Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 0 9 7
Users Today : 153
Users Yesterday : 77
Total Users : 58097
Views Today : 157
Views Yesterday : 86
Spread the love Гоо үзэсгэлэн бол эмэгтэй хүний дхарма буюу үүрэг юм. Өөрийн гоо сайхнаар эмэгтэй хүн эр нөхрийнхөө болон ойр дотныхныхынхоо ухааныг амаржуулан тайвшруулдаг. Гоо үзэсгэлэнтэй байна гэдэг нь ямар нэг шунал ба ямар нэг хээнцэр зан биш. Ведүүдэд гадаад ба дотоод гэсэн хоёр төрлийн гоо үзэсгэлэн байдаг тухай өгүүлсэн. Тэнд өгүүлэхдээ нэгэн дуугаар эмэгтэй хүн аль аль талаасаа гоо үзэсгэлэнтэй байх ёстой гэсэн байдаг.Үүнд ямар нэг зөрчилдөх зүйл байхгүй. Өөрийн гоо сайханд анхаарснаар эмэгтэй хүн буянт үйлийг үйлдэж буй хэрэг юм. Ведүүд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг таван махбодьтой харгалзсан таван түвшинтэй хэмээжээ. Шороо түвшний гоо үзэсгэлэн нь тааламжтай үнэртэй холбогдоно. Эмэгтэйчүүд эфирийн тоснуудыг хэрэглэж байх нь зохистой. Ийм тоснууд нь нарийн тааламжтай үнэрийг бий болгоод зогсохгүй хүний аура буюу гэрлэн биед эерэг нөлөөг үзүүлдэг. Үнэртэй ус буюу сүрчгийг аль болох хэрэглэхгүй байх нь дээр. Учир нь түүнд агуулагдах спирт  өөртөө янз бүрийн нарийн биетүүдийг өдөөн дууддаг. Хамгийн эмэгтэйлэг үнэрүүд нь сарнай болон малига
Spread the love Эрт цагийн тэмдэглэл, бичээсүүдээс үзэхэд Дэлхий бүхэлдээ нэг соёлтой буюу ведийн соёлтой байсныг мэдэж болох ч аажмаар олон янзын соёл, олон янзын шашин болон хувьсан өөрчдөгджээ. Энэ нь яг нэг улс гүрэн олон жижиг улс болж задран бутарсантай л адил. Өнөө үед Дэлхий маань  янз бүрийн шашинтай, янз бүрийн улс төрийн системтэй олон янзын улс орнууд болон хуваагдсан. Улс төрийн болон шашны ялгааг үл харгалзан бид бүгдэд нь нэг соёл буюу Кришна ухамсрын соёл – тугийн дор дахин нэгдэхийг санал болгож байна. Хүмүүс нэг л Бурхан буюу Кришнаг, нэг л судар буюу “Бхагавад-гитаг”, нэг л үйлийн хэлбэр буюу Бурханд чин сүсэг бишрэлээр үйлчлэн зүтгэх байдлыг хүлээн зөвшөөрөх ёстойТэгж байж гэмээ нь энэ гариг дээрээ аз жаргалтай амьдарч, хангалттай хэмжээний хоол хүнсийг бий болгож чадна. Тийм нийгэмд хоол хүнсний дутагдал, өлсгөлөн, шашны болон соёлын уналт бууралтын тухай яриа ч байхгүй болно. Кастын систем гэж нэрлэгдэх зүйлс, үндэстний ялгаа гэх мэт зүйлс нь зохиомол
Spread the love Өнөө цагт шувууд болон адгуус амьтдыг бодож төдөлгүй хөнөөдөг буянтай гэж нэрлэгдэх цөөнгүй хүмүүс бий. Үүний зэрэгцээ тэрхүү “буянт хүмүүс” нь  өөрийгөө аль нэг шашны дагалдагч хэмээн тооцох авч тэр шашин нь алах хөнөөхийг хатуугийн хатуу хориглосон байдаг. Ведийн соёлын зарчмаар бол мөн энд Нарада Мунигийн өгүүлж байгаачлан адгуус амьтныг хөнөөгчдийг буянт хүмүүс гэж тооцож болохгүй.Тэдний шүтлэг бишрэлтэйн талаар яриа ч байх аргагүй. Шүтлэгтэй хүн, Бурханы бишрэлтэн нь хэнд ч хор хөнөөл учруулдаггүй. Энэ бол шүтлэгтэй хүний мөн чанар. Хүч хэрэглэчихээд үүний зэрэгцээ өөрийгөө шүтлэгтэн гэж нэрлэвэл энэ нь зөрчилдөж байгаа хэрэг. Нарада Муни болон өөр бусад номын багш нар иймэрхүү хоёр нүүртнүүдийг сайшаан дэмждэггүй. А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, ЧЧ, Мадхья-лила. 24.272 шүлгийн тайлбараас Орчуулсан: Балабхадра дас  
Scroll to Top