Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 3 0 3 4
Users Today : 13
Users Yesterday : 44
Total Users : 13034
Views Today : 16
Views Yesterday : 92
Сүнсний тухай эрдэм ухаан.           Энэ дэлхийн хүмүүс бараг бүгдээрээ өөрийгөө бие махбодьтойгоо адилтган үзэхүйн хий хуурмагт оршин байдаг бөгөөд хүний үйлдэж байгаа  аливаа үйл ажиллагаа нь бие махбодийн хэрэгцээг л хангахад чиглэгддэг.  Бхагавад Гита-д Кришнагийн биднийг гэгээрүүлэхээр айлдсан эхний айлдвар бол бид бие махбодь биш, харин сүнс гэдэг явдал. Бага зэрэг бодож үзэх аваас үүнийг амархан ойлгох болно. Сүнс оршин байдгийн баталгаа. Хэн нэгэн хүнийг нас барахад бид: “Тэр явчихлаа, талийн одлоо.” гэж ярьцгаадаг. Гэхдээ хэн явчихсан гэж? Бие махбодь нь бол энд байж л байгаа шүү дээ. Амьдралын эх булаг сүнс  бие махбодиос гарч одсон хэрэг. Иймээс тэр хүнийг амьгүй болсон, үхсэн гэж ярьдаг, үздэг.           Жинхэнэ “Би” бол  бие махбодь, ухаан болон оюунаас ялгаатай гэдэг зөн билгийн гэмээр ойлголт бидэнд байдаг. Бид: “Миний гар.”, “Миний толгой.” … гэх мэтээр ярьдаг. Толгой дээрх үснээсээ авахуулаад хөлийн хуруунуудынхаа хумсны  үзүүрийг хүртэл, энэ бол минийх гэж хэлж, ярьдаг. Энэ нь, бие махбодийн бүх хэсгүүд хэн нэгэн эзэнд харьяалагддаг гэдгийг зааж байна.
Кришнагийн ухамсрын цаашдын хөгжил дэвшлийн үндэс суурь болох ёстой онолын мэдлэгийг ой санамжиндаа сэргээх болох тогтооход туслах. Кришнагийн ухамсрын номлол сургаалын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх. 3.   Аливааг шастра буюу ариун гэгээн номын нүдээр харахад болон ертөнцийг Кришнагийн ухамсрын гэрэлд ойлгож ухаарахад чин бишрэлтэнг сургах. 4.       Кришнагийн ухамсрын сургаал номлолыг: А)  гадаад үйл, алба зүтгэлдээ Б)  дотоод хөгжил дэвшилдээ хэрэглэх, мөн зан байдлын  вайшнавын шинж чанарыг хөгжүүлэхэдтуслах. 5.         Чин бишрэлтэнгийн номлол хийх хүслийг хөгжүүлэх болон энэ талын мэргэшлийг дээшлүүлэх. 6.         Ведийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлснээр нийгэмд бодьтой ач тус хүргэх хийгээд нийгмийн хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд шаструудад агуулагдах мэдлэгийг хэрэглэснээр Кришнагийн ухамсрын Олон улсын нийгэмлэгт туслаж чадах туршлагатай вайшнава-номлогчдыг хүмүүжүүлэн төлөвшүүлэхэд туслах. 7.         А) Шрила Прабхупадагийн миссийг ойлгох болон үнэлэх Б) Энэ ойлголтыг Кришнагийн ухамсрын нийгэмлэгт болон түүний гишүүдийн дунд сахин хамгаалахад чин бишрэлтэнгүүдэд туслах. 8.         Шаструудад агуулагдах мэдлэгийг тайлбарлах, үнэлэх болох хэрэглэх явцдаа чин бишрэлтэн өөртөө ёс суртахууны  болон академийн нэгдмэл шинж чанарыг хөгжүүлдэг гэдгийг батлах. 9.         А) Шаструудын бурханлаг эх сурвалж байдалд бүрэн итгэлтэй болох Б) Нээлттэй байдал, мэдэх гэсэн оролдлого чармайлт болон Ведийн мэдлэгийн
… Дээр цагт Прайагийн ойд нэгэн анчин амьдардаг байжээ. Түүний аз болоход тэрээр Бурхан Нарайаны Ваикунтын гаригаас  буцан явсан аугаа мэргэн Нарада Мунитэй учирсан байна. Нарада Ганга, Йамуна мөрний ус нэгдэн нийлдэг тэр газарт угаал үйлдэхээр Прайагийг зорин явж байв. Ойг нэвт гарч явах замдаа тэрээр газарт хэвтэж буй шувууг харав. Суманд нэвт харвагдсан шувуу амьд бөгөөд өрөвдөлтэйгөөр хашгирч байлаа. Хэсэг хугацааны дараа Нарада үхлүүт тарчлан хэвтэж буй бугатай таарав. Дараа нь шархадсан бодон гахай, өөр нэг газарт өвдөлтөөсөө болж чичрэн буй молтогчинг харав. Энэ бүхэн Нарадад өрөвдөх энэрэх сэтгэл төрүүлж дотроо: “Ийм нүглийг хийж байдаг хэн гээч тэнэг вэ?” хэмээн бодлоо. Бурханы чин бишрэлтнүүд жам ёсоороо амьд оршнолуудын хараад энэрч өрөвдөж байдаг тул аугаа мэргэн Нарадын тухай яриад ч яахав дээ? Энэ байдал Нарадагийн сэтгэлийг маш ихээр гонсойлгов. Цааш жаахан яваад тэрээр нум, сумаар зэвсэглэсэн нэгэн хүнийг олж харлаа. Анчны арьсны өнгө тун их хар бөгөөд нүд нь улаан өнгөтэй аж. Нум, сумаар зэвсэглэсэн түүнийг
1998 он Одесс хотноо Бурханы Адислалт Даса А.Ч.Бхактивайбхава Свамигийн “Номлол сургаалын рашаан” номоор хийсэн семинар   ШҮЛЭГ 1  “Хэл яриагаа хянах, ухааны шаардлагыг тэвчих, уур хилэнгээ хориглох чадвартай хийгээд мөн хэл, ходоод, бэлгийн эрхтний шавдалт шаардлагаа хориглон барьж чадах амар амгалан хүн нь ертөнц даяар хаа сайгүй шавь авахад шаардлагатай бүх чанаруудыг шингээсэн байдаг”. Шрила Прабхупада, Махаража Парикшит ба Шукадева Госвами хооронд өрнөсөн харилцан ярианаас иш татсан. Шукадева Госвами болзолт сүнснүүдийг хүлээн байдаг тамын зовлонгийн тухай өгүүлэхэд машид энэрэнгүй вайшнав болсон Махаража Парикшит  олон олон болзолт сүнснүүд өөрийн нүгэлт үйлийн улмаас зовох ёстой байдаг тэр үнэн баримтанд маш ихээр харамсан гунигласан. Тэрээр Шукадева Госвамигаас тэднийг тамаас аврах ямар нэг арга бий юу хэмээн асуусан бөгөөд Шукадева Госвами ч энэ нь брахмачари буюу шавийн амьдралын ёс жаягийг дагавал боломжтой гэж хариулсан байдаг. Тэр прайашчитта гэж алдаршсан  олон янзын ариусгах процессын тухай өгүүлсэн. Гэвч Махаража Парикшит маш их ухаалаг байсан учраас тэрээр энэ нь зөвхөн гадна өнгөний процесс
Түүний анагаах хүч чадлын тухай өгүүлэхүй “Аюурведийн анагаагч мантранууд” номын зохиогч С.М.Неаполитанскийн Оросын Аюурведийн анагаах ухааны Ассоциацийн ерөнхийлөгч доктор И.И.Ветровтой хийсэн ярилцлагын төгсгөл Неаполитанский С.М: Та бодит амьдрал дээр мантраг хэрэглэж байсан тодорхой тохиолдлуудаасаа яриач. Ветров.И.И: Саяхан би “Үхэх зуршлаа орхицгооё” нэртэй семинар зохион явуулсан л даа. Энэ семинар маань кайя-кальпа буюу үхэлгүй мөнхөд хүрэхүй хийгээд залуу насаа хадгалахад зориулагдсан эртний эрдэм ухаанд зориулагдсан байсан юм. Энэхүү сургаалд тусгай мантрууд байдаг. Семинарын маань хөтөлбөрт хамтаар мантра-бясалгах хичээл орсон байлаа. Хэдийгээр семинарт маань мантрын тухай багахан мэдлэгтэй олон хүн орсон байсан ба мөн мантра эмчилгээнд маш болгоомжтой ханддаг, өөрсдийгөө үнэн алдартны шашинтай улс оронд амьдардаг хэмээн ярьж байсан олон хүн байсан хэдий ч мантра-бясалгалд оролцохоос татгалзсан бараг нэг ч хүн байгаагүй юм. Семинарыг сонсогч нар шийдвэрийг хүлээн авахаас бүрэн дүүрэн ангид байсан билээ. Гэвч хүмүүс семинарыг орхиж яваагүйгээр барахгүй мантрын тухай ямар ч мэдлэггүй өөрсдийн төрөл төрөгсөд, найз нөхдөө дагуулан ирцгээсэн байв. Энэхүү семинар дээр “үхлийг ялагч” буюу махамритьюнжаяа мантран дээр
Scroll to Top