Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 9 8 8
Users Today : 28
Users Yesterday : 45
Total Users : 37988
Views Today : 45
Views Yesterday : 47
Бхагавад Гитад Бурхан, чин бишрэлийн йога, бхакти-йогын тухай тодорхойлон эцэст нь айлдсан нь: “Чи юу ч хийж байсан, юу ч идэж байсан, юу ч өргөж эсвэл өглөг болгож байсан, мөн ямар ч тэвчил огоорол үйлдэж байсан, ай Кунтийн хүү минь ээ, Надад л өргөл болгон үйлдэж байх ёстой.” (Б.-г,9.27). Тэрээр мөн тэнд, хүн, эхлээд Түүнд өргөсөн тэр зүйлийг л хүртэж идэж ёстой гэж айлдсан билээ. Иймд, Кришнад зоог өргөх нь бхакти-йогын системийн салшгүй нэгэн хэсэг байдаг. Бурхан мөн өөрийн таалан болгоодог өргөлийн тухай тодорхойлон: “Надад навч, цэцэг, жимс эсвэл бага зэргийн ус ч гэсэн хайр, чин бишрэлтэйгээр өргөх аваас, Би энэхүү өргөлийг таалан болгоох болно.”(Б.-г, 3.26) гэж айлдсан байдаг. Кришна энэхүү тоочин айлдсан зүйлдээ зориуд, мах, загас болон өндгийг оруулаагүй учраас түүний чин бишрэлтэнгүүд Түүнд энэ мэт хоол хүнсийг өргөдөггүй билээ. Чин бишрэлтэнгүүд нь Кришнаг хайрлах хайрын улмаас Түүнд зөвхөн хамгийн сайн, хамгийн ариун идээ, зоогийг л өргөдөг. Нядалгааны газарт мартагдаад ялзарч муудсан мах
       Бурханы адислалт Бхакти Чаитанйа Свамигийн нэгэн лекцэнд, Кришна хамгийн өчүүхэн жаахан үйлчлэл зүтгэлийг ч үнэлдэг тухай өгүүлсэн байдаг. Махараж үүнтэй холбогдуулан нэгэн түүхийг ярьсан юм. Нэгэн маш их баян чинээлэг, нөлөө бүхий хүн амьдардаг байжээ. Тэрээр хангалттай үл бүтэх этгээд байсан хийгээд, өөрийн амьдралдаа нүгэл хилэнцийн зэгсэн “нөөцтэй”, материаллаг бодол ухаантай нэгэн байсан аж. Хэдий нүгэлт зуршил түүнд байсан ч ямар нэг байдлаар үхэх агшиндаа хүн Харе Кришнаг давтах нь чухлын тухай сонсох, ухаан санаандаа түүнийг хадгалах аз тохиосон байна. Энэ нь хэдийгээр түүний амьдралын хэв маягт нөлөөлөөгүй ч үхэх мөч нь болж, хэвтэж байх цагтаа тэрээр зарцаа дуудаж: “Тийм газарт байдаг Харе Кришнагийн сүм рүү хурдан гүй. Тэгээд тэндээс надад даруй эрхи авч ирж өг. Би Харе Кришна мантра уншмаар байна. Алив хурдлаарай” хэмээн хүсэж л дээ. Зарц ч байдаг чадлаараа сүмийн зүгт харайлаа. Тэгээд сүмд ч хүрж, тэндээс эрхи худалдан аваад удаж төдөлгүйгээр буцаад эзэн рүүгээ яаран сандран гүйсээр түүний өрөөнд ороод
Вишнужана Свамигийн тухай өгүүлэх нь Вайяасаки даса (04-16-08) Лос-Анжелесийн төв уруу хөдлөхөөр Сэвэнт энд Броудвэй дэхь Буллокийн их дэлгүүрийн өмнө зогсож буй бүхээгтэй тэрэг уруу хүн бүр л урам зоригтойгоор орж байх юм. Очих газар нь бохир, хүн ихтэй, тийм сайхан биш ч Лос-Анжелес дахь шашны бүлгүүдийн хувьд хүмүүст өөрсдийгөө танин мэдүүлэхээр очдог газар юм. Чин бишрэлтнүүд булангийн автобусны зогсоолын ойролцоох гудамжны дагуу зогсоход Вишнужана киртан эхлэхээс өмнөх гуру-пранама мантраг аялан нэгэн хэмнэлээр тамбураа татаж эхэллээ. Чин бишрэлтэнгүүд хариуд нь мөн магтан дуулж, зарим нь дунгийн хясаандаа задгай мөнгө цуглуулж эхлэв. Удалгүй уг нь бол завгүй хөлхөж байдаг Лос-Анжелесийн хотын төвийн дэлгүүр хэсэгчдийн анхаарлыг туйлын бахдалтай дуулал, бүжиг татаж эхлэв. Мянга мянган хүмүүс Бурхан Кришнагийн Ариун Нэрийг сонссоноор үр шимийг нь хүртэнэ. Вишнужана тамбураа тоглон уянгалуулан дуулж, урагш хойш найгах нь чин бишрэлтнүүдэд түүний Нарада Муни сүмдээ трансцендентал винагаа тоглон байсан дүрийг нь санагдуулна. Хажуугаар явах хүмүүс түүнд сэтгэл татагдан зогсож, үзэхэд чин бишрэлтнүүд тэдэнд “Бурхан Зүг Буцахуй” сэтгүүлээ
Scroll to Top