг дуу авианы чичиргээн дээр зүгээр л төвлөрүүлнэ гэдэг нь тун хэцүү зүйл. Ухаан бодлын мөн чанар нь хэрэн тэнүүчлэх. Тиймээс түүнийг барин авч, буцаан сонсохуй дээр төвлөрүүлэх хэрэгтэй. Ариун Нэр нь Кришнагаас ялгаагүй! Энэхүү нэрэнд бүх зүйл оршдог. Тэр бол Кришна Өөрөө. Түүнээс ялгаатай зүйл үгүй. Тусгайлсан өөр хүчин чармайлт гаргах хэрэггүй. Учир нь бүх зүйл ариун нэрэнд оршдог. Бүхий л зүйл ариун нэрийн дотор оршин
Spread the loveҮнэн хэрэгтээ Кришна Ухамсрын Хөдөлгөөн бол материаллаг ертөнцийн бүхий л өвчлөлүүдээс ангижрах цор ганц эм юм. Хамаг бүх асуудал хүмүүс Бурханыг мартсанд оршино. Үүнд шинэ зүйл юу ч үгүй. Учир нь бидний материаллаг оршихуйн шалтгаан бид Бурхантай холбоотой өөрсдийн холбоо харилцааг мартсанд оршино. Чайтанья Махапрабху Эзэн, энэ цаг үеийн сүнснүүдэд онцгой нигүүлсэл хандуулж, унасан сүнснүүдийг уриалан дуудсан. Тэдэнд экпресс-арга, түргэвчилсэн арга болох харе кришна мантраг дуулах аргыг өргөн барьсан. Энэхүү сүнслэг авиа чичиргээг үргэлжлүүлэн давтан унших нь материаллаг ухаан(сэтгэлээс) бүхий л бохирдлыг арилган цэвэрлэдэг. Материаллаг ухаан буюу сэтгэлийн бохирдол нь мунхгийн болон шуналын шинж чанарууд юм. Ариусах процессын явцад, тэр ч байтугай тэрээр төгс төгөлдөр болоогүй байсан ч буяны (цэвэр ариуны) шинж чанар нь мунхгийн болон шуналын шинж чанаруудыг давамгайлж эхлэх болно. Энэ нь, шуналт хүсэл, хомхой сувдаг хүслийн нөлөөлөл сулрана гэсэн үг юм. Тэр цагт хүн Дээд Эзэнд чин бишрэлээр үйлчлэхүй дээр төвлөрч чадна. Хүн буяны гунад батжин, чин бишрэлийн үйлчлэл
Spread the loveВедийн зурхайд Дхана йога хэмээх ойлголт бий бөгөөд “Дхана” гэдэг нь эд баялаг, харин “Йога” гэдэг нь нэгдэл буюу хосмог гэсэн утгыг илэрхийлдэг. Хүн бүрийн хувь төөрөгт мөнгө, эд баялаг хэрхэн орж ирэх, түүнийг хэрхэн тогтоон барихыг харуулсан математик нарийвчлалтай санхүүгийн код нуугдаж байдаг бөгөөд үүнийг Дхана Йога хэмээн нэрлэдэг. Энэ нь зүгээр нэг сохор аз биш, харин тухайн хүний амьдралдаа мөнгө бүтээх хамгийн зөв гарц, энергийн урсгал юм. Хэрэв та мөнгөний төлөө шаргуу хөдөлмөрлөж байгаа ч хүлээлтэд хүрсэн үр дүн гарахгүй байгаа бол төөрөг дэх баялгийн кодоо буруу тайлж, өөрийнхөө мөн чанарт тохирохгүй аргаар мөнгө олох гэж зүтгэж байж магадгүй юм. Мөнгөний урсгалыг захирагч 4 үндсэн гэр Төөрөг дэх 12 гэрээс 4 нь таны санхүүгийн чадамжийг шууд тодорхойлдог гэрүүд байдаг. Эдгээр гэрүүд хүчирхэг байх тусам санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам төдий чинээ дардан байна. 2-р гэр (Хуримтлал ба Үнэ цэн – Дхана Бхава): Бэлэн мөнгөний хуримтлал, банкны данс, гэр бүлээс өвлөгдөх
Scroll to Top