Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 5 3 9
Users Today : 165
Users Yesterday : 120
Total Users : 58539
Views Today : 182
Views Yesterday : 143
Spread the loveБурхан: Байна уу? Сайн уу? Чи намайг дуудсан уу Хүн: Үгүй, гэхдээ би хааяа залбирдаг. Миний сэтгэл тайвширдаг болохоор би залбирах дуртай. Гэхдээ яг одоо би завгүй байна. Бурхан: Бүгд л завгүй байдаг. Шоргоолж хүртэл завгүй. Хүн: Мэдэхгүй юм даа. Амьдрал хэцүү, цаг хугацаатай уралдаж байна. Байнгын л завгүй байх юм. Бурхан: Мэдээж. Бүхий л зүйлд цаг хэрэгтэй. Гэхдээ гарч буй үр бүтээл  чинь үр дүн нь юм. Үйл ажиллагаанд цаг хугацаа зарцуулагддаг. Үр бүтээмж нь үүнээс чөлөөлдөг. Хүн: За ойлголоо. Гэхдээ надад амьдрал яагаад ийм болоод байгааг тайлбарлаад өгөөч. Бурхан: Анализ хийх нь бүхнийг хэцүү болгодог. Амьдралыг анализдахаа зогсоо. Анализ хийж эхлэхэд бүхнийг сэжиглэн хардаж боддог. Харин итгэх цагт амжилт олно. Хүн: Яагаад би дандаа аз жаргалгүй байна вэ? Бурхан: Чиний өнөөдөр бол маргааш, өчигдөр өнгөрсөн зүйлдээ чи их харамсдаг. Чи анализ хийгээд байгаа учраас сэтгэл чинь түгшүүртэй. Санаа зовох нь чиний зуршил болсон. Иймээс л чи аз жаргалгүй байна даа. Хүн: Тэгвэл бүх
Spread the love Арван хоёр сарын 9нд би ердийнхөөрөө л ном түгээж явлаа. Тэгээд хажуугаар өнгөрсөн нэг эрэгтэйд ном авахыг санал болгов. Тэрээр номуудыг итгэлгүйхэн гар дээрээ авснаа юун тухай номууд болох надаас асуув. Би ч түүнд энэ номууд бол Бурханы тухай болон Түүнд үйлчлэхүйн чухлын талаар номууд болох тухай хариуллаа. -Шал дэмий зүйл. Бурхан хамгийн чухал нь гэж та бодож байна уу?! – гэж тэр эрэгтэй өдсөн янзтай дуугарав. -Тэгэлгүй яахав. Гэхдээ та арай өөрөөр бодож байна уу ? -Хамгийн чухал чинь би, бас миний мэргэжлийн хүмүүс. -Та хэн бэ? Эрдэмтэн үү эсвэл сайд ч юм уу… Гэхдээ тэдэнтэй нэг их адилгүй … -Би сантехникч хүн! – гэж тэрээр сүрлэгээр мэдэгдээд, – Сантехникчид бол хамгийн чухал хүмүүс… Бидэнгүй бол энэ дэлхий ертөнц чинь нурна! Харин тэр Бурхан чинь юу вэ? Тэр байсан, байгаагүй юу өөрчлөгдөх юм? Бүгд бидэнд мөргөж сөгдөж байх ёстой! –  гэв. Хариулах гэж яарсан ч би чухам юу хэлэхээ мэдэхгүй түгдрэв. Гэнэт нэг эмэгтэй биднийг
Spread the loveРама навами баярын өмнөхөн бид Тушинская метро станц дээр номоо түгээж байлаа. Би метроны гарах хаалган дээр зогсож байв. Оюутнууд ч  ном тун сайн авч байсан юм. Гэтэл гэнэт ард минь: -Энэ юун номууд вэ ? – гэх дуу сонсогдов. -Энэтхэгийн эртний гүн ухаан, – гэж би эргэж ч харалгүй  дуржигануулав. -Одоохон шалгаадхая, – гэхэд нь харвал, нэгэн халзан эр жинсэн хантаазныхаа дотор халаас руу гараа явуулснаа тэндээс “энергийн багаж” гарган ирж байлаа. Тэгснээ гараа номон дээр тавиад багажиндаа хандан: -Энэ номонд надад шаардлагатай мэдлэг байна уу?   – гэв. Багаж нь ч огцомхон хөдлөж номыг заалаа! -Сайн байна! Хичнээн хувь бэ ? Багаж  бүтэн тойрог хийв. -Их сайн! Бараг л 100 хувь. Асуудалгүй, авъя! Тэрээр халааснаасаа мөнгө гаргаж ирээд номыг авч, бидэнд талархаад, шидэт багажныхаа хамтаар цааш явж одсон билээ. (Гамбхира дас дурсамжаас) Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top