Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
1
0
2
Users Today : 158
Users Yesterday : 77
Total Users : 58102
Views Today : 162
Views Yesterday : 86
Spread the love 1 – СҮҮ Сүү нь зүгээр л хайрын ундаа юм. Учир нь үхэр бол тодорхой зорилготойгоор буюу хүмүүсийг хайрлаж сургахын тулд илгээгдсэн. Ийм учраас сүүг жирийн нэг хоол хүнсний бүтээгдэхүүн гэж тооцдоггүй. Энэ бол хайрын хүнс юм. Сүүг ууснаар бидний нарийн бие хайраар дүүрдэг. Нэг зүйл онцолж хэлэхэд сүүг амтлагчтай уух нь илүү ач тустай. Гоо үзэсгэлэнг сайжруулахад хамгийн зохимжтой амтлагчуудын нэг нь шафран буюу гүргэм юм. Шафран нь маш онцгой амтлагч бөгөөд тэрээр эмэгтэй хүний эмэгтэйлэг чанарыг хүчтэй нэмэгдүүлдэг ургамал. Та сүүн дээр эмэгтэй хүний организмд ач тус бүхий ямар нэг ургамал нэмбэл энэ нь катализатор шиг сүүний ач тустай чанарыг арав дахин нэмэгдүүлдэг. 2 – ШАР ТОС Шар тос нь эмэгтэй хүний аура буюу гэрлэн бүрхүүлийг цацарсан гэрэлтэй болгодог. Шар тосыг хэрэглэхдээ халуун сүүнд дусаах байдлаар хэрэглэх хэрэгтэй ба энэ нь гоо сайхны жинхэнэ коктейль болно. Халуун сүүн дээр бага зэрэг шафран, жаахан шар тос, үл ялигхан зөгийн бал
Spread the loveСурвалжлагч: Тэгэхээр “амьдралдаа амжилт гаргаж” , өөрийгөө умартан зүтгэх хөдөлмөрийг болон тэмцлийг хүндэтгэвэл зохихуйц гэж тооцох хэрэггүй гэсэн үг үү? Шрила Прабхупада: “Бхагавад-гитад” өөрийн хөдөлмөрийн үр дүнгээр цэнгэл жаргал эдлэхээр зүтгэж байгаа карми нарыг мудха буюу илжиг хэмээх үгээр тодорхойлсон байдаг. Яагаад тэднийг илжигтэй адилтгасан хэрэг вэ? Яагаад гэвэл илжиг нуруундаа хүнд хүчир ачаа зөөн өдрийн турш ажилладаг бөгөөд эзэн нь энэ хөдөлмөрийнх нь төлөө түүнд хэсэгхэн өвс өгдөг. Тэрээр угаалгын газрын үүдэн дээр зогсоод дахин нуруун дээр ачаа ачих хүртэл өвсөө хивэн зогсдог. Түүнд: “Хэрэв би энэ угаалгын газраас явж одвол хаанаас ч идэх өвсөө олчихно шүү дээ. Яах гэж би энэ хүнд хэцүү ачааг зөөх ёстой гэж ?” хэмээн бодох ухаан дутдаг. Сурвалжлагч: Энэ үг чинь миний зарим нэг танилуудыг санагдуулчихлаа. Шрила Прабхупада: Энэ бол жирийн карми нарын жишээ. Тэр өөрийн оффистоо маш завгүй ажиллах агаад хэрэв та түүнтэй уулзахаар очвол тэрээр: “Өө би аймшигтай их ажилтай байна” гэж хариулна.
Spread the loveИхэнхи өвчин өвчлөл өчигдрийн буюу хүмүүний урьд амьдралын буруу үйлийн үр дүн байдгийн зэрэгцээ өнөөдрийн зан чанарын сөрөг байдал, оюуны хөгжлийн сул дорой байдал, сэтгэл зүйн эрүүл биш байдлаас үүсдэг тухай Вед судруудад сургажээ. Бид доор гол гол өвчнүүд хийгээд түүний үүсэх болсон өнөөдрийн шалтгааны талаар товч дурдая. Архинд донтох өвчин – Сэтгэлийн гүн хямрал, хоосон хийгээд бардамналын мэдрэмж, бусдыг үл хайрлах сэтгэл, өөртөө хайр гамгүй хандах хандлагаас Аллерги буюу харшил – Өөрийгөө хүч чадлыг үл үнэлэхүйгээс Ангина буюу хоолойн өвчин – Өөрийгөө илэрхийлэх чадвар сулаас Цус багадах өвчин – Амьдралаас айх айдас, өөрийгөө үнэлэх хүндлэх үнэлэмж сулаас Артрит – Гомдомтгой зан, амархан дүрсхийн уурладаг авир, өөрийгөө үгүйсгэх, өөрийг чинь хайрлаж хүндлэхгүй байна гэж бусдад гомдохоос Астма- Дарамт, өөрийн мэдрэмжээ илэрхийлэхээс айх айдас, амьдралаас айх айдсаас Геморрой – Айдсаас үүсэн бий болсон мэдрэмж, өнгөрч улирсан үйл явдалд уурлах, хорсон санах, бүтэхгүй байх гэж айх Дүлийрэх, сонсгол муудах – Тэвчээргүй зан, аливааг таатай бишээр хүлээж