Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
3
4
9
Users Today : 95
Users Yesterday : 142
Total Users : 58349
Views Today : 114
Views Yesterday : 151
Spread the love Ес дэхь өглөөний аялал 1973 оны тавдугаар сарын 13. Лос-Анжелесын орчим Чевиот-Хиллз цэцэрлэг Шрила Прабхупадаг доктор Сингх, Карандхара дас адхикари, бусад шавь нар нь дагалдан явна. Хүнээс нохой болох хувьсал Шрила Прабхупада: Эрдэмтэн гэж нэрлэгдэгсэд луйврын онолд ихэд итгэцгээдэг. Кришна: ахам сарвайса прабхавах – “Би бүх зүйлсийн эх үндэс”(Б.-г, 10.8) гэж өгүүлсэн. Кришна бол амьдрал. Кришна бол үхмэл чулуу биш. Д-р Сингх: Өөрөөр хэлбэл матери нь амьдралаас үүсэлтэй гэж үү? Шрила Прабхупада: Тиймээ. Матери нь амьдралаас үүсэлтэй. Миний бие над дээр, бурханлаг сүнсэн дээр өсч ургадаг. Жишээ нь, би биеийнхээ хэмжээнд тохирсон энэ пальтог өмсч байна. Гэвч хэрэв би өөрийгөө энэ пальто гэж тооцвол би тэнэг нэгэн болно. Шавь: Шрила Прабхупада, эрдэс судлаачид, уулс нь тунадасжих процессын үр дүнд ургадаг гэж батладаг. Энэ өсөлт нь түүнд бурханлаг сүнс оршин буйтай холбоотой юу? Шрила Прабхупада: Тиймээ. “Шримад-Бхагаватам”-д уулсыг Бурханы яс, ургамал ногоог Түүний биен дээрхи үс хэмээн тодорхойлсон байдаг. Энэ утгаар бол Бурхан аварга том байх нь ээ
Spread the love Арав дахь өглөөний аялал 1973 оны таван сарын 14. Чевиот-Хиллз цэцэрлэгт хүрээлэн, Лос-Анжелес. Шрила Прабхупадаг доктор Сингх, бусад шавь нар дагалдан явна. Эрдэмтдийн алдаа Шрила Прабхупада: Материаллаг ба бурханлаг хоёр эрч хүч оршин буйг мэддэггүйд эрдэмтдийн алдаа оршино. Тэд бүх зүйл материаллаг хийгээд бүгд л материас үүссэн гэж үздэг. Тэдний онолын гол өө сэв нь тэд сүнснээс бус материас бүхнийг эхлэж байгаад оршино. Учир нь матери нь сүнснээс үүсэлтэй болохоор ямар нэг байдлаар бүх зүйл бурханлаг болж таарна. Бурханлаг эрч хүч нь эх үссвэр ба материаллаг эрч хүчгүйгээр оршин байж чадна. Харин материаллаг эрч хүч нь бурханлаг эрч хүчгүйгээр оршин байж чадахгүй. Чухам үнэнийг хэлвэл харанхуй нь гэрлээс хамаарч оршдог доо. Гэрэл нь харанхуйгаас бус. Эрдэмтэд материас ухамсар үүсэн бий болсон гэж боддог. Үнэн хэрэгтээ ухамсар үргэлж оршин байсан ч тэрээр мунхаглалаар хучигдахад эсвэл мунхгийн нөлөөнд орвол тэр ухамсаргүй ямар нэг хэлбэрт оршдог. “Материаллаг” гэж Кришнаг мартах явдал ба харин “бурханлаг”
Spread the love1973 оны таван сарын 15. Чевиот-Хиллз цэцэрлэгт хүрээлэн, Лос-Анжелес. Шрила Прабхупадаг доктор Сингх, бусад шавь нар дагалдан явна. Д-р Сингх: Эрдэмтэд бурханлаг сүнсийг харна гэдэг маш хүнд гэж тооцдог. Тэд түүний оршин байгаа гэдэг их л эргэлзээтэй гэж ярьцгаадаг. Шрила Прабхупада: Тэд түүнийг яаж харж чадах билээ дээ? Харна гэхэд хэтэрхий жаахан. Хэнд тийм хурц хараа байна ? Д-р Сингх: Гэсэн хэдий ч тэд ямар нэг аргаар түүнийг мэдрэхийг хүсдэг. Шрила Прабхупада: Хэрэв хүнд зууны нэг гран/жингийн хэмжээ=0.00648г/ үхлийн хор өгвөл тэр шууд л үхнэ. Хэн ч, хорыг ч, хор хэрхэн үйлчилж байгааг ч харж чадахгүй. Гэсэн ч тэр үйлчлэл нөлөөгөө үзүүлэх л болно. Үүн шиг түүний үйлдлийг хараад сүнсний оршин буйг хүлээн зөвшөөрч болохгүй гэж үү ? Ийм тохиолдлуудад бид ямар нэг зүйл оршин байгааг гадаад байдал, үйлчлэл нөлөөнөөс нь хардаг. Ведүүдэд, бүх бие махбодь зөвхөн сүнс гэж нэрлэгдэх тэр өчүүхэн хэсгийн ачаар л үйл хийж байдаг хэмээн өгүүлсэн. Хэрв би өөрийгөө чимхвэл тэр даруйд