Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
4
9
6
2
4
Users Today : 95
Users Yesterday : 108
Total Users : 49624
Views Today : 106
Views Yesterday : 127
Цэнхэр индранилыг санскритаар нилам гэж нэрлэдэг. Энэхүү чулуу нь Санчир гаригтай холбоотой ба Санчирын нөлөөг маш хүчтэй тайвшруулан эерэгжүүлдэг. Мөн питта буюу шарыг эмчилж, вата, капхаг сэргээдэг. Санчирын идэвхитэй шинж чанар хувь хүний төөрөг зурхай дээр булчингийн онцгой нөлөө үзүүлдэг байдал нь юм. Цэнхэр индранил нь мамса дхатуд нөлөөлдөг. Мамса гэдэг нь булчингийн эд эс юм. Мөн яс. Ийм учраас Санчир хүнд нөлөөлж байх үед түүний хувьд булчингаа суллахад маш амаргүй байдаг. Түүнд массаж хийж байх үед тэрээр хад чулуу шиг л хатуурсан биетэй болсон байдаг. Түүнд, “Биеэ сулла” гэж хэлэх аваас тэрээр “Чадахгүй байна” гэнэ. “Сулла л даа” гэнэ, “Чадахгүй байна” хэмээнэ. Энэ бүхнийг Санчир хариуцдаг. Зөв зүйтэйгээр сонгож авсан цэнхэр индранил нь тиймэрхүү хатуурсан байдлыг арилгадаг. Цэнхэр индранилын тусламжтайгаар сэтгэцийн эмгэгтэй холбоотой олон өвчнүүдийг эмчлэх боломжтой байдаг. Шизофрен, сэтгэцийн элдэв янзын эмгэг, аутизм гэх мэт нь бүгд санчирын өвчлөлүүд юм. .. Цэнхэр индранилыг ерөнхийдөө дунд хуруунд зүүж болно. Ведийн зурхайч, сэтгэл
Англи, Франц, Орос, Прусс (Герман), Америкийн бүхий л аз хийморьтой хүмүүс нь өөр өөрсдийн улс оронд кхола(бөмбөр), каратал (дэншиг буюу жижиг цан)-уудыг гартаа барьж, Чайтанья Махапрабхугийн нэрийг дахин дахин давтан дуулалдана. Тэр өдөр ирэх цагт санкиртаны давалгаан өндрөөс өндөрт халгин цалгих болно! Ай даа! Тэр өдөр ирэх үед, цагаан арьст британичууд Шачинанданагийн яруу алдрыг энд тэндгүй магтан ярилцацгаах бөгөөд ийн магтан алдаршуулах зуураа тэд гараа алдлан байж, өөр улс орны чин бишрэлтнүүдийг ах дүүгийн ёсоор найрсгаар тэврэх болно. Тэр өдөр хэзээ ирэх вэ? Тэр өдөр ирэх үед тэд, “Ай, Ари ахан дүүсээ! Бид хайрын их далай дахь Чайтанья Девагийн өлмийн өмөг түшгийг олсоон. Одоо биднийг тэвэрцгээ! – хэмээцгээнэ. Тэр өдөр хэзээ ирэх вэ?” Шрила Бхактивинода Тхакур. Сажжана-Тошани сэтгүүл 1882 он Бэлтгэсэн: Балабхадра дас
Эмэгтэй хүн урт үстэй байх аваас тэрээр өөрийнхөө үсний хүчээр хамгаалагдаж байдаг. Гэхдээ үсээ сүлжсэн байх ёстой. Эмэгтэй хүний үс хэдийчинээ богино байна төдийчинээ түүний хамгаалагдмал байдал багасах ба төдийчинээ стресс хямралд өртөх нь хялбар байдаг. Урт үстэй эмэгтэйчүүд сэтгэл зүйн асар их хүчийг өөртөө шингээсэн байдаг. Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс *** Ведэд өгүүлснээр, эмэгтэйчүүдийг урт үстэй байхыг зөвлөсөн байдаг. Хэдийчинээ л боломжтой байна төдийчинээ урт үстэй байвал сайн. Учир нь Санчир гариг үсийг хариуцдаг бөгөөд хэрэв эмэгтэй хүн урт үстэй байх аваас тэр эмэгтэй өөрийн урт үсийг арчлах хэрэгтэй болдог ба ингэснээр тэрээр аль хэдийнээ тэвчил хатамжлал хийж байгаа хэрэг бөгөөд түүний бүх асуудал проблем үсэнд нь оршиж байдаг. Хэрэв эмэгтэй хүн үсээ тайруулах аваас тэрээр энэ бүх асуудал проблемоо өөрийн дотоод руу хөөн орууллаа гэсэн үг юм. Эмэгтэй хүний үсэнд түүний сэтгэл зүйн эрчим энерги хадгалагдаж байдаг бөгөөд ийм учраас өөрийн эцэг болон эр нөхрөөсөө бусад гадны ямар нэг