Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
4
9
6
3
9
Users Today : 11
Users Yesterday : 99
Total Users : 49639
Views Today : 12
Views Yesterday : 110
Мөнгийг дурын гариг өгч болно. Нарнаас эхлэе. Би ямар нэг компаний захирал, эсвэл их хурлын гишүүн, эсвэл конгрессын гишүүн, эсвэл сенатор байлаа гэе. Суудалд суулаа, орлого мөнгө ирлээ. Суудал буюу албан тушаал нь Нарны мөнгө юм. “Би их хурлын гишүүн болмоор байна. Буйдан дээр суугаад л юу ч хийхгүй” гэж хүн боддог. Тэр юу ч хийхгүй гэж боддог. Гэвч үнэн хэрэгтээ бол зүгээр л тэрхүү буйданд хүрэхийн тулд маш олон зүйлийг хийх хэрэгтэй байдаг. Нар бол байр суурь юм. Хотын дарга боллоо, баяжлаа. Хотын дарга болоогүй бол баян болохгүй. Сар. Зочид буудал, ресторан гэх мэтийг удирддаг хүмүүс байдаг даа. Тэдний орлого Сараар дамжин ирж байна гэсэн үг. Ангараг. Бүхий л цэрэг дайны үйл хэрэг, хамгаалалтын ажил, бүтэц зохион байгуулалт, спорт. Буд. Банк, трейдер, бирж, хөрөнгө оруулагчид. Яагаад Будыг мөнгөний гариг гэдэг вэ? Яагаад гэвэл мөнгө өөрөө, валют өөрөө Будтай шууд холбоотой. Бархасвадь. Лекц, сургалт, боловсрол мэдлэг. Мөнгө орлого эндээс ирдэг. Сугар. Загвар өмсөгчид, гоо
Аз жаргал, зугаа цэнгэлд тэмүүлэн бид түүнийг өөрийн болгох гэж хичээн чармайж байдаг. Ингэхдээ өөрийн материаллаг биеэ “дахин дахин зажлах” замаар. Ингэснээр бид аз жаргалыг ч, зугаа цэнгэлийг ч аль алиныг нь үл амсдаг. Тэр ч байтугай заримдаа бид ямар нэг таашаал ханамжтай адил зүйлийг мэдрэх аз тохиох боловч тэрхүү ханамжийг аз жаргал гэж нэрлэж болохгүй. Учир нь гэвэл тэр нь түр зуурхны. Заримдаа бидэнд тэнгэрт цахилгаан цахих шиг харагддаг. Үнэн хэрэгтээ бол энэ нь ердөө оч туяа төдий. Жинхэнэ цахилгаан хаа нэгтээ алс тэртээд болж буй. Үүнтэй адил аз жаргал нь жинхэнэдээ юу болохыг мэдэлгүйгээр бид жинхэнэ аз жаргалыг үл хайхран, материаллаг ертөнцөд аз жаргалыг олох гэж хуурмагаар найдан байдаг. Жинхэнэ аз жаргалыг Кришна ухамсрын аргыг ашигласнаар олох боломжтой. Түүний тусламжтайгаар бид өөрсөддөө жинхэнэ оюун ухааныг аажмаар хөгжүүлэх бөгөөд сүнслэг байдлаар хөгжин дэвшихийн хирээр бид сүнслэг аз жаргалын рашаан мэт амтыг мэдэрч эхлэх болно. Энэхүү амтыг бид хэдийчинээ гүн гүнзгий мэдрэнэ вэ, төдийчинээ
Эмэгтэй мөн чанарыг хурц тодоор илэрхийлдэг гаригууд нь Сар болон Сугар юм. Бүх эмэгтэйчүүд энэ хоёр гаригтай холбоотой… Тэргэл сартай өдөр эмоци буюу сэтгэл хөдлөлийн байдал хүчтэй нэмэгддэг ба үүний зэрэгцээ эмэгтэйчүүд гадна орчинд болж буй үйл явдлуудыг илүү хүчтэйгээр хүлээн авдаг. Шинэ сартай үед эмэгтэйчүүд илүү сул болдог ба хүч чадал, эрчим энерги нь бараг л үгүй болдог. Энэ үед томоохон хүчин чармайлт гаргах юу ч төлөвлөхгүй байсан нь дээр. Ялангуяа биеийн хүчин чармайлт гаргах зүйл дээр. Шинэ сар ба тэргэл сартайд шинэ ажил хэрэг эхлүүлэхэд төдийлөн тааламжтай биш цаг мөч юм. Өөр нэг дүрэм гэвэл, ургаж буй Сарны мөчлөгт ажил үйлийг эхлэх хэрэгтэй ба олох, авахтай холбоотой үйл хэргийг хийж гүйцэтгэх нь зүйтэй байдаг. Хамгийн зохимжтой цаг нь сарны мөчлөгийн нэгнээс 14нийг хүртлэх өдрүүд юм. Ялангуяа таван болон арван нэн зохимжтой. Буурах Сартай өдрүүдэд ажил үйлийг дуусгах буюу төгсгөлийг нь тавих, хаях, зайлуулахтай үйлүүдийг нь хийх нь сайн. Жишээ нь, хэрэв та