Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 3 3 6
Users Today : 24
Users Yesterday : 94
Total Users : 37336
Views Today : 37
Views Yesterday : 102
Ням гаригийн орой прасад тараах үе. -Прабху, Та дахиад нэмэх үү? -Үгүй ээ, баярлалаа. Би зургаагаас хойш иддэггүй. -Пөөх тийм үү, сэтгэлийн тэнхээ л байх даа? -Үгүй дээ, зургаан таваг бол зуршил минь юм! Тэгээд л гүйцээ! Долоо дахиас нь хоолой давахаа байчихдаг юм…
Хүн адгуус амьтныг алж хөнөөхөө зогсохгүй бол тэрээр шашин болон  Бурханыг танин ойлгож чадахгүй. Энэ нүгэл хилэнц нь түүнд саад болно. Бурхан Будда нь хэдийгээр Кришнагийн хувилгаан ч гэлээ тэрээр Бурханы тухай юу ч яриагүй. Учир нь  ялгаагүй, хүмүүс түүнийг ойлгохгүй байх байсан. Тэрээр  ганц л зүйлийг буюу адгуус амьтдыг алж хөнөөх явдлыг зогсоохыг хүссэн. Шрипада Шанкарачарья хүмүүний хамгийн гол зүйл бол бурханлаг эхлэл юм гэдгийг нотлохыг,  бас хүмүүсийг өөрийнхөө Ведэд хийсэн зохиомол тайлбараар атеист үзэл буюу бурхангүй үзлээс нь ангижруулахыг хичээсэн юм. Энэ бол аугаа багш нар буюу ачарья нарын нууц. Заримдаа тэд Ведийн жинхэнэ утга санааг нуун дарагдуулдаг ба түүнд өөр маягийн тайлбар өгдөг. Заримдаа бурхангүй үзэлтнүүдийг араасаа дагуулахын тулд шинэ шинэ онолыг бий болгон номлодог. Иймээс ч Шанкарачарьягийн гүн ухаан нь пашанди нар буюу бурхангүй үзэлтнүүдэд зориулагдсан юм. (Чаитанья-чаритамрита, Мадхья-лила. 25.42 шүлгэнд хийсэн тайлбар) Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Шримад-Бхагаватам нь таван мянган жилийн өмнө буюу Кали-юга эхлэхийн өмнөхөн бичигдсэн. Түүнд айлдагдсан зүйлсээс нилээд олон нь одоо ирээдүйд болох ёстой. Ийм учраас бид Шримад-Бхагаватамыг шастир гэж үздэг. Шастирыг туурвигч нь  заавал, өнгөрсөн, одоо, ирээдүйг дүрслэн хэлэх чадвартай ангижирсан бодгаль байх ёстой. Шримад-Бхагаватамд олон зүйлийн талаар зөгнөн айлдсан. Жишээ нь Бурхан Буддагийн морилон ирэх тухай, Калки Бурханы залран ирэх тухай болон мөн Бурхан Чаитаньягийн айлчлан ирэх тухай өгүүлсэн байдаг… Энэ шүлгэнд Шукадева Госвами манай эрин цагийн шинж тэмдгүүдийг дүрслэн өгүүлжээ. Тэрээр, таташ чанудинам буюу энэ эрин цаг (Кали юга) өрнөн дэлгэрэхийн хирээр, дхарма (шашны зарчмууд), сатйам(үнэнч шударга байдал), шаучам(цэвэр ариун байдал), кшама(бүгдийг уучлан өршөөх чанар), дайа(энэрэл нигүүлсэл), аюух(насны хэмжээ), балам(хүч чадал), смрити(ой ухаан) – энэ бүхэн багасан буурах бөгөөд эцэстээ бараг юу ч үгүй болно хэмээсэн. Шримад-Бхагаватамд дурдагдсан өөр нэгэн шинж тэмдэг нь смрити буюу ой санамж муудах. Өнөө цагт бид хүмүүсийн ой санамж тийм ч сайнгүй болохыг өдөр тутамдаа харсаар буй. Тэд маш хурдан
Scroll to Top