Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 9 6 5 3
Users Today : 25
Users Yesterday : 99
Total Users : 49653
Views Today : 29
Views Yesterday : 110
Хэргийн учир нь Кришнаг хайрлаж сурах хэрэгтэйд оршино. Үүний тулд тодорхой сургаал заавар, тодорхой аргачлалууд оршдог. Энэ аргыг та бүхнийг мэдээсэй, түүнийг амьдрал дээр хэрэгжүүлээсэй гэдэг үүднээс бид аль болох хичээн ажилладаг. Бид та бүхнийг уриулахаар  залуусаа гадагш гудамжинд илгээдэг. Хэрэв та бүхэн энэ боломжийг ашиглахыг зөвшөөрөх аваас таны амьдрал амжилттай болох болно. Према пум-артха махан. Хүний амьдрал нь Бурханыг хайрлах хайрыг өөртөө хөгжүүлэхэд зориулагдсан. Амьдралын бусад бүхий л хэлбэрүүдэд бид өөр ямар нэг зүйлийг хайрлаж байдаг: бид шувуу байх үедээ өөрийн үүрээ хайрладаг байсан, бид зөгий байхдаа өөрийн үүрээ хайрладаг байсан гэх мэт. Шувууд болон зөгийнүүдийг өөрсдийн үр хүүхдээ хайрлахуйд сургах гээд хэрэггүй. Энэ бол жам ёсны үйл. Гэр орноо, эх орноо, эр нөхрөө, эхнэрээ, үр хүүхдээ гэх мэтийг хайрлах энэ бүх хайрын хэлбэрүүд нь их бага ямар нэг хэмжээгээр амьтдын хаант улсад оршин байдаг. Гэвч тийм хайр нь танд аз жаргалыг үл авчрах ба та урам хугаралттай үлдэх болно. Учир нь биемахбодь
Ведийн зурхайч Рами Блектийн зөвлөдөг шилдэг аргуудын нэг нь дараахь үгийг өдөрт 10 минут давтан хэлэх явдал байдаг. “Өдөр бүр миний амьдрал бүхий л талаараа улам улам сайжирч байна”. Энэхүү үгийг та дэвтэр дээр бичиж болох ба мөн өглөө дөнгөж сэрмэгцээ нүдээ нээлгүйгээр дээрхи үгийг өөртөө сонсогдохоор зөөлхөн дуудаарай. Энэ арга нь сэтгэл гутралаас салахад туслах ба бүхий л өдрийн турш сэтгэл зүйн эерэг төлөвтэй байхад тусладаг. Энэ үгийг хэлэхдээ та үг тус бүр дээр өргөлт авч хэлж болно. Жишээ нь, “Өдөр БҮР миний амьдрал бүхий л талаараа улам улам сайжирч байна”. “ӨДӨР бүр миний амьдрал бүхий л талаараа улам улам сайжирч байна”. “Өдөр бүр МИНИЙ АМЬДРАЛ амьдрал бүхий л талаараа улам улам сайжирч байна”. “Өдөр бүр миний амьдрал бүхий л талаараа улам улам САЙЖИРЧ БАЙНА”. “Өдөр бүр миний амьдрал бүхий л талаараа УЛАМ УЛАМ сайжирч байна”. “Өдөр бүр миний амьдрал БҮХИЙ Л ТАЛААРАА улам улам сайжирч байна”. Өөрөөр хэлбэл та хэмнэлийг өөрчилснөөр тухайн
Жижигхэн цул алтан бөөм тэрээр шавар шороотой хутгалдсан байлаа ч мөн л алт. Түүнийг зүгээр л цэвэрлэх хэрэгтэй. Тэгэх аваас тэрээр цэвэр алт болж хувирна. Үүн шиг амьд бодгаль бүхэн Кришна ухамсартай боловч материтай холбогдсоны улмаас хүмүүс өөрсдийгөө Кришнатай хамааралгүй мэтээр бодож байдаг. Амьд бодгаль нь Кришнагийн хэсэг мөний тул тэрээр маш өчүүхэн бага хэмжээгээр Түүний шинж чанарыг өөртөө шингээсэн байдаг. Яг л алтан элсэн ширхэг аварга том алтны ордтой адил шинж чанартай байдаг шиг эсвэл далайн ганц дусал усан дахь химийн найрлага аварга том далайн усны найрлагатай адил байдаг шиг л зүйл юм. Кришна болон бидний хоорондох ялгаа гэвэл Тэрээр агуу бөгөөд хил хязгааргүй сүнслэг бодгаль бол харин бид төгсгөлгүй өчүүхэн сүнсний очис юм. Майя буюу материаллаг эрчимтэй харьцаж буйн улмаас бид Кришнаг мартсан. Энэхүү марталт нь бидний материаллаг ертөнцөд цэнгэн жаргах гэсэн хүслээр илэрдэг. Зөвхөн өөртөө Кришна ухамсрыг хөгжүүлж чадсан хүн л энэ ертөнцөөр жаргах гэж үл оролддог. Харин ч материаллаг ертөнцийг
Scroll to Top