Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 0 8 4 2
Users Today : 24
Users Yesterday : 142
Total Users : 50842
Views Today : 25
Views Yesterday : 156
… Дээр цагт Прайагийн ойд нэгэн анчин амьдардаг байжээ. Түүний аз болоход тэрээр Бурхан Нарайаны Ваикунтын гаригаас  буцан явсан аугаа мэргэн Нарада Мунитэй учирсан байна. Нарада Ганга, Йамуна мөрний ус нэгдэн нийлдэг тэр газарт угаал үйлдэхээр Прайагийг зорин явж байв. Ойг нэвт гарч явах замдаа тэрээр газарт хэвтэж буй шувууг харав. Суманд нэвт харвагдсан шувуу амьд бөгөөд өрөвдөлтэйгөөр хашгирч байлаа. Хэсэг хугацааны дараа Нарада үхлүүт тарчлан хэвтэж буй бугатай таарав. Дараа нь шархадсан бодон гахай, өөр нэг газарт өвдөлтөөсөө болж чичрэн буй молтогчинг харав. Энэ бүхэн Нарадад өрөвдөх энэрэх сэтгэл төрүүлж дотроо: “Ийм нүглийг хийж байдаг хэн гээч тэнэг вэ?” хэмээн бодлоо. Бурханы чин бишрэлтнүүд жам ёсоороо амьд оршнолуудын хараад энэрч өрөвдөж байдаг тул аугаа мэргэн Нарадын тухай яриад ч яахав дээ? Энэ байдал Нарадагийн сэтгэлийг маш ихээр гонсойлгов. Цааш жаахан яваад тэрээр нум, сумаар зэвсэглэсэн нэгэн хүнийг олж харлаа. Анчны арьсны өнгө тун их хар бөгөөд нүд нь улаан өнгөтэй аж. Нум, сумаар зэвсэглэсэн түүнийг
“Прартхана”-гаас)  1 нитаи-пада-камала, коти-чандра-сушитала, же чхайай жагата журай хено нитаи бине бхаи, радха-кришна паите наи, дридха кори’ дхаро нитаира пай 2 се самбандха нахи жа’р, бритха жанма гело та’р, сеи пашу боро дурачар нитаи на болило мукхе, мажило самсара-сукхе, видйа-куле ки корибе тар  3 аханкаре матта хоийа, нитаи-пада пасарийа, асатйере сатйа кори мани нитаийер коруна хабе, браже радха-кришна пабе, дхаро нитаи-чарана ду’кхани 4 нитаийер чарана сатйа, тахара севака нитйа, нитаи-пада сада коро аша нароттама боро дукхи, нитаи море коро сукхи, ракхо ранга-чаранера паша    Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын тайлбар Таны өмнө Нароттама дас Тхакурын бас нэгэн гайхамшигтай дуу байна. Тэрээр энэ дуундаа нитаи-пада-камала(камала гэдэг нь бадамлянхуа, пада нь өлмий гэсэн утгатай) буюу Бурхан Нитьянандын бадамлянхуан өлмийн тухай өгүүлжээ. Энэ өлмий нь хүн бүрт нэг биш хэдэн сая сарны гэрлийн тээн авчрах амар тайван байдлыг олж болох өмөг түшиг юм. Хэдэн сая сарны туяа нь ямархан тайвшралыг авчрахыг төсөөлөх гээд оролд доо! Энэ эрчимтэйгээр там руу халин
1973 оны тавдугаар сарын 3. Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами нар дагалдан явна. Үл үзэгдэх нисэгч Шрила Прабхупада: Энэ дэлхий дээрхи бараг бүх хүн амьдрал нь материас үүсэлтэй гэсэн хуурмаг төсөөлөлтэй байдаг. Бид энэ булай онолыг няцаахгүй орхиж чадахгүй. Амьдрал материас үүсээгүй. Харин матери нь амьдралаас үүсэлтэй. Энэ бол онол биш. Энэ бол баримт. Шинжлэх ухаан нь хуурамчхан онол дээр суурилдаг ба ийм учраас түүний бүх тооцоолол, дүгнэлтүүд нь худал. Үүнээс л болж хүмүүс зовж байна. Энэ бүх алдаатай орчин үеийн шинжлэх ухааны онолууд нь засарвал хүмүүс аз жаргалтай болно. Иймээс л бид эрдэмдтийг уриалан дуудаж, тэднийг ялагдлыг хүлээлгэх ёстой. Эсрэг тохиолдолд тэд бүхий л нийгмийг төөрөгдөлд оруулах болно. Матери нь зургаан янзын хувиралд ордог: төрөх, өсөх, оршин тогтнох, дагалдах бүтээгдэхүүнээ үлдээх, хуучирч муудах, үхэх. Гэвч материйн дотор талд орших амьдрал нь(бурханлаг сүнс)мөнх; тэрээр энэхүү өөрчлөлтүүдэд өртдөггүй.Амьдрал өсч цэцэглээд, унан доройтож байгаа юм шиг л санагддаг ч үнэн хэрэгтээ тэрээр
Scroll to Top