Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
9
6
9
Users Today : 9
Users Yesterday : 45
Total Users : 37969
Views Today : 16
Views Yesterday : 47
Бидний номын багш Бурханы Адислалт Даса А.Ч.Бхактивайбхава Свами Монгол орноо зочлон ирэх гэж байна. Тэрээр жил бүр Монгол оронд айлчлан ирдэг бөгөөд энэ удаад 2008 оны 11 сарын 26-ны өдөр айлчлан ирнэ. Гуру Махаражийг Индрапужа Прабху, Адитирупака Прабху нар дагалдан ирэх ажээ. Тэрээр Монголд 5 хоног байх ба энэ хугацаанд чин бишрэлтнүүдэд зориулан өглөө, оройны лекц уншсан ба олон нийтэд зориулан үнэ төлбөргүй лекц уншлаа. Гуру Махаражийн болон бусад зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл 99132034 Чандрабхавана прабху, 99145259 Абхим Аниу прабху, 95725360 Равжир зэрэг хүмүүстэй холбогдон лавлаж болно.
Түүний анагаах хүч чадлын тухай өгүүлэхүй “Аюурведийн анагаагч мантранууд” номын зохиогч С.М.Неаполитанскийн Оросын Аюурведийн анагаах ухааны Ассоциацийн ерөнхийлөгч доктор И.И.Ветровтой хийсэн ярилцлага Неаполитанский С.М.: Таны бодлоор мантра гэж юу вэ? Ветров.И.И: Мантра гэдэг нь ухааныг эвдэн сүйтгэгч программаас ангижруулдаг авианы чичирхийлэл юм. Мантраг санскритаас орчуулах шаардлагагүй. Зарим хүмүүс мантра ба залбирал нь нэгэн адил хэмээн боддог. Гэвч хэрэв мантраг орчуулвал тэрээр бүхий л утга учраа алддаг. Неаполитанский С.М.: Хүнд мантра ямар нөлөөлөл үзүүлдэг вэ? Ветров.И.И: Гурван үе шат буюу механизм, мантрын үйлчлэл байдаг. Нэгт, мантра болгон физик бие махбодид хүчтэй нөлөөлөл үзүүлдэг. Бидний биед ойролцоогоор 3.5 триллион эс байдаг ба эс бүр бие даасан амьд оршнол бөгөөд эс бүрт сүнс, өөрийн гэсэн “нарийн” бие буюу сэтгэл, өөрийн гэсэн мэдрэхүй, өөрийн гэсэн эфирлэг бие, өөрийн гэсэн физик бие махбодь буюу эсийн цөм, митохондр, олон олон рецепторуудтай бүрхүүл бий. Бидний эсүүд томоохон улс гүрний иргэд бөгөөд харин бидний сүнс түүний тэргүүн байхаар сонгогдсон. Тэрээр маш өчүүхэн жаахан авч бид
Газар дэлхий дээр хаанчилж байсан хаад манай гариг— дэлхийн дааж тэсвэрлэх хир хэмжээнээс хэтэрсэн их цэргийн хүчинг хуралдуулсан тийм цаг үе байлаа. Тэдгээр хаад бол үнэн хэрэгтээ хааны хувцас өмсгөл бүхий демонууд байсан. Тэр цаг үед дэлхий бүхэлдээ тайван бус байдалд орсон тул газар дэлхийг удирдан захирагч охин тэнгэр Бхуми тэдгээр хаадын зүгээс өөрт нь учруулж байгаа аюул занал, гай зовлонгийн талаар мэдүүлэхээр Брахма тийш зорин одов. Бхуми үнээний дүр хэлбэрт хувирч ороод нүдэндээ дүүрэн нулимс цийлэгнүүлсээр Брахма-гийн өмнө хүрч очив. Тэрээр маш их гунигтай байсан бөгөөд өөрийгөө нь өрөвдөх сэтгэлийг түүнд төрүүлэхийн тулд уйлж байлаа. Газар дэлхий дээрх гай зовлонтой хүнд хэцүү байдлын талаар түүнээс сонсоод Брахма тэнгэрийн сэтгэл маш ихээр зовж эхлэв. Тэгээд тэр Шри Вишнугийн залран байгаа сүүн далайг зорихоор шууд шийдсэн. Шива тэнгэр тэргүүтэй бүхий л сахиулсан тэнгэрүүд түүнийг дагалдсан. Мөн Бхуми ч гэсэн тэдэнтэй хамт явлаа. Сүүн далайн эрэг дээр ирээд Брахма тэнгэр өнө эртийн нэгэн цагт газар дэлхийг живэхээс аврахаар