Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
6
0
3
Users Today : 44
Users Yesterday : 185
Total Users : 58603
Views Today : 50
Views Yesterday : 206
Spread the loveЭрт цагт нэгэн усчин амьдардаг байжээ. Тэрээр хулсан дамнуурганд хоёр сав өлгөн голоос ус авдаг байв. Гэвч хоёр савных нь нэг нь цоорхой байсан бөгөөд гэртээ ирэхийн алдад тал устай л ирдэг байж. Энэ байдал бүтэн нэг жил үргэлжилсэн байна. Эцэст нь цоорхой хувин тэсэлгүй эзэндээ хандан ингэж хэлжээ: “Надад туйлын ичгэвтэр байнаа эзэнтэн минь! Миний хийж байгаа ажил үнэхээр төгс биш байна. Хар л даа, би танд ердөө тал хагас л үйлчилж байна! Нөгөө хувинд бол асуудал алга. Тэр дусал ч ус асгадаггүй болохоор бардамнан сайрхаж болно. Харин би зам зуурт хамаг усныхаа талыг нь асгадаг учраас өөрийгөө бараг хэрэггүй эд гэж бодож байна!” гэв. Хувингийн энэхүү хүлцэнгүй өчил ус зөөгч эзний сэтгэлийг хөдөлгөжээ. Тэрээр: “Дараа явахдаа голоос гэр хүрдэг жимээ сайн ажаарай” гэж хэлж. Хувин ч хэлснээр ажигласан бөгөөд тэрээр замын хажуугаар ургасан олон гоё сайхан цэцэгсийг олж харав. Ихэд гайхсан хувин энэ цэцгүүд хаанаас бий болсныг асуужээ. Хариуд нь эзэн нь цоорхойгүй бүтэн хувин
Spread the loveНамайг Бразилид номлол хийж явах үед тус нутгийн иргэд хий үзэгдэлтэй ихэд холбоотой байж тэднээс дэмжлэг туслалцаа авч зарим тохиолдолд бүр тэдний тусламжтайгаар өвчнөө ч илааршуулдаг тухай дуулсан билээ. Сүм маань өдөр бүр Кришнагийн Ухамсрын хөдөлгөөнийг сонирхохоор ирэх зочдын хөлд дарагдаастай. Зарим тохиолдолд зочидтой ярилцан, яагаад сүм дээр хүрэлцэн ирснийг тодруулахад Жорж намайг Харе Кришна сүм дээр очоод Бхагавад Гита (Бурханы Дуулал) анх айлдсан тэр байдлаараа номыг худалдан авч уншихыг зөвлөсөн юм гэдэг байв. Би дотроо ямар сүрхий бишрэлтэн бэ? Өдөр бүр л хэн нэгэнд номлол хийж, нааш нь илгээсэн байх юм гэж дотроо бодоод өнгөрлөө. Төд өдөлгүй Харинама (Бурханы нэрийг гудманд дуулах үйл ажиллагаа) эхлэх болж бид ч баяр баясалд автан байх үед 30 гаран Бхагавад Гита борлогдсон байхыг мэдээд би ихэд гайхав. Маргааш нь Харинамын үйл ажиллагааны үеэр ном худалдан авсан залуус сүм дээр ирж Харе Кришна Маха Мантра уншиж байхыг ажиглаад тэдний дунд байгсдын нэгнээс “Уучлаарай, өөрт чинь Жорж ном уншиж, сүмд ирэхийг зөвлөсөн үү ”
Spread the loveАСУУЛТ: Та сонсоход маш амаргүй зүйлсийн талаар ярих юм. Яагаад иймэрхүү мэдээлэл энгийн хүмүүст ойлгоход хэцүү байдаг юм бэ? ХАРИУЛТ: Энэ мэдлэг нь хүн бүхэнд нээлттэй ч ихэнхи хүмүүс тэдэнд өөрсдөд нь таагүй зүйлсийг анзаарч ажиглалгүй өнгөрөөхийг хичээдэг. Өмнө өгүүлсэнчлэн, сохор дагагчдыг хүсч сонирхогч хүмүүс маш олон. Бид, хүмүүс болгоомжлол, хянамгай байдлаа умартан шашны удирдагчдыг сохроор хошууран дагах үед үүсдэг тун ч аюултай нөхцөл байдлын тухай байнга л сонссоор байна шүү дээ. Гэвч материаллаг соёлыг хамгаалах гэж урьдаас бэлдсэн хамгаалагчдын ярьж буй бүхнийг шижир алтан зоос мэтээр хүлээн авч байгаа тэр хүмүүстэй юу ч ярих билээ? Бид жинхэнэ мэдлэгийг жирийн мэдээлэл хэмээн, ухуулга сурталчилгааг мэргэн ухаан мэтээр хүлээн авч байна. Ведийн бүтээлд үүнтэй холбоотой нэг сургамжит түүх бий. Ордны угаагч эр нэгэн илжигтэй байж л дээ. Тэр илжиг нь боодолтой хувцсуудыг угаах газар өөд зөөхөд нь түүнд тусладаг байж. Тэр хүн илжгэндээ туйлын хайртай байсан тул түүндээ дуу дуулж өгч, сайн гэгч нь хооллон