Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 8 5 6
Users Today : 22
Users Yesterday : 71
Total Users : 37856
Views Today : 34
Views Yesterday : 74
Эхнийх нь мөнхийн албатын харьцааг Бурхантай тогтоох (самбандха). Удаах нь Бурханыг хайрлах жинхэнэ хайранд (прайогяана) хүрэхийн тулд тэрхүү харилцааныхаа дагуу үйлдэх (абхидхеяа) зэрэг болно. Бүхий л харилцаа адилхан байдаг. Жишээлбэл эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд гэр бүл болохыг хүсч болно. Үүний тулд тэд эхлээд танилцаж, хоорондоо харилцана. Тэгээд гэрлэнэ. Дараа нь тэрхүү харилцаандаа үйлчилнэ. Эцэст нь тэдний харилцааных нь үр дүн болж хүүхдүүд нь мэндэлдэг. Самбандха, абхидеяа, прайогяана гурав бол бүхий л Ведийн философийн оргил, Шримад-Бхагаватамын мөн чанар, амьдрал дахь аугаа их баялгууд юм. Тэр зарим үед ухамсар юм уу, эсвэл дотоод дуу хоолой болон илэрдэг. Тэр бүгдийг мэддэг бөгөөд бидэнд хамгийн сайныг хүсэгч анд нөхөр маань билээ. 1: Бурханы оршихуй Жанмадясяа яатхах: “ Бүх зүйл Үнэмлэхүй үнэнээс эхээ авч түүнд бүх зүйл суурилж байдаг, Тэр бол бүгдийн эхлэл бөгөөд үндэс нь юм” (Веданта сутра) “Энэ дэлхийд хувийн бурхан гэж үгүй бөгөөд хувийн гэх бүх зүйлсээ авч хаяж байж л бурхан жинхэнэ утгаараа бий болдог юм” (Элвин Шродингер-Нобелийн шагналт физикч) Хүмүүс ерөнхийдөө Бурханы оршихуйн
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана минь ээ, Вайсакха (4-5) сарын гэрэлтэй хоёр долоо хоногт тохиодог экадашийг юу  гэж нэрлэдэг вэ? Түүнийг хэрхэн яаж баримтлах ёстой вэ? Намайг өршөөн соёрхож энэ бүхний талаар надад айлдаж хайрлана уу? Бурхан Шри Кришна хариу айлдсан нь: Ай Дхармын хүү минь ээ, Васиштха Мунигийн нэгэн удаа Рамачандра Бурханд айлтгасныг Би одоо чамд айлдъя. Рамачандра Бурхан Васиштха Мунид хандан: Ай аугаа гэгээнтэн минь ээ, нүгэл хийгээд гай зовлонгийн бүх хэлбэр, төрлийг арилган зайлуулах мацгийн бүхий л өдрүүдээс хамгийн шилдэг сайн өдрийн тухай өгүүлээч. Би Өөрийн хайртай Ситагаас салж хагацсанаас болоод удаан хугацааны туршид зовж шаналж байна. Энэ зовлон шаналалаасаа хэрхэн яаж ангижрах вэ? гэдгийг чамаас сонсмоор байна.” хэмээн айлдсан. Васиштха Муни хариу айлтгасан нь: Ай Рама Бурхан минь ээ, ай саруул ухаантан минь ээ, Таны нэр алдрыг дурсан санаснаар л энэхүү материаллаг ертөнцийн далайг гэтлэн туулж болох билээ. Та үүнийг бүх хүн төрөлхтний тусын тулд л надаас асуусан билээ. Иймээс бүгдийн хүслийг
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана минь ээ, Жйештха (5-6) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэхүү ариун гэгээн өдрийн яруу алдрын талаар надад айлдаж соёрхоно уу. Бурхан Кришна айлдсан нь: Ай хаан минь ээ, чи үнэхээрийн гайхамшигтай сайхан асуулт тавьлаа. Учир нь, түүний хариу нь бүх хүн төрөлхтөнд ач тус авчрах болно. Энэхүү экадаши бол хамгийн аймшигт нүглийг ч арилгах өршөөл нигүүлсэлтэй хийгээд хүчирхэг бөлгөө. Ай хаан минь ээ, энэхүү хэмжээлэхийн аргагүй ач тусыг хүртээх экадашийг Апара экадаши гэж нэрлэдэг. Энэ ариун гэгээн өдөр мацаг барьж байгаа хэн бүхэн бүхий л орчлон даяар алдарших болно. Тэр ч бүү хэл брахманыг, үнээг эсвэл төрөөгүй хүүхдийг хөнөөсөн, Бурхан шүтээнийг харааж доромжилсон  болон бусдын эхнэртэй янаг амрагийн харьцаа тогтоосон зэрэг нүглийг ч Апара экадашийг баримталснаар бүрэн арилган зайлуулж болно.  Ай хаан минь ээ, хуурамч баталгаа өгч байгаа хүмүүс маш их хүнд нүгэлтэн болдог. Хуурамч нялуунаар эсвэл  доог тохуутайгаар бусдыг магтах, дутуу жигнэж хэмжих, өөрийн варна  болон ашрамын оноогдсон үүргийг биелүүлж чадахгүй
Scroll to Top