Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 9 9 9 6
Users Today : 47
Users Yesterday : 0
Total Users : 49996
Views Today : 56
Views Yesterday :
[site_reviews_form]

Гурил зуурах

Гурил зуурах нь маш гүн гүнзгий дотоод утга агуулгатай. Гурил, ус, давс, амтлагч энэ бүхэн нь хань ижил, төрөл төрөгсөд, үр хүүхэдтэй холбоотой төрөл бүрийн харилцаанууд юм. Та хэдийчинээ гурилаа урт удаан, чанартай зуурна вэ төдийчинээ гэр бүл бат бөх, эв нэгдэлтэй байх болно. Хэрэв чанаргүй муухан зуурах аваас гүн гүнзгий харилцаа үл бий болох ба гэр бүлийн гишүүд өөр өөрсдийн хөгжлийн замыг дагаж одох болно.

“Гурилын зурхай”

Эмэгтэйчүүд өөрийн бүхий л хүчин чармайлт, өөрийн бүхий л хайраа гурил зуурах процесстоо шингээх ёстой. Тэр эмэгтэй тийн өөрийн хувь төөргөө дүрсжүүлэн бий болгож буй юм. Гурил нь оддыг, амтлагчид нь гаригсын тааламжтай шинж чанаруудыг, бэлэн болсон хоол тухайн эмэгтэйн зурхайн картыг бэлэгддэг. Ийм учраас бэлдсэн хоолоор нь түүний кармыг танин мэдэж болно.

Хувь тавилангийн гал

Гал нь хувь тавиланг нь бэлэгддэг. Гал хоолтой хүрэлцмэгц эмэгтэйн хувь тавилан эцэслэн шийдэгддэг. Хоолоо түлчихгүйн тулд түүнийг маш хянуур ажиглаж байх шаардлагатай. Хэрэв тийн түлэгдэх аваас энэ нь гал, тэр эмэгтэй тэрхүү хоол бэлдэх бясалгалын процессоо дахин давтаж хийхийг хүсч байнаа гэсэн үг юм.

Эхнэр хүн эр нөхрөө гал тогооны өрөөнд гал асааж өгөөч хэмээн дуудах нь маш эерэг нөлөөтэй. Энэ нь хоол хийх үйл явцад ариун шинж чанарыг авч ирдэг. Эр нөхрийн асаан үүтгэсэн гал эмэгтэйд хоолоо бэлтгэхэд нь туслах ба түүнийг элдэв алдаанаас хамгаалдаг. Харин өөрөө асаасан гал нь хоол бэлдэхэд саад болдог ба яг л өөр нэг эмэгтэй гал зуухны өрөөнд байгаа юм шиг л байх болно.

Хоол бэлдэх хугацаа

Хэрэв эмэгтэй хүн хоолоо яаралгүй, удаанаар хийдэг аваас эрчүүд түүнтэй урт удаан харилцаа тогтоохыг хүсдэг. Харин тэрээр хоолоо яарч сандран эсвэл өөрийн энэ үүргээ үл хайхардаг аваас эрчүүдэд мөн л байнгын харьцааны мэдрэмж үүсэхгүй гэсэн үг. Эмэгтэйчүүдээ, хэрэв гал тогоонд тань ямар нэг хоол унд үгүй бол эрчүүд тун удахгүй таныг бодохоо болиноо гэсэн үг гэдгийг сана. Таны харилцаа тийм л яаруу сандруу түргэн зуурын болж хувирна.

Хоолны олон төрөл

Хэрэв хоол хүнс олон төрөлгүй байх аваас харилцаа хуурай, уйтгартай болох болно. Нэмэлт хоол болгон эрчүүдийн хувьд бэлэг байдаг. Тэгэхэээр та түүний ухамсарт танд бэлэг өгөх хариу хүслийг дуудна гэсэн үг юм. Таны нэмэлт хоол хүнс хэдийчинээ амттай байна, төдийчинээ үнэтэй элбэг дэлбэг бэлгийг таны нөхөр танд өгөхийг хүснэ гэсэн үг.

Хүчин чармайлтын харьцаа нь дараахь байдалтай байна: 7 удаа нөхөртөө сайн бэлтгэсэн оройн хоол түүний ухамсарт нэг бэлэг өгөх хүслийг бий болгодог. Ийм учраас эмэгтэйчүүд өөрийн гуйлтаа хэлэх гэж яарах ёсгүй. Харин эр нөхрийн ухамсарт эерэг хандлага хуримтлагдахыг нь хүлээх нь дээр. Яарах нь ердөө хариу уур цухлыг бий болгодог.
Ведийн зурхайч, сэтгэл зүйч Патита Паванагийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас

Гурил зуурах Гурил зуурах нь маш гүн гүнзгий дотоод утга агуулгатай. Гурил, ус, давс, амтлагч энэ бүхэн нь хань ижил, төрөл төрөгсөд, үр хүүхэдтэй холбоотой төрөл бүрийн харилцаанууд юм. Та хэдийчинээ гурилаа урт удаан, чанартай зуурна вэ төдийчинээ гэр бүл бат бөх, эв нэгдэлтэй байх болно. Хэрэв чанаргүй муухан зуурах аваас гүн гүнзгий харилцаа үл бий болох ба гэр бүлийн гишүүд өөр өөрсдийн хөгжлийн замыг дагаж одох болно. “Гурилын зурхай” Эмэгтэйчүүд өөрийн бүхий л хүчин чармайлт, өөрийн бүхий л хайраа гурил зуурах процесстоо шингээх ёстой. Тэр эмэгтэй тийн өөрийн хувь төөргөө дүрсжүүлэн бий болгож буй юм. Гурил нь оддыг, амтлагчид нь гаригсын тааламжтай шинж чанаруудыг, бэлэн болсон хоол тухайн эмэгтэйн зурхайн картыг бэлэгддэг. Ийм учраас бэлдсэн хоолоор нь түүний кармыг танин мэдэж болно. Хувь тавилангийн гал Гал нь хувь тавиланг нь бэлэгддэг. Гал хоолтой хүрэлцмэгц эмэгтэйн хувь тавилан эцэслэн шийдэгддэг. Хоолоо түлчихгүйн тулд түүнийг маш хянуур ажиглаж байх шаардлагатай. Хэрэв тийн түлэгдэх аваас энэ нь гал, тэр эмэгтэй тэрхүү хоол бэлдэх бясалгалын процессоо дахин давтаж хийхийг хүсч байнаа гэсэн үг юм. Эхнэр хүн эр нөхрөө гал тогооны өрөөнд гал асааж өгөөч хэмээн дуудах нь маш эерэг нөлөөтэй. Энэ нь хоол хийх үйл явцад ариун шинж чанарыг авч ирдэг. Эр нөхрийн асаан үүтгэсэн гал эмэгтэйд хоолоо бэлтгэхэд нь туслах ба түүнийг элдэв алдаанаас хамгаалдаг. Харин өөрөө асаасан гал нь хоол бэлдэхэд саад болдог ба яг л өөр нэг эмэгтэй гал зуухны өрөөнд байгаа юм шиг л байх болно. Хоол бэлдэх хугацаа Хэрэв эмэгтэй хүн хоолоо яаралгүй, удаанаар хийдэг аваас эрчүүд түүнтэй урт удаан харилцаа тогтоохыг хүсдэг. Харин тэрээр хоолоо яарч сандран эсвэл өөрийн энэ үүргээ үл хайхардаг аваас эрчүүдэд мөн л байнгын харьцааны мэдрэмж үүсэхгүй гэсэн үг. Эмэгтэйчүүдээ, хэрэв гал тогоонд тань ямар нэг хоол унд үгүй бол эрчүүд тун удахгүй таныг бодохоо болиноо гэсэн үг гэдгийг сана. Таны харилцаа тийм л яаруу сандруу түргэн зуурын болж хувирна. Хоолны олон төрөл Хэрэв хоол хүнс олон төрөлгүй байх аваас харилцаа хуурай, уйтгартай болох болно. Нэмэлт хоол болгон эрчүүдийн хувьд бэлэг байдаг. Тэгэхэээр та түүний ухамсарт танд бэлэг өгөх хариу хүслийг дуудна гэсэн үг юм. Таны нэмэлт хоол хүнс хэдийчинээ амттай байна, төдийчинээ үнэтэй элбэг дэлбэг бэлгийг таны нөхөр танд өгөхийг хүснэ гэсэн үг. Хүчин чармайлтын харьцаа нь дараахь байдалтай байна: 7 удаа нөхөртөө сайн бэлтгэсэн оройн хоол түүний ухамсарт нэг бэлэг өгөх хүслийг бий болгодог. Ийм учраас эмэгтэйчүүд өөрийн гуйлтаа хэлэх гэж яарах ёсгүй. Харин эр нөхрийн ухамсарт эерэг хандлага хуримтлагдахыг нь хүлээх нь дээр. Яарах нь ердөө хариу уур цухлыг бий болгодог.Ведийн зурхайч, сэтгэл зүйч Патита Паванагийн лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top