Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 3 4 4
Users Today : 90
Users Yesterday : 142
Total Users : 58344
Views Today : 108
Views Yesterday : 151
Spread the loveБурхан нэгэн удаа Нитьянанда, Харидас Тхакур нарт онцгой хүсэлттэй хандсан нь: — Найз нараа, хот явж, бүгдэд хийгээд хүн бүрт ариун нэрийн хязгааргүй алдар цуугийн талаар ярьцгаа. Айл бүрийн хаалгыг тогшиж, Кришнагийн Нэрийг давтан хэлэх, Түүнд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэх, Түүний сургаалийг судлахыг бүгдээс хүлцэнгүйгээр гуйцгаа. Харин хэн та нарын хүсэлтийг эсэргүүцнэ, тэр Надтай уулзаж, Миний Сударшана-чакраны хүчийг өөрийн толгойгоор мэдрэг! Гаурангийн ямар ч хүслийг биелүүлэхэд үргэлж бэлэн Бурхан Нитьянанда, Түүний тушаалыг урамтайгаар хүлээн авлаа. Хэдэн минутын дараа Харидас Тхакур тэр хоёр  өндөр сэтгэгдэлтэйгээр хот руу гарав. Тэд айл бүрийг бадам лянхуа өлмийнхөө тоосоор адислаж, Бурханы нигүүслийг  аугаа сайхнаар түгээж явлаа. Бурханлаг, ач тустай хүмүүс тэдний номлолыг шууд хүлээн авч, харин араас нь хэл ам хийгсэд ч байлаа. Бурхан Чайтаньягийн киртаныг хийхээр очиход нь Шриваса Тхакурыг гэртээ оруулаагүй тэр нөхдүүд  онцгой хорон хандаж: — Тэднийг цохиод ав! Цохиод ав! гэцгээв. Гэвч тэдний хорон хашгиралт Бурхан Нитьянанда, Харидас Тхакур нарыг зөвхөн хөгжөөв. Тэд өдөр бүр Бурхан Чайтаньягийн илгээлтийг
Spread the loveНям гаригийн орой прасад тараах үе. -Прабху, Та дахиад нэмэх үү? -Үгүй ээ, баярлалаа. Би зургаагаас хойш иддэггүй. -Пөөх тийм үү, сэтгэлийн тэнхээ л байх даа? -Үгүй дээ, зургаан таваг бол зуршил минь юм! Тэгээд л гүйцээ! Долоо дахиас нь хоолой давахаа байчихдаг юм…
Spread the loveТа бүхнийг Дээд Бурханы Бодгаль Шри Кришнагийн газар дэлхийд морилон заларсан өдрийн баярын арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Бурхан Кришна нь 5000 жилийн өмнө залран ирсэн бөгөөд Түүний болон Түүний хувилгаан дүр, аватарууд айлчлан ирэх үйл явцыг нар, мандах жаргахтай зүйрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр манай энд нар бүтэн өдрийн турш гэрлээрээ гийгүүлж байгаад шөнө болоход уулсын цаагуур шингэн бидний нүдэнд үзэгдэхгүй болдог ч энэ нь нар мөнхөд алга болсон гэсэн үг биш. Тэрээр өөр нэгэн газарт өөрийн гэрэл туяагаар өөр хэсэг газар орныхныг гэрэлтүүлэн гийгүүлсээр байгаа. Үүн шиг бүхий л аватарууд, хувилгаадын эх үндэс болсон Бурхан Кришна нь (кришнас ту бхагаван сваям) манай дэлхийд 5000 жилийн өмнө айлчлан ирсэн бөгөөд одоо өөр нэгэн гаригт Өөрийн мөнхийн тоглоом наадмаа өрнүүлж байгаа. Тэрээр нэг гариг дээр Брахмын нэг өдөр нэг удаа л ирдэг хэмээсэн. Брахмын нэг өдөр нь 4 тэрбум 320 сая жилтэй тэнцэх бөгөөд Тэрээр энэ хугаццаанд нэг удаа манай дэлхийд
Scroll to Top