Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 5 0 1
Users Today : 127
Users Yesterday : 120
Total Users : 58501
Views Today : 139
Views Yesterday : 143
Spread the loveБи өөрийгөө энэ гэр бүл, энэ үндэстэн, энэ итгэл бишрэлийн систем, энэ арьсны өнгө зэрэгт харьяалагддаг гэж тооцож байгаа цагт Кришна ухамсрыг олж авч чадахгүй. Хүн өөрийнхөө тухай өөрийгөө америк, энэтхэг, хар арьстан, ийм, тийм гэр бүлийн гишүүн, аав, ээжийнхээ хүү, охин, нөхрийнхөө эхнэр, эхнэрийнхээ нөхөр гэж бодож байсан цагт тэрээр материаллаг нэршлүүдийн хальсан дор оршсоор байна. Би бол бурханлаг сүнс. Харин энэ бүх нэршлүүд зөвхөн бие махбодид л харьяалагддаг. Гэвч би бол бие биш. Бидний хэн маань ч ойлгож мэдвэл зохих зүйл  энэ. Хэрэв би бие биш юм бол би хэн нэгний ээж эсвэл эцэг нь байж чадах уу? Дээд эцэг бөгөөд ээж бол Кришна. Бид зүгээр л эцгийн, ээжийн, ах, эгчийн дүрд тоглож буй тайзан дээрхи жүжигчид.. Майяа буюу материаллаг байгаль биднийг “Энэ бол чиний гэр бүл. Энэ бол чиний ард түмэн” хэмээн шогшрон дуудаж бүжиглүүлж байна. Бид яг л сармагчин шиг бүжиглэж байна. Амьд бодгаль нь байгалийн тодорхой гунатай холбоотой
Spread the love Ертөнцийн хуулийн дагуу бид энэ ертөнцөд ирж, эцэг, эхийнхээ ачаар энэхүү физик биеэ хүлээн авдаг. Энэ үнэнийг бид мэддэг ч ихэвчлэн бид үүнд төдийлөн онцгой ач холбодол өгдөггүйн зэрэгцээ эцэг, эхийнхээ бидний амьдралд үзүүлэх үүрэг ролийг зохих ёсоор нь үнэлж цэгнэж чаддаггүй. .. Бидний биеийн баруун тал эр эрчимтэй, зүүн тал нь эм эрчимтэй холбоотой байдаг. Эцэг, эх гэдэг бол чухамхүү энэхүү хоёр эрчмийг бэлэгддэг. Үнэн хэрэгтээ тэдгээрээр дамжин дээрхи эрчим энергүүд бидний амьдралд ирдэг. Ийм учраас хэрвээ таны ээжтэйгээ харьцах харьцаа сөрөг байдлаар хаагдсан аваас таны биеийн зүүн талд асуудал тулгарах болно. Хэрэв эцэгтэйгээ харьцах харьцаа тань асуудалтай бол таны биеийн тань баруун тал асуудалтай байх болно. “Эцэг, эхтэйгээ холбоотой харьцааг хаадаг проблемууд” гэж юуг хэлээд байна гэж та асууж болох юм. Энэ проблемууд нь гэвэл таны эцэг, эхдээ гомдох гомдол, таны, таныг сургаж хүмүүжүүлсэн байдалд сэтгэл ханамжгүй байх явдал, таны, тэдний танд хандаж байгаа хандлагыг үл тэвчих байдал болон
Spread the love1 “Энэхүү Кали эринд, оюунлаг хүмүүс нь Кришнагийн ариун нэрийг тогтмол давтан дуулагч Дээд Бурханы хувилгаан танаа хамтаараа ариун нэрийг дуулах байдлаар(санкиртан) мөргөл хүндэтгэлээ илэрхийлэх ажгуу. Хэдийгээр Түүний царай хар бараан биш ч (алтлаг өнгөт) Тэрвээр Бурхан Кришна Өөрөө мөн билээ. Түүнийг, Түүний мөнхийн хүрээллүүд, албатууд, зэр зэвсгүүд, ойр дотнын дагуулууд нь дагалдан, морилон ирэх бөлгөө”. Шримад-Бхагаватам. 11.5.32 кришна-варнам твиша-кришнам сангопангастра-паршадам     ягьяих санкиртана-прайяир яжанти хи су-медхасах Зарим үгийн тайлбар: Кришна-варнам – Энэ үг нь Бурхан Чаитанья нь Кришнагийн хувилгаад, аватаруудын ангилалд хамаарах ба өөрөөр хэлбэл Тэрээр Бурхан Кришна Өөрөө мөн гэсэн үг. Кришна-варнам нь мөн Бурхан Кришнагийн ариун нэрийг тогтмол давтан дуулагч гэсэн утгатай. Твиша-акришнам – Энэ нь Түүний биеийн өнгө хар биш гэсэн утгатай. Тэрээр газар дэлхийд морилон ирэхдээ алтлаг шаргал дүрээр морилон заларсан. Сангопангастра-паршадам – Бурхан Чаитаньяг Түүний нэр хүндтэй дагуулууд болох Бурхан Нитьянанда, Адваита Ачарья, Шри Гададхара Пандит, Шриваса Ачарья, Харидас Тхакур зэрэг дагуулууд ямагт дагалдан ирдэг. Өөр бусад
Scroll to Top