Spread the loveЖишээ нь та Кришна Ухамсрын Нийгэмлэгт иржээ гэж бодоё. Энэ нийгэмлэгийн бүх гишүүдийг та тэргүүн зэрэглэлийн хүмүүс гэж бодох хэрэггүй. .. Бид янз бүрийн хүмүүсийг нийгэмлэгтээ хүлээн авдаг. Зарим нь буяны(цэвэр ариуны), зарим нь шуналын, зарим нь мунхгийн гунад оршдог. Хэрэв та энэ хүн муу хүн гэж бодох аваас.. Үгүй. Та тэвчээртэй байх ёстой. Та аль ч хүнтэй нь холбоогүй. Та зүгээр л гүн ухаан болоод амьдралын хэв маягтай нь холбоотой. Энэ бол таны холбоо. Та хөлөг онгоцоор аялаж байсан байлаа гэе. Энэ нь тэндэхийн бүхий л зорчигчид танд таалагдах, таны амт ба дураар хуран цугларсан гэсэн үг биш. Тэнд хамгийн янз бүрийн хүмүүс бий. Тэгэхээр яах хэрэгтэй вэ? Та Атлантын далайг туулах хэрэгтэй, тэвчээртэйгээр гатлан туулах хэрэгтэй. Зүгээр л хөлөгтөө суу, сайн барь, энэ боломжийг ашигла. Энэ л таны үүрэг. Шрила Прабхупадын лекцээс, Нью-Йорк, 1967 оны 1р сарын 3.
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
3
8
9
Users Today : 6
Users Yesterday : 82
Total Users : 57389
Views Today : 6
Views Yesterday : 108
Spread the loveГурил зуурах Гурил зуурах нь маш гүн гүнзгий дотоод утга агуулгатай. Гурил, ус, давс, амтлагч энэ бүхэн нь хань ижил, төрөл төрөгсөд, үр хүүхэдтэй холбоотой төрөл бүрийн харилцаанууд юм. Та хэдийчинээ гурилаа урт удаан, чанартай зуурна вэ төдийчинээ гэр бүл бат бөх, эв нэгдэлтэй байх болно. Хэрэв чанаргүй муухан зуурах аваас гүн гүнзгий харилцаа үл бий болох ба гэр бүлийн гишүүд өөр өөрсдийн хөгжлийн замыг дагаж одох болно. “Гурилын зурхай” Эмэгтэйчүүд өөрийн бүхий л хүчин чармайлт, өөрийн бүхий л хайраа гурил зуурах процесстоо шингээх ёстой. Тэр эмэгтэй тийн өөрийн хувь төөргөө дүрсжүүлэн бий болгож буй юм. Гурил нь оддыг, амтлагчид нь гаригсын тааламжтай шинж чанаруудыг, бэлэн болсон хоол тухайн эмэгтэйн зурхайн картыг бэлэгддэг. Ийм учраас бэлдсэн хоолоор нь түүний кармыг танин мэдэж болно. Хувь тавилангийн гал Гал нь хувь тавиланг нь бэлэгддэг. Гал хоолтой хүрэлцмэгц эмэгтэйн хувь тавилан эцэслэн шийдэгддэг. Хоолоо түлчихгүйн тулд түүнийг маш хянуур ажиглаж байх шаардлагатай. Хэрэв тийн түлэгдэх
Spread the loveСугар төөрөг зурхай дээр нь хүчтэй хүмүүс ямаршуу харагддаг вэ? Нэгдүгээрт тэд маш удаан хугацаанд залуу харагддаг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл Сугар нь залуу насыг бэлэглэдэг. Тэрээр өөртөө Санживани эрчмийг шингээсэн байдаг. Ведэд өгүүлснээр, залуу байхыг хүсэгч нар нь Сугар гаригт мөргөх хэрэгтэй хэмээсэн. Үүнтэй холбоотой тусгай зан үйлүүд бий. Сугар нь мөнхийн залуу нас, гоо сайхныг бэлэглэдэг. Жишээ нь, Людмила Гурченко гуйа байна. Тэр 75 настай. Гэвч өөрийгөө яг л залуухан эмэгтэй шиг авч явдаг. Үүнийг анзаарсан уу? Та бүхэн түүнийг хөгшин эмэгтэй гэж лавтай хэлэхгүй. Сугар нь залуулаг сэтгэл зүйг өгдөг. Мөн тэр ч байтугай биемахбодь удаан хугацаанд өтлөж хөгширдөггүй. Ийм учраас бүхий л сугарынхан залуу сайхан харагддаг. Сугарын эмэгтэйчүүд бөөрөнхийдүү биетэй, үлгэр жишээ гадаад төрхтэй, тачаангуй. Тэднээс Сугарын эрчим цацарч байдаг. Уруул, нүд нь маш мэдрэмтгий, хилэн арьстай, буржгар үстэй. Хэрэв үс төрөлхөөсөө буржгар бол энэ нь төөрөг зурхай дээр Сугар нэн хүчтэй байна гэсэн үг юм. Сугар
Spread the loveБи өөрийгөө материтай адилтгаж байсан цагт намайг айдас эзэмдэн авах болно. Харин би энэ бүх материаллаг төсөөллүүдээсээ ангижрах үед, “би бол мөнх орших сүнс” гэдгээ ухаармагц намайг айдас эзэмдэн авахаа болино. Цаг хугацаа мөнх. Гэвч материаллаг ертөнцөд өнгөрсөн, одоо, ирээдүй цаг оршиж байдаг. Бурханлаг ертөнцөд өнгөрсөн, ирээдүй цаг гэж үгүй ба зөвхөн одоо цаг л оршмуй. Тэнд бүх зүйл үргэлж шинээрээ оршин байдаг. Бид Бурханы хуулийг зөрчсөнөөс болж биднийг цаг хугацаа нөлөөлж байдаг энэ материаллаг оршихуйд хорьж суулгасан. Ийм учраас бидний болзолдсон амьдрал нь үргэлж айдсаар дүүрэн байдаг. Бид хэдийчинээ Кришна ухамсрын замаар ахин дэвшинэ вэ төдийчинээ бид айдсаасаа ангижрах болно. А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, Шримад-Бхагаватам 3.26.16р шүлгээр хийсэн лец. 1974 оны 12р сарын 25. Бомбей, Энэтхэг
Spread the loveӨвчтэй хүн үргэлж өөрийн хүрээллийг шүүмжилж байдаг: хамт ажиллагсадаа, удирдлагуудаа, өөрийн хайртай дотны хүмүүсээ. Гэвч юуны өмнө энэ нь тэрээр өөрөө бага зэрэг өвчтэй гэдгийг нь зааж буй. Яагаад тэр вэ гэж үү? Хүн бүх зүйлийг өөрийн ухаанаар дамжуулан харж байдаг. Тэрхүү ухааныг буюу сэтгэлийг цонхны шилтэй зүйрлүүлж болно. Цонхны шил рүү хараад үзвэл одоогоор тэр тунгалаг байна. Бид бүх зүйлийг жинхэнэ үнэн байдлаар нь харж байна. Харин шил цэнхэр туяатай бол гадаа гудамж мөн л цэнхэр болж харагдана. Хэрэв би үл бүтэх этгээд бол би бусад бүгдийг мөн л үл бүтэх амьтад гэж харах болно. Маш энгийн, маш энгийн систем. Миний ертөнцийг хэрхэн харж байгаа нь миний хувийн асуудлыг, миний шил ямар өнгөтэй болохыг зааж байна. Энэхүү зарчим дээр бүхий л боломжит сэтгэл зүйн тестүүд суурилдаг бөгөөд тухайн хүн ямар нэг жирийн нэгэн зураг эсвэл түүхэнд өөрийн үнэлгээг өгөх ёстой байдаг. Жишээ нь хар эрвээхэйг зурсан байжээ гэе. Нэг хүн түүнийг