Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 9 6 1 9
Users Today : 90
Users Yesterday : 108
Total Users : 49619
Views Today : 101
Views Yesterday : 127
1966 оын эхэн үес бид Шрила Прабхупадатай хамт түүний өрөөнд прасад хүртэж байлаа. Тэнд 6-8аас ихгүй л чин бишрэлтнүүд байсан байх. Гэвч тэнд ямар нэг хоол идэх халбага, сэрээ, хутга байгаагүй. Тэр үед би, бид Баруунд “соёлгүй” гэж тооцогддог, гараараа хоол идэх арга зүйд суралцах хэрэгтэй болсноо хараахан мэдээгүй байсан юм. Энэ нь миний хувьд тэр чигтээ цоо шинэ зүйл байлаа. Ялангуяа хуруу гараа амандаа хүргэж болохгүй, тэгэх аваас энэ нь хэтэрхий зэрлэг бүдүүлэг гэж тооцогддог нь. Тийм байхад бид прасадамаа хэрхэн амандаа хийх болж байна? Би зүгээр л Шрила Прабхупадын хэрхэн идэхийг харж байлаа. Харин тэр хуруугаа амандаа огтоос хүргэхгүй байсан юм. Миний тухайд энэ тал дээр бүрэн бүтэлгүйтэж байлаа. Гэхдээ энэ бол өөр түүх… Шрила Прабхупада, өөрийн номын ахтай холбоотой “сэрээ хутганы” холбоотой нэгэн түүхийг бидэнд ярьж өгсөн юм. Прабхупада: Бон Махараж бид нар нэг удаа түүний зохион байгуулсан фестивал дээр хоол хамт идсэн юм.. Тэр бол “бара-сахиб” хүн л дээ(энгийн утга
Миний бие энэхүү маш үр дүнтэй жорыг туршиж үзсэн юм.  Та хир удаан тэсэхийг би мэдэхгүй. Гэхдээ 3 хоногийн дараанаас л та үр дүнг нь мэдэрч эхлэх ба маш хүчтэй бие хөнгөрөлт, цэвэршилтийг мэдрэх болно. Цагаан будаа, вандуй хоёрыг хамтад нь чана. Вандуйг энэтхэг дэлгүүрээс худалдаж авбал зүгээр. Мунг дал нэртэй. Манай вандуйнаас арай илүү хүнд, шингэц удаан байдаг. Жижигхэн ширхэгтэй, шар вандуйг Мунг дал гэж нэрлэдэг. Түүнийг цагаан будаатай холиод хамтад нь цаг орчим чана. Үзэгдэх байдлын хувьд бингийн зуурмаг шиг өтгөн байх ёстой. Гэхдээ арай илүү өтгөн байх ёстой. Бага зэрэг давс хийж болох ба хэрэв чадвал давсгүй, бага зэрэг тостой байвал сайн. Хэрэв чадвал огт тосгүй байвал бүр сайн. Нэг сарын турш зөвхөн үүгээр, хичнээн хүссэнээрээ хооллоно. Үүний үр дүнд та цоо шинэ залуу биетэй болно. Тэр ч байтугай үе мөчнүүд цэвэрлэгдэх болно. Тэгснээр та илүү уян хатан болох ба таны яс үе мөч шажигнаж дуугарахаа болих ба та өөрийгөө илүү
“Өөрийгөө Бурхан гэж нэрлэдэг гуру нарын тухай та юу хэлэх вэ?” – гэж Ваманадева асуулаа. “Хэрэв би өөрийгөө АНУ-ын ерөнхийлөгч Никсон байна гэж мэдэгдвэл та юу хэлэх вэ? Та намайг ерөнхийлөгч гэж хүлээж авах уу? … Үгүй гэнээ ? Яагаад үгүй гэж, хариул даа ?” Ваманадев: Танд тохирох шинж чанарууд байхгүй учраас. Прабхупада: Энэ нь та солиотой биш гэсэн үг. Хэрэв би өөрийгөө би бол Бурхан шүү гэж хэлэхэд та үүнийг маань хүлээж авах аваас үүнийг ямар түвшний солиорол гэх вэ? Энэ нь хоёр талаасаа солиорол юм. Нэг нь өөрийгөө би бол Бурхан шүү хэмээж байхад нөгөөдөх нь түүнийг Бурхан хэмээн хүлээн авч байна. Карлос: Бид нэгдмэл биш гэж үү? Прабхупада: Энэ бол өөр хэрэг. Та ерөнхийлөгч Никсонтой нэгдмэл нэг үү? Карлос: Тиймээ. Бидний хэн хэн нь хүн төрөлтөн. Прабхупада: Ийм хариулт байж болох л юм. Хүн төрөлтөн болсны хувьд бидэнд олон нийтлэг зүйл байгаа л даа. Гэхдээ та өөрийгөө, би бол Ерөнхийлөгч Никсон
Scroll to Top