Жаахан хүүхэд мөхөөлдөс авахыг хүсч, лангуу руу дөхөн очоод, худалдагч эмэгтэйгээс мөхөөлдөс авахыг хүсчээ. Худалдагч эмэгтэй түүнд үүний тулд 20 зоос төлөх хэрэгтэй дээ гэж. Жаахан хүү, энэ нь хэдийчинээ мөнгө болохыг ойлгохгүй ба халааснаасаа өөрт байгаа бүх мөнгөө буюу 3 зоос гаргаж өгчээ. Түүнд өөрт нь, энэ нь их л мөнгө шиг санагдана. Гэвч мөхөөлдөс авахад энэ нь хүрэлцэхгүй. Тэгмэгц энэрэнгүй сэтгэлт худалдагч эмэгтэй, тэр жаалхүү түүнд байгаа бүх мөнгөө өгснийг хараад, дутагдаж байгаа мөнгийг нь өөрөө төлөөд зайрмагийг авч өгнө. Үүн шиг хэрэв та өөрийн бүхий л хүчин чармайлтаа бурханлаг дадал практиктаа зориулсан буюу өдөр бүр 16 тойрог Харе Кришна мантра уншаад, 4 зарчмуудаа баримталж байх аваас би таны дутагдаж буй буяныг тань нөхөн төлөөд, таныг бурханлаг(сүнслэг) ертөнц тийш авч явах болно. Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
1
5
4
7
1
Users Today : 22
Users Yesterday : 33
Total Users : 15471
Views Today : 29
Views Yesterday : 41
“Энэ бол Кришнад хүлээн зөвшөөрөгдөх хамгийн хурдан арга зам юм. Тэрээр юу ч хийлгүй бясалган, эсвэл мантра тарни уншин, аглагт суугч нарын тухай хэлээгүй. Тэрээр, “Тийм хүмүүс Надад нэн эрхэм бишрэлтнүүд” гэж хэзээ ч хэлээгүй. Үгүй. Тэрээр, номлол хийгч нарын тухай хэлсэн: на ча тасман манушиешу кашчин ме (Б.г 18.69)”. Энэ нь яг л төр засаг чухамхүү цэргүүдэд илүүтэй санаа тавьдагтай адил. Ялангуяа дайн тулаан болж байх үед. Тэд өөрсдийн амиа эх орныхоо төлөө өгч байна. Ийм учраас тэдний тав тухтай байдлын асуудал тэргүүн зэрэгт тавигддаг. Тулааны талбарт хоол хүнсний хангамж үргэлж бүрэн дүүрэн байдаг. Цэргүүдэд хэрэгтэй бүхий л зүйлс хэзээд хангалттай нөөцлөгдсөн байдаг. Шрила Прабхупадын ярилцлагаас 1976.08.22