Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
3
1
7
Users Today : 5
Users Yesterday : 94
Total Users : 37317
Views Today : 5
Views Yesterday : 102
Гонконгийн мал нядалгааны газруудын нэгэн дээр ердийн л нэг ажлын өдөр үргэлжилж байлаа. Гэтэл нядлуулах ээлжээ хүлээж байсан нэгэн бух гэнэт өвдөг дээрээ сөхрөн унаад уйлж гарчээ. Энэхүү уйлагч бухын түүх нядалгааны газрын ажилчид тэр том сүрлэг амьтныг нядлах цех рүү хөтлөх үед болсон байна. Тэднийг цех рүү дөхөн ирэх үед бух гэнэт урд хоёр хөлөө нугалан сөхрөн унасан ба нүднээс нь нулимс яг л үерийн ус шиг асгарч байсан аж. “Бухыг нүдэндээ айдас, гунигтайгаар уйлж байхыг хараад би бүр дагжтал чичирч эхлэсэн. Тэгээд би бусад ажилчдыг дуудсан бөгөөд тэд ч энэ явдлыг хараад маш ихээр алмайран гайхацгаасан. Бид бухыг татаж, чангааж, чирж, гулдарч, түлхсэн боловч тэр огт хөдлөхийг хүсэхгүй байлаа. Тэр бух зүгээр л хэвтчихээд, уйлаад л, уйлаад л байсан. Тэр үед миний бүх биений шар үс өөрийн эрхгүй боссон шүү. Тэр бух яг л хүн шиг аашлаж, аяглаж байсан болохоор арга ч үгүй бизээ. Хэрхэхээ мэдэхээ больсон бид бие биен рүүгээ харцгаалаа.
Куба Улсад үнээг алах хориотой! Үнээг алсан эдгээдэд хүн алснаас илүү буюу шоронд 15 жил хорих ял оноодог. Куба улсын үнээнүүд зөвхөн сүү саахад ашиглагдаж, байгалийнхаа үхлээр үхнэ. Ресторануудад үхрийн мах байх боловч түүнийг АНУ-аас экспортолдог. Кубын бүх үнээ улсад харьяалагддаг бөгөөд тэднийг хүчирхийлж алахаас төр засаг нь хамгаалдаг. Өөр нэг гайхалтай зүйл бий. АНУ өөртөө таалагдаагүй дэглэмийг дэлхийн хаа ч байсан хялбар өөрчилдөг бол хажуухандаа байгаа Кубыг яаж ч чадахгүй хэдийнээ 60 жил болж байна. Харин түүний солигдошгүй удирдагчийн амь нас 300 удаагийн халдлагад өртөж байсан хэдий ч одоо 90 наслана хэмээн сэтгэж суугаа. Эх үүсвэр http://uduba.com/2581799/kto-berejet-korov-togo-berejet-bog Орчуулсан: Б.Баярсайхан
Жунагадхийн хөдөө аж ахуйн их сургуулийн судлаачид (энэтхэгийн Гужарат муж) гир үүлдрийн үхрүүдийн шээсэнд алт байгааг олж илрүүлсэн тухай Indian Express сайт мэдээлжээ. Гирийн үнээд нь Гужарат мужийн Гир дүүргийн нэрээр нэрлэгдсэн үнээдийн удам юм. Судлаачид хромат-масс-спектрометрийн хийн аргыг ашиглан энэ дүгнэлтэд хүржээ. Профессор Балу Голакиагаар ахлуулсан шинжлэх ухааны судлагааны багийн ахлагчдын мэдэгдэж байгаагаар нэг литр үхрийн шээсэнд гурваас арван милиграмм алт агуулагдаж байна хэмээн мэдээлсэн байна. Гэхдээ алтыг шээсийг талстжуулах аргаар гаргаж авсан ажээ. “Өнөөдрийг хүртэл бидэнд үхрийн шээсэнд алт байдаг болон түүний эмчлэн анагаах хүч чадлын тухай эртний эх сурвалж судар болох Атхарва Ведийн мэдээлэл байсан билээ. Үүнийг батлах нягт няхуур судлагаа шинжилгээний үр дүнд бид дараахь дүгнэлтийг гаргалаа. Бид 400 орчим гир үнээдийн шээсэнд шинжилгээ хийсэн ба тэндээс алт агуулагдаж буйн ул мөрийг олсон юм” – гэж профессор Голакиа мэдэгджээ. “Алтны агууламж нас гүйцсэн үнээдээс илүүтэй тугал болон бага настай үхрийн шээсэнд илүүтэй өндөр хэмжээгээр агуулагдаж байсан байна.” Эрдэмтэд үүнийхээ хажуугаар одос үхэр, тэмээ, хонь, ямаадын шээсэнд судлагаа шинжилгээ хийсэн боловч тэндээс алтны