Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 3 3 6
Users Today : 24
Users Yesterday : 94
Total Users : 37336
Views Today : 37
Views Yesterday : 102
Бямба, 25 Хонь сарын 2018 Та бүхнийг Дээд Бурханы Бодгаль Шри Кришнагийн газар дэлхийд морилон заларсан өдрийн баярын арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Бурхан Кришна нь 5000 жилийн өмнө залран ирсэн бөгөөд Түүний болон Түүний хувилгаан дүр, аватарууд айлчлан ирэх үйл явцыг нар, мандах жаргахтай зүйрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр манай энд нар бүтэн өдрийн турш гэрлээрээ гийгүүлж байгаад шөнө болоход уулсын цаагуур шингэн бидний нүдэнд үзэгдэхгүй болдог ч энэ нь нар мөнхөд алга болсон гэсэн үг биш. Тэрээр өөр нэгэн газарт өөрийн гэрэл туяагаар өөр хэсэг газар орныхныг гэрэлтүүлэн гийгүүлсээр байгаа. Үүн шиг бүхий л аватарууд, хувилгаадын эх үндэс болсон Бурхан Кришна нь (кришнас ту бхагаван сваям) манай дэлхийд 5000 жилийн өмнө айлчлан ирсэн бөгөөд одоо өөр нэгэн гаригт Өөрийн мөнхийн тоглоом наадмаа өрнүүлж байгаа. Тэрээр нэг гариг дээр Брахмын нэг өдөр нэг удаа л ирдэг хэмээсэн. Брахмын нэг өдөр нь 4 тэрбум 320 сая жилтэй тэнцэх бөгөөд Тэрээр энэ хугаццаанд нэг
Бүгд л Бхактиведанта Свами Прабхупадаг Жо Пайны нэвтрүүлэгт очихыг хориглож байлаа. Жо Пайн өөрийн нэвтрүүлэгтээ урлагийн одод, улс төрчид гээд аль л нэр алдартай хүмүүсийг урьдаг байсан юм. Тэрээр тэднийг өөрийн ёс зүйгүй ёжтой авир, өршөөлгүй хатуу зан байдал, өө эрэмтгий чанар, хурц огцом, байж боломгүй шүүмжлэлээрээ нухчин дардаг байв. Жо Пайн өөрийгөө яг л боксын рингэн дээрхи боксчин шиг авч явдаг байсан юм. Тэрээр ар араас нь угсруулсан цохилтыг хийж, өрсөлдөгчөө нокаутаар ялахыг эрмэлздэг байлаа. Прабхупада  хөмсөг өргөн, огт эргэлзэх зүйлгүйгээр: -Би тэр нэвтрүүлэгт орох болно, – хэмээн тэдний үгийг тасласан юм. Жо Пайн нэвтрүүлгээ ээлжит харгис асуултаар эхлүүлсэн юм. Тэр тун баяртай, бараг л нисч байлаа. Хуучин тэнгисийн явган цэргийн дайчин байсан түүний бүдүүлэг зан, сэтгүүлч хүний хурц ухаан, олон нийтийн дэмжлэг түүнд ямагт ялалтыг авч ирдэг байлаа. Жо Пайн: -Бид яагаад өөр шашны төлөөлөгчийн үгийг сонсох ёстой гэж? Биднийг яагаад, үхэл нь Барууны орнуудаас хавьгүй өндөр байдаг Энэтхэг орны төлөөлөгч шашин номд
1-р хэсэг Өнөөдөр би та бүхэнд энэ хоёр гаригт ямар засах арга хэрэгсэл авбал эерэг нөлөөтэй байдаг тухай бага зэрэг ярьж өгье. Тэр ч байтугай таны Раху, Кету бүрэн дүүрэн хэвийн байлаа ч… Миний хүсч байгаа зүйл гэвэл та бүхнийг Раху, Кету битгий хэт их түгшээгээсэй гэж л бодож байгаад юм. Өнөөдөр таны Раху, Кету бүрэн дүүрэн хэвийн байлаа ч дурын мөчид, ямар нэг гаригийн мөчлөгийн улмаас эсвэл ямар нэг таагүй үйл явдлаас болж идэвхижчих магадлалтай учраас тэр. Тийм болохоор эртнээс тэдэнтэй учир зүйгээ олж байвал дээр. .. Рахугийн хувьд засах аргууд нь загас хооллох, бэлэвсэн эмэгтэйд болон уяман өвчтэй хүнд өглөг хандив өгөх явдал байдаг. Хэрвээ та тийм хүмүүсийг олвол шүү дээ. Мөн мансууруулах төрлийн зүйлд ямар нэг байдлаар донтон татагдсан хүмүүс туслах нь маш сайн нөлөөтэй. Жишээлвэл, архичид, мансууруулах зүйл хэрэглэгчид гэх мэт…Өөрөөр хэлбэл хүнд тэрхүү зуршлаас нь ангижрахад туславал маш сайн нөлөөтэй. Ингэснээрээ та Раху, Кету гаригуудыг амирлуулан тайвшруулчихаж буй хэрэг
Scroll to Top