Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 5 9 3
Users Today : 23
Users Yesterday : 57
Total Users : 37593
Views Today : 30
Views Yesterday : 61
Аялан номлогч. Бурханы Өршөөлт Индрадьюмна Свами-н бичсэн номноос 5-р боть, 27-р бүлэг ОХУ 2004. 12.24   Намайг аялах зуур миний нэг шавь, Рагалекха даси над дээр  ирсэн юм. Тэрээр дөч эргэм насны итгэл бишрэл дүүрэн, намайг Орост очих үед  миний программд тогтмол оролцдог эмэгтэй байлаа. Тэрээр намайг өөрийн амьдардаг байрандаа очин, Говардхан Шилаг үзэхийг урив. Маргааш нь би Жананивасатай хамт түүний байранд очлоо. Үдээс хойш хэд хэдэн уулзалттай байсан тул бага зэрэг яарч байлаа. Жананивасад – Бид нэг их удахгүй гэж хэллээ. Гэхдээ  би төд удалгүй түүнд бас  бурханлаг номын багш шавийнхаа үйлчлэлд болон мэдлэг хүртээхдээ  завгүй байх ёсгүй гэдгийг бас түүнд сануулсан юм. Рагалекхагийн гэр нь хотын төвд байдаг нэг өрөө хуучин барилга байв. Өрөөнд нь ороход би тэрхүү гайхалтай бурханлаг уур амьсгалийг мэдэрсэн юм. Цөөхөн хэдхэн эд зүйлс- сандал, хуучин модон номны шүүгээ,  гүнгэрваа , ( чин бишрэл дүүрэн чимэглэсэн). Түүний говардахан шилаг Лала гэдэг ба цэцэг болон  гоёл чимэглэлээр их л хичээн гоёсон байлаа. Олон төрлийн амттан түүний өмнө өрөөстэй
Сачинандана Свами “Хурдлаарай! – түргэл, Жалди /хурдал/ Тэд ирж байна – байшиндаа ороод хаалгаа сайн түгж, тэгээд тэднийг явтал битгий гарч ир” хэмээсээр манай хөршүүд хар хурдаараа зугтав. Ийм зүйлийг  би урьд нь харж байгаагүй билээ.             Хэдэн хормын дараа Радхакундын зэргэлдээх тайван амгалан орших талбай 100 гаруй сармагчингаар дүүрч орхив. Тэднийг энэ удаа хөөж явуулна гэдэг бол утгатай хэрэг байлаа. Халдварт өвчин тараах магадлал бүхий олон тооны сармагчингууд тэдэнд дунд үзэгдэв.             Тэднийг би хаалганы шилээр хэрхэн тэр газрыг бусниулж байхыг харж хэсэг зогслоо: Хувцасны хэцэн  дээр байсан дхотиг /энэтхэгийн уламжлалт өмсгөл/ авч хэдэн хэсэг болгон тастаж, нарнаас хамгаалж босгосон сүүдрэвчийг орилолдон, бахдал дүүрэн унагаж байв. Тэдний нэг нь агуулахын өрөөний хаалгыг эвдэн орж, Итали гоймон гаргаж ирэхэд нөгөө хэд нь булаахаар тэмүүлнэ. Удалгүй гоймонгийн төлөө ширүүн тулаан өрнөж, нэгийн эсрэг арван таван дайсан этгээд гарч ирсэн байлаа. Хаа сайгүй их дуу чимээ, орилоон хашгиралдаан, бэлгийн харьцаа зэрэг бүхий л үйл нэг дор болж байлаа. Энэ бүх үзэгдэлд сармагчин бүр өөрийн
Бид өөрсдийгөө энэ бие мах бодь гэж үзэж байх аваас стресс бидэнтэй үргэлж байх болно. Бие мах бодийн үзэл гэдэг нь: “Би бол энэ бие” гэж  адилтган үзэх юм. Харин үнэн хэрэгтээ энэ бид махбодь биш. Жинхэнэ би гэдэг үзэл бол өөрийгөө сүнс гэдгээ ухаарахыг хэлдэг.   БМВ машинд сууж байгаа эрийг жишээ болгон авья. Машинд суумагцаа би бол энэ БМВ би бол машин гэж өөрийгөө хэлж байх аваас түүнийг ГАЛЗУУ юм байна гэсэн дүгнэлтэнд хүн бүр хүрэх нь гарцаагүй. Үүнтэй адил бид өөр өөр машинд, өөр өөр биенд байгаа бурханлаг сүнснүүд юм. Хар,цагаан, америк, Энэтхэг гэх зэрэг янз бүрийн өнгө хэлбэртэй машинууд байдагтай адил би Америк хүн, Би Энэтхэг хүн хэмээн бодох аваас энэ нь өөрийгөө би бол БМВ, Би бол 69 гэж адилтгахтай адил юм. Махан биеийн үзэлд байх аваас бид өөрсдийн биений ая тухтай байдлыг харж, тав тухыг бэлтгэхээс бус жинхэнэ өөрийн дотоод ертөнцөө хангаж, тэтгэж чадахгүй. Бид энэ бие махбодиоосоо өөр тусдаа гэдгийг
Scroll to Top