Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
4
9
6
0
5
Users Today : 76
Users Yesterday : 108
Total Users : 49605
Views Today : 87
Views Yesterday : 127
Афганистаныг британичууд захирч байх үед кабулын эрхийн төлөө нэгэн цэрэг тулалдаж байжээ. Фронт руу явах үед нь түүнд ойролцоогоор хоёр мянган рупи бэлнээр байсан бөгөөд энэ мөнгөө тэрээр засгийн газрын кассанд хадгалуулсан байна. Төр засгийн зүгээс дайнд явж буй хүмүүсийн мөнгөний найдвартай байдлыг хангаж байсан ба фронтоос буцаж ирэхэд нь мөнгийг нь буцаан олгодог байлаа. Хэрвээ хэн нэг нь дайны талбарт эндэх аваас мөнгийг нь гэр бүл рүү нь шилжүүлдэг байжээ. Ийм учраас мөнөөхь цэрэг мөнгөө улсын кассанд хадгалуулаад, гэрийн хаягаа кассын ажилтанд үлдээгээд дайнд явсан байна. Харамсалтай нь тэр цэрэг дайны талбарт амь үрэгдсэн бөгөөд кассын ажилтан түүний нас нөгчсөнийг сонсож мэдээд тэр цэргийн хадгалуулсан мөнгийг хувьдаа авчихжээ. Тэрбээр мөнгийг авая гэж хэн ч гомдол мэдүүлэхгүй, хэн ч, хэзээ ч энэ тухай мэдэхгүй гэж бат итгэлтэй байлаа. Энэ явдлаас хэсэг хугацааны дараа мөнөөхь кассын ажилтны гэрт хүү мэндэлжээ. Гэвч тэр хүү нь байнга л өвдөж зовоодог байж гэнэ. Түүний эмчилгээнд зориулж тэрээр их
Кришна ухамсар нь ухаан бодлоор ямар нэг зохиосон зүйл биш. Энэхүү Кришна ухамсрын хөдөлгөөнийг таван зуун жилийн өмнө Чайтанья Эзэн эхлэл суурийг нь тавьсан. Энэ нь гэвч ямар нэг шинэ зүйл бишээ. Энэ үйл нь бараг л ертөнц бүтээгдсэнтэй нас чацуу шахуу хуучны эрдэм ухаан. Гэвч цаг хугацааны аясаар бүх зүйл өөрчлөгддөг болохоор энэ эрдэм ухааныг шинэчлэх шаардлага тулгарсан. “Бхагавад-гитад” өгүүлсэнчлэн бидний амьдралын гол асуудлууд бол дөрвөн төрлийн асуудал бэрхшээлийг шийдвэрлэхэд буюу дахин ямар нэг байдлаар төрөхгүй, дахиад үхэхгүй, дахиад өвдөхгүй, дахиад өтлөхгүй байх асуудлыг шийдэхэд оршино. Бид мөнх гэдгийг үргэлж санаж байгтун. Би энэ биед оршин байх ахуйдаа эхийн хэвлийд байхаасаа авахуулаад өтлөх хүртлээ мөнөөх л мөнхийн сүнс хэвээрээ байдаг боловч бие маань өөрчлөгдсөөр байдаг. Энэ биеэ солимогц би мөн л урьдны янзаараа үлдэнэ. Зүгээр л би өөр биетэй болох болно. Энэ энгийн үнэнийг ойлгоход тийм ч хэцүү биш. 1967 оны арван хоёрдугаар сар, Лос Анжелес, Мукунда Госвамигийн “Хоёрдугаар Өргөн чөлөө дахь гайхамшиг”
Ведүүдэд өгүүлэхдээ, хэрэв хүн шуналтай ба мөнгөө гараасаа салгахгүй бариад байхыг хүсдэг аваас тэрээр гуйлгачин болно хэмээсэн байдаг. Хамгийн шуналтай хүмүүс нь хамгийн ядуу байх болно. Мөнгөтэй болох гэсэн тэдний хүсэл хүмүүсийг өөрсдөөсөө түлхэн холдуулдаг. Мөнгөний төлөө тэсч ядан тэмүүлэх нь бидний хүзүүнд хэт их хүчин чармайлт гаргахын, цаг хугацаа дутагдахын, ядралын, өвдөлтийн, сэтгэлээр унахуйн гав дөнгийг угладаг хуурмаг зүйл юм. Шуналын төлөвт орших хүмүүс нь аз жаргалтай байж чаддаггүй. Зөвхөн аз жаргалтай хөдөлмөр л жинхэнэ аз жаргалыг авч ирж чадах ба харин мөнгөнд хэт тэмүүлэх нь аажмаар бас баттайгаар мөнгө авч ирж буй тэр үйл хэрэгт татагдах амтыг үгүй болгодог. Үүний үр дүнд хүн ашиг хонжооч бусаар, хайраар ажиллаж хөдөлмөрлөхийн оронд илүү ихээр шунамхайрч, амар тайван байдлаа алддаг. Тийнхүү тэрбээр шунал хүслийн гунын нөлөөнд орж энэ гунынхаа ертөнцөд амьдарч эхлэх ба өөрөөр хэлбэл амьдрахын төлөөх тулаан, тэмцлийн ертөнцөд амьдарч эхлэнэ… Үүний зэрэгцээ ариглан гамнаж шунах, хөдөлмөрт дурлан шунах хоёр нь хоорондоо нийцдэггүй зүйлс