Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 9 8 6
Users Today : 26
Users Yesterday : 45
Total Users : 37986
Views Today : 43
Views Yesterday : 47
“ Аугаа мэргэн өгүүлсэн нь: – Ай хаантан минь ээ, хорин найман ширхэг тамын гаригс нь Орчлонгийн далайн дээр, өвөг дээдсүүдийн гариг болон Дэлхийн доор манай орчлонгийн өмнөд хэсэгт оршдог. Тэдгээр нь хэрхэн харагддаг, нэг нэгнээсээ юугаараа ялгаатай байдаг тухайд би чамд товч өгүүлсү. Эдгээр гаригс бүр нь нүгэлтнүүдийг цээрлүүлэх газар орон юм”. “Шримад-Бхагаватам”, 5-р дуулал, 26-р бүлэг, 3-6-р шүлэг Болсон түүх Энэхүү түүхийн надад миний танил кришнаит/Кришнагийн чин бишрэлтэн/ Дхумракша дас ярисан билээ. –  Чи сэтгүүлч хүн. Оролдоод үз. Амжилт олох ч юм билүү. – Харин миний овгийг бүү дурдаарай. Энэ ертөнцийн хувьд би аль эрт “нүд анисан” хүн. Тэрээр энэ түүхээ маш их сэтгэл хөдөлтэйгээр ярив. Миний хувьд ердөө л хэдхэн сул үгүүдийг нь авч, түүний яриа хүүрнэлтэй их бага ямар нэг хэмжээгээр таарч байсан багахан ишлэлүүдийг нэмснээс өөр зүйлгүй. Би дуугүй өнгөрөх ямар ч эрхгүй хүн. Таван жилийн өмнө эмнэлгээс гараад би үзсэн харсан бүхнээ эмч нар, төрөл төрөгсөд, танилуудтайгаа хуваалцахыг
Бидний амьдарч буй өнөөгийн энэхүү хэрүүл тэмцэл, зусар явдлын Калийн эриний шашны үндсэн зан үйл нь Дээд Бурханы ариун нэр алдрыг давтан дуудах үйл бөгөөд хамгийн үр өгөөжтэй, төгс төгөлдөрт хялбархан хүргэх арга билээ. “ Калийн энэ галавт бүх ведийн дууллуудын амин зүрх нь болсон Ариун гэгээн нэр алдрыг давтан уншихаас илүү дээд шашны зан үйл гэж үгүй билээ” Чайтанья-чаритамрита, Ади-лила, 7.74. Бурханы ариун нэрийг давтан унших нь Калийн эринд зориулагдсан шашны мөргөл бөгөөд “Шримад Бхагаватам”сударт ээлжлэн солигдох дөрвөн эринд тохирсон тус тусын ангижралд хүргэх зан үйл байдаг тухай өгүүлжээ. Үүнд: Сатья-юга буюу Алтан эринд : Вишну Бурханыг бясалгаснаар Трета-юга буюу Мөнгөн эринд : Тахилга өргөлийг үйлдсэнээр Двапара-юга буюу Хүрэл эринд : Сүмд залсан Бурхан Шүтээнд мөргөснөөр Кали юга буюу Төмөр эринд : Бурханы Ариун гэгээн нэр алдрыг давтан дуулснаар төгс төгөлдөрт хүрдэг гэжээ. Харин та энэ бүгдийг эсэргүүцэж төгс төгөлдөрт хүргэх бясалгал, йог гэх мэт маш олон арга бий хэмээн мэтгэж болох юм. Бурханы мөнх оршихуйн гурван
“Харе Кришна” хэмээх үгс нь бидний хувьд хэвшил болсон үг хэллэг ч эдгээр үгс нь чухамдаа ямар утгатай болохыг мэдэх хүн цөөн. Энэ нь олонтаа давтан дуудаж, шившин уншсанаар, уншсан хүмүүнээ ховсдолд оруулах ёстой юм уу, эсвэл энэ нь амьдралаас холдон хөндийрөх хэлбэр үү, эсвэл жинхэнэ бясалгал юм уу, үгүй бол бидний үзэл санааг үнэхээр өргөтгөн тэлж, гүнзгийрүүлэх чадалтай юм уу? Энэхүү товч эссэгээ 1966 оны сүүлээр Шрила Прабхупада өөрийн удаан эргэлдэгч хальсан дээр буулган үлдээжээ. Энэ эссэ нь Харе Кришна мантрын дотоод утга учир, мөн чанарыг нээн таниулах бөлгөө. f(Correct) Харе Кришна Харе Кришна, Кришна Кришна Харе Харе, Харе Рама Харе Рама, Рама Рама Харе Харе – г давтан уншсанаас үүсэх трансцендент авиа чичирхийлэл нь бидний трансцендент ухамсрыг дуудан сэрээх шилдэг арга юм. Амьд бурханлаг сүнс буюу бид анхнаасаа л Кришнаг ухамсарлагч амьтас гэлээ ч өнөөгийн энэ цаг үед бидний ухамсар материаллаг ахуйн нөлөөллийн улмаас бузардан бохирдсон хийгээд энэ нь бид эрт дээр
Scroll to Top