Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
8
0
5
7
Users Today : 53
Users Yesterday : 44
Total Users : 38057
Views Today : 54
Views Yesterday : 61
Бид сүнстэй энэ махан бие бус. Бид харин махан биетэй сүнснүүд. Сүнсэнд оршин амьдрахад энэ махан бие хэрэггүй. Сүнсгүй биеийг цогцос гэдэг. Сүнс нь ухаан, оюун ухаан, мэдрэхүйг агуулах жинхэнэ бодгаль. Сүнс хэзээ ч үхдэггүй, хэзээ ч хөгширдөггүй, байнгад бие даасан байдлаа хадгалагч. Сүнс бол бурханлаг. Бурханлаг гэдэг нь төгс оюун ухаантайгаас гадна мөнхийн аз жаргалтай байхыг хэлдэг. Бидний бурханлаг шинж тэмдэг, мөн чанартай үл нийцэх учраас бид үхэл, уй гашуу, түгшүүр зэрэгт дургүй. Сүнсний мөнхийн үйл нь Бүхний дээд бодгальд үйлчлэн зүтгэх үйл . Магадгүй үүнийг хийхийг хүсэхгүй байж болох ч үүнээс өөр ямар ч зүйл бидэнд дотоод ханамжийг өгөхгүй. Бидний сүнсний хэрэгцээ бол хэн нэгэн, ямар нэгэн зүйлд үйлчлэн зүтгэх. Бидэнд хүсэл болон эрх чөлөө байдаг иймээс нэг бол Бурханд/Кришнад/ үйлчлэх эсхүл өөрдийгөө бүхний дээд хэмээн бодож түр зуурын хуурмаг /бурханлаг бус/ ертөнцөд үлдэх 2 сонголт бий. Хий хуурмаг амьдрал хэзээ ч бурханлаг аз жаргалыг бэлэглэхгүй. Гэвч түр зуурын энэ материаллаг ертөнцөөс их зүйл хүлээх сүнснүүд олон. Энэ
Рагхунатха дас Госвами 1 Раса валита-мригакши-маули-маникйа-лакшмих Прамудита-мураваири-према-вапи-марали Враджа-вара-вришабханох пунйа-гирвана-валли Снапайату ниджа-дасйе радхика мам када ну Марлын нүдэт сайхан охидон титмийн гэрэл цацарсан сувд нь болсон Машид хөгжилтэй Бурхан Кришнын хайрын нууранд хөвөх хун нь болсон Вражийн эрхэм хаан Вришабханугийн тэнгэрийн орны ороонго болсон Гайхамшигт үзэсгэлэнт Шри Радхика намайг хэдийд Өөрт нь зүтгэх боломжийг олгох вэ? 2 Спхурад-аруна-дукула-дйотитодйан-нитамба Стхалам абхи вара-кинчи-ласйам улласайанти Куча-каласа-виласа-спхита-мукта-сара-шрих Снапайату ниджа-дасйе радхика мам када ну Ташаан дахь гэрэл цацарсан улаан өнгийн торгон дахь Дангинасан дуутай хонхнууд нь бүжиглэхийг ятган өдөөнө Энгэр түлхүү цээжиндээ хэлхээтэй сувдан зүүлттэй Эрхэм үзэсгэлэнт Шри Радхика намайг хэдийд Өөрт нь зүтгэх боломжийг олгох вэ? 3 Сарасиджа-вара-гарбхакхарва-кантих самудйат Тарунима-гханасарашлишта-каишора-сидхух Дара-викасита-хасйа-сйанди-бимбадхарагра Снапайату ниджа-дасйе радхика мам када ну Үнэн том бадамлянхуа цэцгийн цоморлиг шиг Үнэр тансаг залуу насны тост рашаан шиг Улаахан бимбын уруулаараа зөөлнөөр инээмсэглэн байх Уран гоолиг Шри Радхика намайг хэдийд Өөрт нь зүтгэх боломжийг олгох вэ? 4 Ати-чатулатарам там канантар милантам Враджа-нрипати-кумарам викшйа
Энэтхэгийн ариун газруудын нэг болох Варшанд нэр алдартай зөнч Жагадиша Баба амьдардаг. Өдөр бүр түүн рүү олон тооны хүмүүс ирдэг: өдөр тутмын энгийн зөвлөгөө авах гэсэн тосгоны энгийн оршин суугчаас аваад өөрийн зурхайн тооцооллын үнэн худлыг шалгах гэсэн ойр орчмын зурхайчид ирнэ. Тэрээр хэрэгтэй гэсэн хүндээ эмчилгээний арга хэрэгслийг хэлэх нь бий. Мөн хүнд шүглэсэн ямар нэг нарийн биет буюу ад, албин буг зэтгэрийг хөөж тусладаг. Ингэхдээ тэрээр түүний дүрсийг эхлээд толинд харуулдаг байна. Тэр бас та урьд төрөлдөө чухам хэн байсан, ирээдүй хойчид таныг юу хүлээж байгаа, хэдэн жилийн хугацаа танд үлдээд байгаа зэргийг хэлж өгнө. Ингээд зогсохгүй тэрээр, таны нас нөгчсөн төрөл төрөгсөд хаана төрсөн, хэрэв шаардлагатай бол тэдэнд хэрхэн туслах тухайг ч хэлж өгдөг. Хальж одсон төрөл төрөгсдөөс зарим нэг нь ангижрал гэгээрлийг олж, бурханы оронд хүрсэн байх нь ч бий гэнэ. Мөн түүнчлэн тэрээр хэрхэн яаж бурханлагаар өсөх тухай зөвлөгөөг өгдөг: хэн нэгэнд нь аль болох их хэмжээгээр чаринамрита(ариуссан ус) уух, хэн нэгэнд