Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 8 3 3
Users Today : 70
Users Yesterday : 81
Total Users : 37833
Views Today : 73
Views Yesterday : 90
1973 оны арван хоёр сарын 3. Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг. Шрила Прабхупадаг доктор Сингх, доктор В.Г.Вольф-Ротткей болон бусад шавь нар дагалдан явна. Гариг хоорондын хийн үүсэл Д-р Сингх: Эрдэмтэд, Дэлхий нь тодорхой шатанд хийн төлөвт орчинд хөвж байдаг тоосонцруудын ширхгээс тогтдог гэж ярьдаг. Дараа нь цаг хугацааны аясаар ээнхүү коллоид нэгдэл хуримтлагдан бөөгнөрч, Дэлхий ертөнц үүссэн гэдэг. Шрила Прабхупада: Магадгүй юм. Гэвч хий хаанаас бий болсон байх вэ? Д-р Сингх: Тэр зүгээр л оршин байсан гэж ярьдаг! Шрила Прабхупада: Кришна “Бхагавад-гита”-д /7.4/ өгүүлэхдээ: бхумир апо анало вайух кхам мано буддхир эва ча аханкара итийам ме бхинна пракритир аштадха “Шороо, ус, гал, огторгуй, хий, ухаан, оюун ухаан, хуурмаг би – энэ найман махбодь нь Миний тусгай эрчмийг бүрдүүлдэг” гэжээ. Кришна энд, Тэрээр вайу(хий)-н хийн эх үүсвэр хэмээн тайлбарлажээ. Вайугаас кхам(огторгуй) нарийн, огторгуйгаас ухаан нарийн, ухаанаас оюун ухаан нарийн, оюун ухаанаас хуурмаг би нарийн, хуурмаг би-гээс сүнс нарийн. Гэвч эрдэмтэд үүнийг мэддэггүй. Тэд бүдүүн барагхан илрэл тодролыг л танин ойлгодог. Тэд хий
1973 оны арван хоёр сарын 7. Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг. Шрила Прабхупадаг доктор Сингх, доктор Вольф-Ротткей болон өөр нэгэн шавь  дагалдан явна. Бурханыг харж чадах нүд Шавь: Сүүлийн зуун тавин жил барууны шашин судлаачдын гол асуудлуудын нэг нь оюун ухаан болон итгэлийн хоорондох холбооны асуудал байлаа. Тэд оюун ухааны тусламжтайгаар итгэлийг ойлгохыг оролдож байсан ч эргэцүүлэн бодох чадвар хийгээд итгэл хоёр нь хэрхэн холбогдсоныг тогтоож чадаагүй. Зарим нэгд нь Бурханд итгэх итгэл бий ч эргэцүүлэл нь тэдэнд Бурхан байхгүй гэж хэлээд байдаг. Жишээ нь, биднийг прасад өргөж байхад зөвхөн итгэл л биднийг Бурхан түүнийг хүлээж авч байна гэж бодуулдаг гэж хэлж байсан. Учир нь гэвэл бид Түүнийг харж чадахгүй. Шрила Прабхупада: Тэд Түүнийг харж чадахгүй ч харин би чадна. Би Бурханыг харж байна. Ийм учраас Түүнд прасад өргөж байна. Тэд Түүнийг харж чадахгүй учраас над дээр ирж нүдээ нээлгэх хэрэгтэй. Тэд нүдэнд нь цагаа унасны улмаас сохорсон. Ийм учраас би тэдэнд мэс засал хийх ёстой. Ингэснээр
1973 оны арван хоёр сарын 10. Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг. Шрила Прабхупадаг доктор Сингх, Хридйаананда дас Госвами  болон өөр бусад шавь нар  дагалдан явна.  “Бүхний Дээд” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?   Шрила Прабхупада:Материаллаг ертөнцөд дээд байр суурийг эзэлнэ гэж юу гэсэн үг вэ? Яагаад та нар ерөнхийлөгч Никсоныг танай улсын хамгийн гол хүн гэж тооцож байна вэ? Д-р Сингх: Яагаад гэвэл тэр тодорхой эрх мэдэл, нөлөөтэй. Шрила Прабхупада: Тиймээ. Яагаад түүний байр суурь улс оронд хамгийн өндөр байдаг вэ? Яагаад гэвэл засаг төрд үйлчлэн зүтгэгчдээс нэгт байдаг болохоор тэрээр хамгийн өндөр цалин пүнлүү авдаг бөгөөд түүнд хамгийн шилдэг сайн нөхцөл байдлыг олгодог ба түүний тушаал эцсийн шийд байдаг. Д-р Сингх: Тэрээр бусдыг итгүүлэн үнэмшүүлэх чадвартай. Шрила Прабхупада:Үгүй. Та түүнтэй санал нэгдэхгүй байж болно. Гэвч тэрээр дээд байр суурийг эзэлдэг болохоор та түүний тушаал зааврыг биелүүлэх ёстой. Ийм байр суурийг тэр эзэлж байдаг. Энэ нь та түүнийг нэр хүндтэй эх үүсвэр гэж хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамаарна.
Scroll to Top