Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
3
1
6
Users Today : 4
Users Yesterday : 94
Total Users : 37316
Views Today : 4
Views Yesterday : 102
Тамал Кришна Госвами: Дээхэн үед би Лос Анжелес хотын Ла Синега цэцэрлэгт гудамжин дахь сүмийн тэргүүн байлаа. Нэгэн удаа Прабхупада намайг дуудаж, түүнд Бхагаватам судар авч ирэхийг хүссэн юм. Тэр нь хавтсан дээрээ сүнслэг ертөнцийн зурагтай, түүний Бхагаватамын анхны хэвлэлт байв. Тэрээр: “Энд байгаа сүнслэг ертөнцийн зургийг харж байна уу? Тэр маш том. Түүний хичнээн агуу том орон зайг эзлэдгийг чи төсөөлж ч чадахгүй. Кришнагийн бүтээлийн дөрөвний гурвыг сүнслэг ертөнц эзлэдэг ба дөрөвний нэг нь материаллаг ертөнцийг бүрдүүлдэг. Материаллаг орчлонд тоо томшгүй олон орчлонгууд (жагат) байдаг бөгөөд тэндээс ядаж ганц орчлонг нь ч ямар ч эрдэмтэн хэмжин цэгнэж чадахгүй. Бид, бүх бүтээлийн дөрөвний нэгт харьяалагдах тэр тоо томшгүй орчлонгуудын нэгэн доторхи нэг гариг дээр нь л оршин амьдарч байна. Манай Дэлхий гариг бол энэ орчлон дотроо хамгийн жижиг гаригуудын нэг. Энэ гариг дээр долоон арал байдаг бөгөөд тэр арлуудын нэгэн дээр буюу Хойд Америкт, Лос Анжелес нэртэй аварга том байдаг. Тэрхүү Лос Анжелес нэрт хотод Ла Синега
Чөтгөр, шулам судлалыг Аюурведэд граха-чикитса хэмээн нэрлэдэг. Энэ салбар ухаан янз бүрийн сэтгэцийн эмгэг, өвчлөлүүдийг судладаг ба тэдний олонхи нь хорон муу буг, энергийн вампиризм, эвдэн сүйтгэгч программын нөлөө буюу сэтгэцийн вирусуудтай холбоотой. Физик ертөнц маань нарийн ертөнцтэй холбоотой байдаг бөгөөд энэ хоёр ертөнцийн хооронд энерги мэдээллийн харилцан үйлчлэл байнгад явагдаж байдаг. Нарийн төлөвт орших хүчнүүд нь бидэнд эерэг ба сөрөг, устгах нөлөөллүүдийн аль алийг нь үзүүлж болно. Энэ нөлөөлөл нь ямар төрлийн бодгалиас үүсэлтэйгээс нь хамааруулаад Аюурведэд шүглэлтийнх нь төрлөөр ангилж үздэг. .. Сэтгэцийн эмгэгийг муу сүнс, буг чөтгөр шүглэсэнтэй холбон тайлбарладаг ба эмчлэхийн тулд түүнийг биеэс хөөн зайлуулах процедурыг гүйцэтгэдэг. Энэ эмчилгээний үндэс нь авран хамгаалагч-сахиус бурхдад хандсан мантра, мөргөл залбирлууд байдаг. …Ерөнхийдөө иймэрхүү өвчнүүдийн голлох шалтгаан нь ад тотгор, буг(бхута) шүглэсэнтэй холбоотой. Хорт муу, ариун бус үйл хийх ялангуяа ариун дагшин зүйлсийг бохирдуулах, сүйтгэх, авран хамгаалагч сахиусуудыг, ариун ном судар, сахиусан тэнгэрүүдийг доромжлон гутаах гэх мэт нь буг тотгор шүглэх үндэс болдог. Буг чөтгөрүүд нь
Олон тооны үзэл онолоос цагаан хоолны ашиг тусын тухай хамгийн чухал аргумент бол ёс суртахууны үзэл юм. Ийм ёс суртахууны үзлээр цагаан хоолтон бологсод нь, өөр бусад амьд амьтад нь хүнийхтэй адил эмоцитой, мэдрэмжтэй гэдэг нотолгоог үндэс болгодог. Ийм итгэл үнэмшил нь хүнийг өөрийн үйл хэрэгтээ илүү анхаарал болгоомжтой байлгаж, өөр бусад амьд амьтдад зовлон зүдгүүрийг учруулахгүй байхыг хичээдэг. Эртний нэрт математикч Пифагор: “Ах дүүс минь ээ, өөрийн бие махбодио нүгэлт хоол ундаар бүү бохирдуулаач. Бидэнд улаан буудай байна, бидэнд алим байна. Тэдний хүнд, жинтэйгээс болж алимны мод хүртэл бөхийн унжсан байдаг. Мөн сайхан амтат усан үзэм байна. Мөн гал дээр бэлтгээд идэж болох цэвэр шинэхэн ургамал, хүнсний ногоод байна. Үнэр танар нь анхилан үнэртэх сүү, зөгийн балыг ч хэлэх хэрэгтэй. Дэлхий маань бидэнд цэвэр сайхан хоолыг өргөн барьж, өөрийн эрдэнэсээ харамгүйгээр өргөн барьж, биднийг цусны үнэр үл шингэсэн тансаг сайхан найранд урьж байна. Зөвхөн адгуус амьтас л өөрсдийн өлсгөлөнг мах цусаар хангана. Гэвч тэд