Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
5
4
5
Users Today : 171
Users Yesterday : 120
Total Users : 58545
Views Today : 190
Views Yesterday : 143
Spread the love Ямар ч дадал зуршил гучаас дөчин хоногийн дотор хэвшил болдог. Аливаа үйлийг дадал хэвшил болгоход бүр хамгийн энгийн нь байлаа ч цаг хугацаа зайлшгүй хэрэгтэй. Өглөө эрт босч сурах дадал зуршил нь амар биш зуршлуудын нэг. Яагаад гэвэл энэ нь хэд хэдэн зуршлаас хамаарна. Тиймээс эрт босохын тулд: 1) эрт унтаж сурах, 2) шөнө унтахдаа шингэц удаан хүнд хоол идэхгүй байж сурах (эсрэг тохиолдолд нойр сайн авахад амаргүй), 3) ухаан санаагаа аль болох өдөөхгүй байж сурах, хамгийн багадаа л унтахаасаа нэг цагийн өмнө. Жишээ нь компьютер дээр ажиллахгүй байх, интернет орохгүй байх, болж өгвөл зурагт үзэхгүй байх. Эс тэгвээс ухаан санаа тайвширч, түргэн унтаж чадахгүй. Гэвч нэг сайн тал бий. Өглөө эрт босох нь бидний өөрсдийн байгалийн мөн чанартай зохицдог. Бидэнд түүнийг шинээр бий болгон цогцлоох шаардлагагүй бөгөөд зүгээр л бид жам ёсны хэмнэлийг мэдрэх болно. Энэ хэмнэлээр бол бидний бие махбодь, уураг тархи нарны хөдөлгөөнөөс хамаарч оршин амьдарч байдаг. Ийм учраас бага зэрэг хүч
Spread the love Бид хэрхэн яаж дээд зорилгод хүрэх вэ? Ямар зам мөр биднийг буцаагаад гэрт минь аваачих вэ? Бүх зам мөр нь философийн үндсэн 4 категори болох материализм, войдизм (англи хэлний void хэмээх үг нь хоосон, сул гэсэн утгатай), имперсонализм, персонализм хэмээх үзлүүдийн аль нэгээс нь эхлэдэг. Бид, материаллаг орчлон гэж юу болох, түүний хил хязгаарын чанадад юу оршдог, сүнслэг ертөнц(бурханлаг ертөнц) гэж юу болох талаар танин ойлгохыг хүсэж байгаа бол эдгээр дөрвөн сургуулийн үзэл онолын талаар мэдлэгтэй байх нь чухал. Материализмын гүн ухаан нь атеист буюу бурхангүй үзэлт гүн ухаан дээр суурилдаг. Материализм нь, хүн бол физик биемахбодиос өөр юу ч биш бөгөөд сүнс гээч зүйл үгүй хэмээн тунхагладаг. Хүмүүний бодгаль чанар хийгээд ухамсар зэрэг нь түүний оршин амьдарч буй орчноор тодорхойлогддог. Амьдралыг зүгээр л хооллох, унтах, үр удмаа үлдээх, биеэ хамгаалах процесс мэтээр хардаг ба Чарльз Дарвины онолоор бол энэ нь хамгийн их амьдрах чадвартай нь амьд үлдэх процесс юм. Энэ гүн ухаан нь бүдүүлэг
Spread the love Персонализмын үзэл онол нь өөртөө имперсонализмын онолыг автоматаар багтаадаг бөгөөд түүнийг даван гардаг. Дээд Бурхан нь туйлын үнэн болохын хувьд нэгэн цаг мөчид бодгаль ба бодгаль бусаар оршиж чадна. Бурханлаг эрчим, энергийн үндсэн гурван хэлбэр бий: гадаад эрчим– энэ нь материаллаг орчлонг тэтгэн барьж байдаг, хязгаарын эрчим – амьд бодгалиудыг бий болгодог эрчим, дотоод эрчим – сүнслэг буюу бурханлаг ертөнцийг тэтгэж байдаг эрчим. Болзолдсон нөхцөл байдлынхаа улмаас бид бурханлаг зүйлсийг материаллаг зүйлсийн эсрэг зүйл мэтээр хардаг. Бидний хувьд материаллаг байдал гэдэг нь дүр хэлбэртэй зүйлийг хэлдэг. Тиймээс бурханлаг буюу сүнслэг зүйл гэхээр дүр хэлбэргүй байх ёстой юм шиг санадаг. Материаллаг байдал гэхээр үйл, үйлдлийг заадаг бол бурханлаг буюу сүнслэг нь үйл, үйлдэл үгүй юм шиг санадаг. Сүнслэг ертөнц дахь үйлийг жинхэнээр нь ойлгохын тулд бид энэ бүх хуурмаг үзэл төсөөллүүдээсээ ангижрах ёстой. Сансрын ухамсар дахь олон олон амьдралын дараа бид хайр ба чин сүсэг бишрэлийн ачаар Бурханы талаархи имперсоналист ойлгоцоо ялан гарч чадна.