Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 9 6 1 0
Users Today : 81
Users Yesterday : 108
Total Users : 49610
Views Today : 92
Views Yesterday : 127
Оюун ухаанаа хүчжүүлэхийн тулд буянт сайн үйлүүдийг аль болох түлхүү хийх хэрэгтэй. Номны тусламжтайгаар та оюун ухаанаа цэнэглэж чадахгүй. Номны тусламжтайгаар эсвэл ямар нэг мэдээллийн тусламжтайгаар та юуг цэнэглэж чадах вэ? Ухаанаа, харин оюун ухааныг биш. Оюун ухаан ба ухаан нь юугаар ялгаатай байдаг хэрэг вэ? Ухаан мэдээлэл цуглуулдаг, мэдрэхүйнүүдийг удирддаг. Оюун ухаан нь цэцэн мэргэн ухааныг өгдөг. Хүн сайн үйлүүдийг үйлдэж байх аваас түүний оюун ухаан аяндаа өөрөө тэлэн нэмэгддэг. Бархасвадь гариг өөрийн хүчээ тийн өгдөг. Эсрэгээр, хүн олон хорон муу үйлүүдийг үйлдсээр байх аваас түүний оюун ухаан нь хорогдон мууддаг. Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас 
Эрт цагт нэгэн их буянлаг хаан амьдардаг байжээ. Тэрээр хааны сангаас өөрийн хувийн хэрэгцээнд зориулан мөнгө зарцуулахыг огт хүсдэггүй байж. Мөнгө олохын тулд тэр буянт хаан өөрийн гараараа ариун ном судруудыг хуулан бичиж, түүнийгээ зарж борлуулан өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулдаг байсан аж. Нэг удаа ордонд нь агуу мэргэн пандит зочлон саатаж гэнэ. Тэр мэргэн, хааны судар бичээсүүдийг хуулж буйтай таарч, түүнийг хэсэг хугацаанд ажиглан харж зогсчээ. Хаан хуулж бичих ажлаа түр зогсоогоод, зочинтойгоо ярилцаж эхлэв. -Эрхэм дээдсээ, харамсалтай нь хуулж бичиж байхдаа та нэг алдаа гаргачихлаа, – гэж нөгөө пандит хэлж гэнэ. Хаан ч пандитын засахыг хүссэн үгийг хайж олоод дараа нь тэр үгийг хусч арилган,  пандитын санал болгосноор бичив. Хаан тийнхүү түүний санаа бодлыг дуулгавартайяа дагасанд пандит ихэд сэтгэл ханамжтай үлдэв. Пандитыг явсны дараа хаан мөнөөхь үгийг арилгаад дахин өмнө байснаар нь бичив гэнэ. -Та юунд ингэнэ вэ? Хэрвээ анхных тань зөв байсан юм бол юуны тулд та түүнийг засаа вэ? – гэж
Кришна ухамсрын хөдөлгөөний эхэн үед энэ нь бидний стандарт практик байсныг би санадаг юм: бүх чин бишрэлтнүүд оройд нь цуглаад унтахын өмнө халуун сүү уух ба хэн нэг нь Кришнагийн тухайн номоос Кришнагийн зугаа наадмуудын талаар уншдаг байлаа. Энэ нь үнэхээр гайхалтай үйл байсан билээ. Өглөө нь бид “Шримад-Бхагаватамын” лекц сонсох бөгөөд бүхий л өдрийн турш бид зарим нэг шүлгүүдийг нь судлаж, цээжлэнэ. Орой нь “Бхагавад-гитагийн” лекц орно. Тэгээд хамгийн сүүлд нь Кришнагийн тухай номоо уншина. Өдөр бүр. Магадгүй та бүхэн 67, 68, 70 аад оны чин бишрэлтнүүдийн фотозургийг харсан байх. Тэндээс тэд ямаршуу аз жаргалтай байсныг ойлгож болох бизээ. Тэд үнэхээрийн аз жаргалыг амсдаг байсан. Учир нь гэвэл бидний  практик тийм байлаа. Бид Кришнагийн тухай маш их сонсож, маш их давтан дуулдаг байсан юм. Хэрэв бид харинам дуулахаар гадагш гарсан бол өдөрт багадаа зургаан цаг дуулдаг байв. Харе Кришна маха-мантраг. Зургаан цаг. Өдөр бүр. Сүм дээрээ ч бид мөн дуулдаг байсан. Дараа нь
Scroll to Top