Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
8
5
5
1
Users Today : 177
Users Yesterday : 120
Total Users : 58551
Views Today : 198
Views Yesterday : 143
Spread the loveШри Чаитанья айлдсан нь: “Галав эрин болгонд Би, зөв явдалтнуудыг хамгаалах, шашны зарчмуудыг сэргээн тогтоохын тулд материаллаг ертөнцөд илрэн залардаг. Миний айлчлалын учир зорилгыг үл ухаарсан мунхаг хүмүүс нь нүгэл үйлдэхээ үргэжлүүлсээр л байдаг. Ийн нүгэлт үйл ертөнцийг бүхэлд нь дүүргэсэн байгаа нь Надад өгүүлшгүй зовлон шаналлыг мэдрүүлж байна. Кали-югийн тор хальсанд унасан амьд бодгалиудыг энэрэн нигүүлсэхийн эрхэнд Би энэ ертөнцөд буун морилно. Ай миний итгэлт албатууд минь ээ, Би та нарыг Кали эриний энэ нүгэлт байдлыг устган сөнөөхөд минь туслахыг хүсэж байна. Нама-санкиртан хэмээх хүчирхэг зэвсгийг гартаа атган Би, хүмүүсийн зүрхэнд оршин байгаа материаллаг хүслүүдийг нь устган цэвэрлэх болно. Хамгийн доорд унасан адгийн нүгэлтэн ч, хамгийн алс бөглүү төөрөлдсөн орны оршин суугчид ч Миний адис өршөөлийг хүртэх болно. Тэднийг аврахын тулд Би тийш нь Өөрийн сенапати-бхактаг илгээх болно. Ингэж Би бүх орчлонг Өөрийн хайраар бүхэлд нь дүүргэх ба ертөнц даяар зовлон шаналал, уйтгар гуниг гээч зүйл үгүй болно. Би Өөрийн онгод хөөрлөөр
Spread the loveШрила Прабхупада дээр нэг удаа нэгэн майвади гүн ухаантан иржээ. Тэрээр түүний “Бхагавад-гита”-гийн орчуулгыг шүүмжлэхийн тулд л ирсэн байлаа. Тэр санскрит хэлийг зэгсэн сайн мэддэг байсан бөгөөд Шрила Прабхупадад хандан: “Свамижи, таны орчуулганд байгаа алдаануудыг хэлэхийг минь зөвшөөрнө үү” хэмээн хүсэв. Прабхупада ч “Бололгүй яахав!” хэмээн хариулжээ. Бишрэлтнүүд, Шрила Прабхупада түүнийг хэрхэн дийлэхийг харахаар цугларцгаалаа. Маявади ч ярьж гарлаа: “Энийг хардаа: Та энд Кришна гэж бичсэн байна. Гэтэл шүлгэн дээрээ Кришнагийн тухай юу ч алга. Энд Йога гэсэн байхад харин та энд “Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх” гэж бичсэн байна. Тэнд бас бас “карма” гэж бичсэн байтал харин та дахиад л “Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх” гээд биччихэж”. Шрила Прабхупада: “Тийм үү, үнэн гэж үү? Сонирхолтой юм! .. Өөр хаа хаана байна?! ” хэмээн асууна. Маявади ч “Бхагавад-гитагийн” 18 дугаар бүлэг хүртэл хуудсыг нь эргүүлэн алдаануудыг заасаар байсан бөгөөд энэ хооронд бишрэлтнүүдийн царай улам улам барайсаар байлаа. “Прабхупада, түүнийг хэзээ нэг зогсоох юм бол доо” хэмээн тэд
Spread the loveДээд Эзэн Шри Кришнагийн газар дэлхийд өрнүүлсэн зугаа наадмын дуусах мөч ойртож байлаа. Тэр үед, Дээд Эзэний бурханлаг ертөнцдөө буцах цаг хугацаа дөхөж байгааг харгалзан, болгоомж сэрэмжийн үүднээс, бүх ариун гол мөрнүүдийг төлөөлөн Ганга мөрөн ээж, Шри Кришнагийн үүсгэн байгуулсан хот Дваракад хүрэлцэн ирж Түүнтэй уулзсан байдаг. “Ганга эх хэлсэн нь: “Ай Дээд Эзэн минь ээ, Таны зугаа наадам өндөрлөх тийшээ болж байгааг бид мэдэрч байна. Хүмүүс улам улам материаллаг болж байна… Та хэзээ ямагт бидэнд өршөөл нигүүлсэлтэй байдаг билээ. Таныг буцан одмогц Кали эриний хүмүүс бидний усанд хичнээн ихээр угаал үйлдэх болно гэдгийг бодоод үз дээ! Ай Эзэн минь, тэгэхээр бид тэдний тэнд орхисон нүгэл хилэнцийг даан тэсвэрлэж чадахгүй шүү дээ””. Дээд Эзэн Шри Кришна инээмсэглэн байж хариу айлдав: “Таван мянган жилийн дараа энэ ертөнцөд Миний мантра-упасака(Ариун Нэрэнд мөргөн залбирагч) ирэх болно. Тэр Миний Ариун Нэрийг хаа сайгүй магтан алдаршуулах болно. Ганц Бхарата-варша ч төдийгүй бүх дэлхий даяар хүмүүс ангижралын аугаа дуулал болох Харе Кришна,