Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 4 5 7 5 6
Users Today : 257
Users Yesterday : 268
Total Users : 45756
Views Today : 310
Views Yesterday : 291
Нэгэн удаа зөгий тунгалаг шилэн савтай бал харжээ. Мэдээж хөөрхий түүнд тэр балыг амтлан идэж, цэнгэн жаргах хүсэл төрөв. Бал шилний цаана байгааг үл ойлгон, тэнэгхэн зөгий шилэн савыг гаднаас нь баахан долоож.    Хэсэг хугацаанд ингэж суугаад, зөгий одоо тэрээр аль хэдийнээ балыг амталсан байх ёстой гэсэн дүгнэлтэнд хүрэв. Чухам үнэндээ тэрээр түүнийг үнэрлэж ч чадаагүй билээ. Зөгийхөн харин ердөө л өөрийгөө мэхэлсэн байв. Тайлбар       Материалистууд хийгээд өөрсдийгөө ваишнав гэж нэрлэгчид, тэд аль хэдийнээ чин бишрэл зүтгэлийн рашааныг амталсан гэж итгэцгээдэг. Үнэн хэрэгтээ тэд, Бурхан Кришнад үйлчлэх чин бишрэл зүтгэлийн трансцендент амьсгалын эх үүсвэрийг өөртөө нээж ч чадаагүй.       Өнөөгийн энэ цаг үед зарим нэг хүмүүс Чандидас, Видьяпати гэх мэт аугаа хүмүүсийн бүтээлийг сонсох хийгээд хүүрнэн өгүүлдэг. Заримдаа тэд Бурхан Кришнаг хайрлах трансцендент хайрын мөн чанарыг амталсан хэмээн хатуу итгэж, Кришнагийн тоглоом наадмыг дуулдаг. Чухамдаа тэд Бурхан Шри Кришнад трансцендентаар үйлчлэн зүтгэхүйн, Түүний тоглоом наадмын хил хязгаарт хэзээ ч хүрч байгаагүй юм.         Калапахадах гэх мэт
Хүмүүн бидний энгийн харилцаа Хүйтэн төмөртэй холбогдох болж Хүссэн хүсээгүй барьсан зүйлс Хүхэр хүдэр агуулах болж             Баян хоосны ялгаа             Базаахгүй төмрөөр хэмжээтэй             Боссон суусан газарт ч             Бас л төмөр хайраастай Эрдэмтэн шинжээч бүхэн Энэ л төмрийг судлаатай Энгүй хурдан хүлэг бүтээж Эндээс одоцгоох зүүдтэй             Болд хүдрийн араас             Босон харайн тэмцэлдэнэ             Дугуйтай дугуугүй тэвш хийж             Дундхан мэдлэгтний харааг таглана Төмрийн шидийг гаргах гэж Түм бумаараа хөлс шавхана Төрх үхэхийг үл анзааран Техник технологи анхаараастай             Илд бамбай харших мэт             Эв хавгүй үгээр             Эгэл дотно төрөгсдөө ч             Эмзэглүүлж  зэвтүүлэх нь сонстоно Эв эеийг төмрөөр биш Энэрэл хайраар холбомоор Энх мэндийн амьдрал нь Эгэл сэтгэлтэй хамаатмаар             Энгийн ардын минь зүрхэнд  зэв сэв бүү суугаасай             Эрэл сурал оюунаа үнэн мэдлэгт хандуулаасай             Элэг зүрхний хэлбэлзлээ эгшиг яруу болгоосой             Ихэс дээдсийн сургаалаа  эрхэмлэн дээдлэн  хүртээсэй 2009 12 31.       Солонгос улс  Сөүл хот.     Сумъяжавын  Мөнхсайхан.
Scroll to Top