Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
1
3
2
5
Users Today : 20
Users Yesterday : 87
Total Users : 51325
Views Today : 20
Views Yesterday : 92
Өвчтэй хүн үргэлж өөрийн хүрээллийг шүүмжилж байдаг: хамт ажиллагсадаа, удирдлагуудаа, өөрийн хайртай дотны хүмүүсээ. Гэвч юуны өмнө энэ нь тэрээр өөрөө бага зэрэг өвчтэй гэдгийг нь зааж буй. Яагаад тэр вэ гэж үү? Хүн бүх зүйлийг өөрийн ухаанаар дамжуулан харж байдаг. Тэрхүү ухааныг буюу сэтгэлийг цонхны шилтэй зүйрлүүлж болно. Цонхны шил рүү хараад үзвэл одоогоор тэр тунгалаг байна. Бид бүх зүйлийг жинхэнэ үнэн байдлаар нь харж байна. Харин шил цэнхэр туяатай бол гадаа гудамж мөн л цэнхэр болж харагдана. Хэрэв би үл бүтэх этгээд бол би бусад бүгдийг мөн л үл бүтэх амьтад гэж харах болно. Маш энгийн, маш энгийн систем. Миний ертөнцийг хэрхэн харж байгаа нь миний хувийн асуудлыг, миний шил ямар өнгөтэй болохыг зааж байна. Энэхүү зарчим дээр бүхий л боломжит сэтгэл зүйн тестүүд суурилдаг бөгөөд тухайн хүн ямар нэг жирийн нэгэн зураг эсвэл түүхэнд өөрийн үнэлгээг өгөх ёстой байдаг. Жишээ нь хар эрвээхэйг зурсан байжээ гэе. Нэг хүн түүнийг үхсэн, муухай
Бурханд үйлчилнэ гэдэг нь бараг л залбиралтай адил. Нэгэн залуу намайг Питерт лекц уншиж байх үед над руу дөхөж ирээд өөрийн түүхээ ярьж өгсөн юм. Ажил дээр нь түүнд олон том бэрхшээлүүд байж л дээ. Тэгээд тэр залуу сүмд очжээ. Хавар цаг байж. Тэнд очоод тэр, танайд ажилламаар байна гэжээ. Гэлэнмаа ч юм уу үйлчлэгч эмэгтэй ч юмуу хэн нэг эмэгтэй түүнд цэцгийн мандалд цэцэг тарих хэрэгтэй байгаа тухай хэлжээ. Тэр залуу ч хэлсэн ёсоор нь хаа сайгүй цэцэг тарьсан байна. Тэрээр тэнд бүтэн өдөржин ажиллажээ. Энэ ажилд тэрээр өөрийн амралтын бүх өдрөө зориулжээ. Дараа нь мөнөөхь эмэгтэй түүн дээр ирж, хийсэн ажлыг нь хараад “Чиний амьдралын бүх зүйл сайхан болноо” хэмээжээ. Гэтэл үнэхээр ч хэд хоногийн дараа түүний ажил дээр байсан бүх асуудлууд нь шийдэгдсэн байна. Бурханд үйлчлэх нь ингэж л үйлчилдэг. Хэрэв хүн Бурханд үйлчлэх ямар нэг үйлчлэлийг өөр дээрээ авсан бол түүний хувь тавилан, төөрөг зурхай гээд та юу гэж л
Нэгэн эмгэн өвгөндөө хандаж, хөрш нь ер нь тун сэжигтэй, сүхийг нь хулгайлчихаж ч магад этгээд хэмээжээ. Өвгөн гэртээ ирээд шуудхан л сүхээ хайж эхлэв. Гэтэл сүх нь байдаггүй. Түлээний саравчаа бүхэлд нь нэгжив. Сүх нь байсангүй! Тэгээд гудамжинд гүйн гарлаа. Хөрш нь ирж явна гэнэ. Тэр зүгээр ч нэг ирж явсангүй: яг л сүхийг нь хулгайлсан шинжтэй харагдаж ажээ. Сүх хулгайлсан хүн шиг нүдээ анивчиж, сүхийг нь хулгайлсан юм шиг инээмсэглэх аж. Тэр ч байтугай сүхийг нь хулгайлсан юм шиг түүнтэй мэндлэв гэнэ. “Хөрш маань ямар заваан амьтан бэ?” – гэж мань эр бодов. Ингээд хорсол занал тээсээр гэртээ эргэн оров. Хажуу тийш хальтхан харвал түлээний саравчны гадна сүх нь хэвтэнэ гэнэ. Түүний сүх яг мөөн! Хэн нэг хүүхэд сүхийг нь авчихаад, буцаагаад байранд нь тавиагүй байж таарлаа. Мөнөөхь эр ч ихэд баярлав. Сэтгэл ханамжтай тэрээр хаалгаараа буцан гарлаа. Гэтэл хөрш нь сүхийг нь хулгайлаагүй юм шиг ирж явав. Сүх хулгайлаагүй хүн шиг