Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
5
9
7
Users Today : 27
Users Yesterday : 57
Total Users : 37597
Views Today : 34
Views Yesterday : 61
Хортой тустай олон үйлсийн дотроос Хойшид тустай сайныг ялган авагч мэргэн бөгөөд Хог сагийн дотор байсан төмрийн үрсийг Холимоггүй соронзон гүр ялгаж татах мэт. гэсэн утга зохилдох үлгэр нь: Урьд Энэтхэгийн өмнө зүгт оньст хүрд эргүүлдэг тэргүүтэн урлахуйн ухаанд мэргэн Боздива нэрт нэгэн хаан дотоод ордны үүдэнд оньс эргүүлэгт олон модон хүн хийснээс зарим нь алх сүх, шийдэм тэргүүтэнээр цохидог бөгөөд хаан хийсэн нэгэн бичиндээ илд бариулаад өөрийнхөө сахиул болгож байдаг аж. Гэтэл нэгэн бярман мөрийтэй наадамд шүүгдээд өрөө төлөхийн тулд хааны ордноос юм хулгайлахаар сэм орвол хаан нойрсож байсан бөгөөд түүний дээгүүр нэгэн могой гарч ирэхийг бич үзээд цавчихыг завдахад бярман “би алагдавч гайгүй хаанд хор болбол муу”гэж бодоод бичний илднээс барин бархирсанд хаан сэрээд учрыг асуухад нь бярман бүх болсон явдлаа ярив.Түүнд хаан баясан ийн өгүүлрүүн: Ямар учрыг мэдэгч мэргэн дайсан боловч сайн аж. Яв юуныг үл мэдэгч тэнэг нь нөхөр боловч муу аж. Яаран цавчихыг завдагч тэнэг бич ба Юм хулгайлахаар ирсэн
Нэгэн тосгонд байнгад хулгай гардаг болжээ. Хулгайч чухам хэн болохыг мэдэх гэж хотын оршин суугчид их л мэрийцгээнэ. Хүмүүс түгшин сандарч эхэлмэгц хулгайч зугатдаг байв. Тэд хашгиралдан хойноос нь хөөвч ямар ч үр дүнгүй хоцордог байж. Хулгайд эд зүйлсээ алдагсдыг асуун лавлаж, бүгдийг нягт няхуур судалсны дараагаар тосгоны удирдлага нэгэн зүй тогтлыг ажиглаж л дээ. Хулгай болгоны дараагаар тэр газарт нэгэн хүн гарч ирээд хулгайг барих ажиллагаанд хамгийн идэвхи санаачлагатайоролцдог болохыг ажиглажээ. Тосгоны удирдлага ч тэр хүнийг бага сага сэжиглэж эхэлсэн ба нэгэн хамгаалагчид энэ хүнийг даган мөрдөж, юу хийх хаашаа явахыг салалгүй харж байх тушаал өгчээ. Нэгэн удаа шөнийн хоёр цагийн үед хамгаалагч нөгөө сэжиглэгдсэн этгээд гэрээсээ гарч, өөрийн чадар буюу нөмрөг доогуур хүнд лоом нуусаар хаашаа ч юм явж байхыг харав. Тэрний барааг алдчихвий гэхдээ харуул ч түүнийг аль болох ойрхон, сэм дагажээ. Нөгөө хүн тосгоны захын нэгэн байшинд хүрээд бодож төдөлгүйгээр ханыг нь хэмх цохин нурааж, дотор нь орж явчихав. Удсан ч
Бурханы бүтээл олон хэмжээстэй. Доод буюу тамын гаригс, дунд гаригууд, дээд буюу тэнгэрийн гаригс, түүнчлэн бурханлаг ертөнц хэмээх гаригууд бий. Түүнчлэн олон тооны Эзэн Бурханы албатууд, элч нар байдаг. Энэ бодгалиуд нь биднээс илүү өндөр түвшний, нарийн мөн чанартай. Гэхдээ л тэд Бурхан биш. Энэ ангилал категорит ангел буюу сахиулсан тэнгэрүүд, дева буюу хагас бурхадууд орно. Тэднийг ерөнхийлөгчийг тойрсон тодорхой нэг салбарын үйл ажиллагааг хариуцсан сайд нарын танхимтай буюу яамтай адилтгаж болно. Яамны үйл ажиллагаа болон төр засгийн удирдлага болох ерөнхийлөгчийн үйл ажил хоёрын хооронд их ялгаа бий. Хагас бурхадууд буюу дева нар нь Эзэн Бурханы танхимын гишүүд юм. Тэд материйн ертөнцөд болж буй үйлийн байр байдлыг хянаж байдаг. Харин хүмүүс ихэнхидээ хагас бурхад эсвэл Бурханыг төлөөлж буй нэгнийг Дээд Бурхантай адилтган андуурах нь элбэг. Ангел буюу сахиулсан тэнгэрүүд нь хагас бурхадын адил мөн чанартай ч хагас бурхадаас ялгарах нэг онцлог нь тэд тодорхой “удирдах байр суурийг” эзэлдэггүй. Сахиулсан тэнгэрүүд ба хагас бурхадын талаар