Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 4 0 9
Users Today : 87
Users Yesterday : 138
Total Users : 54409
Views Today : 90
Views Yesterday : 168
Spread the loveНэгэн хүн диваажинд иржээ. Тэндэхийн бүх хүмүүс баяр хөөртэй, аз жаргалтай, эелдэг алхаж харагдах аж. Эргэн тойрон яг л эгэл жирийн амьдрал шиг байлаа. Нөгөө хүн гадуур баахан зугаалав, их ч таалагдав. Тэрээр сахиулсан тэнгэрт хандан: -Там гэж юу болохыг харж болох уу? Ядаж шагайгаад ч болсон,  гэвэл тэрээр: -Болноо, явая, чамд харуулая, – гэв. Ингээд тэд тамд ирлээ. Нөгөө хүн ажиглан харвал, тэндэхийн бүх зүйл яг л диваажинд байгаатай адилхан байх аж. Мөн л өмнөхтэй адил эгэл жирийн амьдрал хөврөнө. Гагцхүү тэндэхийн хүмүүс бүгд ууртай, гомдсон, эсвэл ямар нэг зүйл нь болохгүй байгаа мэт сэтгэл дундуур алхаж харагдах ажээ. Тэгмэгц мөнөөхь эр сахиулсан тэнгэрээс: -Эндэхийн бүх зүйл яг л диваажинд байгаатай адил юм! Гэвч тэд яагаад ийм сэтгэл дундуур харагдана вэ? – гэвэл -Яагаад гэвэл тэд диваажингийн амьдрал эндэхээс хавьгүй дээр гэж бодож байдаг юмаа, – гэжээ.
Spread the loveХоолны ширээ Таны амьдрал яг л таны хоолны ширээ шиг харагдах болно. Ширээгээ аль болох гоё сайхан бөгөөд урт хугацаанд чимэглээрэй. Тэгэх аваас таны амьдрал мөн л амттай, гайхамшигтай болох болно. Танай ширээн дээр хоосон зай хэдийчинээ бага байна, амьдралд тань төдийчинээ бага хоосрол таныг хүлээх болно. Хоосон зай бол та өөрийн бүхий л зүрх сэтгэлээ өөрийн гэр бүлдээ өгөхөд хараахан бэлэн биш байгааг илэрхийлж буй. Ширээгээ дүүргэ, таны зүрхэнд ямар ч зай үлдээхгүйн тулд, ямар нэг бохир буруу хүсэл ба бодол санаа орогнох зайг үлдээхгүйн тулд. Дотоод гоо үзэсгэлэн Түүнчлэн эмэгтэйчүүдийн жинхэнэ гоо үзэсгэлэн бол түүний гал тогооны урлагийн гоо сайхнаар илэрдэг. Энэ бол түүний дотоод мөн чанар юм. Тийм маягаар түүний мөн чанарыг хялбархаан таньж болно. Биеийн хэлбэрээр ирээдүйг нь зүгээр нь тодорхойлоод зогсохгүй гэрт байгаа хоолоор нь ирээдүйн хань ижлээ хялбархан таньж болох ба танд, дараа дараагийн угтан ирэх он жилүүдэд ямар “аюул” нүүрлэж байгааг таньж болноо гэсэн үг.
Spread the loveЖишээ нь та Кришна Ухамсрын Нийгэмлэгт иржээ гэж бодоё. Энэ нийгэмлэгийн бүх гишүүдийг та тэргүүн зэрэглэлийн хүмүүс гэж бодох хэрэггүй. .. Бид янз бүрийн хүмүүсийг нийгэмлэгтээ хүлээн авдаг. Зарим нь буяны(цэвэр ариуны), зарим нь шуналын, зарим нь мунхгийн гунад оршдог. Хэрэв та энэ хүн муу хүн гэж бодох аваас.. Үгүй. Та тэвчээртэй байх ёстой. Та аль ч хүнтэй нь холбоогүй. Та зүгээр л гүн ухаан болоод амьдралын хэв маягтай нь холбоотой. Энэ бол таны холбоо. Та хөлөг онгоцоор аялаж байсан байлаа гэе. Энэ нь тэндэхийн бүхий л зорчигчид танд таалагдах, таны амт ба дураар хуран цугларсан гэсэн үг биш. Тэнд хамгийн янз бүрийн хүмүүс бий. Тэгэхээр яах хэрэгтэй вэ? Та Атлантын далайг туулах хэрэгтэй, тэвчээртэйгээр гатлан туулах хэрэгтэй. Зүгээр л хөлөгтөө суу, сайн барь, энэ боломжийг ашигла. Энэ л таны үүрэг. Шрила Прабхупадын лекцээс, Нью-Йорк, 1967 оны 1р сарын 3.
Spread the loveГурил зуурах Гурил зуурах нь маш гүн гүнзгий дотоод утга агуулгатай. Гурил, ус, давс, амтлагч энэ бүхэн нь хань ижил, төрөл төрөгсөд, үр хүүхэдтэй холбоотой төрөл бүрийн харилцаанууд юм. Та хэдийчинээ гурилаа урт удаан, чанартай зуурна вэ төдийчинээ гэр бүл бат бөх, эв нэгдэлтэй байх болно. Хэрэв чанаргүй муухан зуурах аваас гүн гүнзгий харилцаа үл бий болох ба гэр бүлийн гишүүд өөр өөрсдийн хөгжлийн замыг дагаж одох болно. “Гурилын зурхай” Эмэгтэйчүүд өөрийн бүхий л хүчин чармайлт, өөрийн бүхий л хайраа гурил зуурах процесстоо шингээх ёстой. Тэр эмэгтэй тийн өөрийн хувь төөргөө дүрсжүүлэн бий болгож буй юм. Гурил нь оддыг, амтлагчид нь гаригсын тааламжтай шинж чанаруудыг, бэлэн болсон хоол тухайн эмэгтэйн зурхайн картыг бэлэгддэг. Ийм учраас бэлдсэн хоолоор нь түүний кармыг танин мэдэж болно. Хувь тавилангийн гал Гал нь хувь тавиланг нь бэлэгддэг. Гал хоолтой хүрэлцмэгц эмэгтэйн хувь тавилан эцэслэн шийдэгддэг. Хоолоо түлчихгүйн тулд түүнийг маш хянуур ажиглаж байх шаардлагатай. Хэрэв тийн түлэгдэх
Spread the loveСугар төөрөг зурхай дээр нь хүчтэй хүмүүс ямаршуу харагддаг вэ? Нэгдүгээрт тэд маш удаан хугацаанд залуу харагддаг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл Сугар нь залуу насыг бэлэглэдэг. Тэрээр өөртөө Санживани эрчмийг шингээсэн байдаг. Ведэд өгүүлснээр, залуу байхыг хүсэгч нар нь Сугар гаригт мөргөх хэрэгтэй хэмээсэн. Үүнтэй холбоотой тусгай зан үйлүүд бий. Сугар нь мөнхийн залуу нас, гоо сайхныг бэлэглэдэг. Жишээ нь, Людмила Гурченко гуйа байна. Тэр 75 настай. Гэвч өөрийгөө яг л залуухан эмэгтэй шиг авч явдаг. Үүнийг анзаарсан уу? Та бүхэн түүнийг хөгшин эмэгтэй гэж лавтай хэлэхгүй. Сугар нь залуулаг сэтгэл зүйг өгдөг. Мөн тэр ч байтугай биемахбодь удаан хугацаанд өтлөж хөгширдөггүй. Ийм учраас бүхий л сугарынхан залуу сайхан харагддаг. Сугарын эмэгтэйчүүд бөөрөнхийдүү биетэй, үлгэр жишээ гадаад төрхтэй, тачаангуй. Тэднээс Сугарын эрчим цацарч байдаг. Уруул, нүд нь маш мэдрэмтгий, хилэн арьстай, буржгар үстэй. Хэрэв үс төрөлхөөсөө буржгар бол энэ нь төөрөг зурхай дээр Сугар нэн хүчтэй байна гэсэн үг юм. Сугар
Scroll to Top