Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
3
4
7
Users Today : 93
Users Yesterday : 142
Total Users : 58347
Views Today : 111
Views Yesterday : 151
Spread the love1973 оны арван хоёр сарын 7. Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг. Шрила Прабхупадаг доктор Сингх, доктор Вольф-Ротткей болон өөр нэгэн шавь дагалдан явна. Бурханыг харж чадах нүд Шавь: Сүүлийн зуун тавин жил барууны шашин судлаачдын гол асуудлуудын нэг нь оюун ухаан болон итгэлийн хоорондох холбооны асуудал байлаа. Тэд оюун ухааны тусламжтайгаар итгэлийг ойлгохыг оролдож байсан ч эргэцүүлэн бодох чадвар хийгээд итгэл хоёр нь хэрхэн холбогдсоныг тогтоож чадаагүй. Зарим нэгд нь Бурханд итгэх итгэл бий ч эргэцүүлэл нь тэдэнд Бурхан байхгүй гэж хэлээд байдаг. Жишээ нь, биднийг прасад өргөж байхад зөвхөн итгэл л биднийг Бурхан түүнийг хүлээж авч байна гэж бодуулдаг гэж хэлж байсан. Учир нь гэвэл бид Түүнийг харж чадахгүй. Шрила Прабхупада: Тэд Түүнийг харж чадахгүй ч харин би чадна. Би Бурханыг харж байна. Ийм учраас Түүнд прасад өргөж байна. Тэд Түүнийг харж чадахгүй учраас над дээр ирж нүдээ нээлгэх хэрэгтэй. Тэд нүдэнд нь цагаа унасны улмаас сохорсон. Ийм учраас би тэдэнд мэс засал хийх
Spread the love1973 оны арван хоёр сарын 10. Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг. Шрила Прабхупадаг доктор Сингх, Хридйаананда дас Госвами болон өөр бусад шавь нар дагалдан явна. “Бүхний Дээд” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Шрила Прабхупада:Материаллаг ертөнцөд дээд байр суурийг эзэлнэ гэж юу гэсэн үг вэ? Яагаад та нар ерөнхийлөгч Никсоныг танай улсын хамгийн гол хүн гэж тооцож байна вэ? Д-р Сингх: Яагаад гэвэл тэр тодорхой эрх мэдэл, нөлөөтэй. Шрила Прабхупада: Тиймээ. Яагаад түүний байр суурь улс оронд хамгийн өндөр байдаг вэ? Яагаад гэвэл засаг төрд үйлчлэн зүтгэгчдээс нэгт байдаг болохоор тэрээр хамгийн өндөр цалин пүнлүү авдаг бөгөөд түүнд хамгийн шилдэг сайн нөхцөл байдлыг олгодог ба түүний тушаал эцсийн шийд байдаг. Д-р Сингх: Тэрээр бусдыг итгүүлэн үнэмшүүлэх чадвартай. Шрила Прабхупада:Үгүй. Та түүнтэй санал нэгдэхгүй байж болно. Гэвч тэрээр дээд байр суурийг эзэлдэг болохоор та түүний тушаал зааврыг биелүүлэх ёстой. Ийм байр суурийг тэр эзэлж байдаг. Энэ нь та түүнийг нэр хүндтэй эх үүсвэр гэж хүлээн зөвшөөрөх эсэхээс
Spread the loveШрила Прабхупадын анхны шавь нарын нэг Киртананда прабху нэрт нэгэн чин бишрэлтэн байв. Тэрээр хожим нь ИСККОН-оос гарч өөрийн сургаал номлолыг үндэслэсэн юм. Нэгэн удаа түүнийг Кришнагийн ухамсрын хөгжилд үнэтэй, нэн чухал үйл хэрэг гүйцэтгэснийх нь дараа Прабхупада ихэд талархаж: “Хүссэн адислал ерөөлөө гуйгтун” гэсэн байна. Киртананда прабху: “Шрила Прабхупада, хожим ирээдүйд надад юу тохиолдохыг би мэдэхгүй. Тийм болохоор надтай юу тохиолдсон ч тэр ч бүү хэл би майагийн занганд орсон ч намайг бурханы оронд хүргэнэ үү” хэмээн хүсчээ. Шрила Прабхупада ч үүнийг түүнд амласан байна. Хэдий энэхүү Прабхупадын шавь өөрийн багшийн сургаал номлолоос хазайж өөр номлол урсгал үүсгэн байгуулсан ч тэрээр гарцаагүй Кришнад хүрэх болно. Энэ бол цэвэр чин бишрэлтний адислал юм. Өөр нэгэн түүх. Шрила Прабхупада нэгэн удаа өөрийн шавь нараас: “Токиод хэн сүм нээхийг хүсч байна вэ ?” хэмээн асуужээ. Япон тухайн үедээ Кришнагийн ухамсрыг түгээн дэлгэрүүлэхэд хамгийн хүнд бэрх улс орон гэж тооцогдож байв: санкиртан хийгчид энэ улс