Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 8 6 3 9
Users Today : 80
Users Yesterday : 185
Total Users : 58639
Views Today : 91
Views Yesterday : 206
Spread the love Тосгоны нэгэн эр хэдхэн англи үгийг хальтхан сонсоод өнгөрчээ. Тэгээд тэдгээр үгсээс мань эр “тийм”, “үгүй”, “их сайн” гэсэн үгүүдийг л тогтоож амжсан байна. Харин энэ үгүүдийн утга санааг ойлгох гэж хэзээ ч нухацтай оролдож байгаагүй авч харин дотроо энэ хэдэн үгүүдийг хүмүүс дунд хэрэглэвэл “англиар ярьдаг эрхэм” хэмээн бусад хүмүүс түүнийг хүндлэнэ хэмээн сэтгэв.   Нэгэнтээ хэдэн дээрэмчин этгээд хүн амины хэрэг үйлдчихээд дараа нь хууль шүүхэд баригдахгүйн тулд энэ гэмт хэргийн гэм буруутан нь мөнөөхь тосгоны эрийг байхаар бүх зүйлийг зохион байгуулжээ. Тариачин эрийг шүүхийн танхимд авч ирээд шүүгч түүнээс бенгаль хэлээр: “Энэ хүн амины хэргийг та үйлдсэн үү?” гэхэд   мань тэнэг  дотроо бодсон нь :“хэрвээ шүүгчтэй англиар ярьвал тэр надад хүндэтгэлтэй хандаж, намайг барууны соёлоор хүмүүжсэн хүн гэж тооцоод, намайг энэ гэмт хэрэгт буруутгахаа больж, суллан тавих биз” хэмээн бодож, шүүгчид хандан англиар: “Тийм” хэмээн хариу өчив. Дараа нь шүүгч түүнээс: “Энэ үед тантай хамт өөр хэн нэгэн байсан уу?”. “Үгүй” гэж тун ч хурднаар
Spread the love Нэгэн удаа зөгий тунгалаг шилэн савтай бал харжээ. Мэдээж хөөрхий түүнд тэр балыг амтлан идэж, цэнгэн жаргах хүсэл төрөв. Бал шилний цаана байгааг үл ойлгон, тэнэгхэн зөгий шилэн савыг гаднаас нь баахан долоож. Хэсэг хугацаанд ингэж суугаад, зөгий одоо тэрээр аль хэдийнээ балыг амталсан байх ёстой гэсэн дүгнэлтэнд хүрэв. Чухам үнэндээ тэрээр түүнийг үнэрлэж ч чадаагүй билээ. Зөгийхөн харин ердөө л өөрийгөө мэхэлсэн байв.   Тайлбар   Материалистууд хийгээд өөрсдийгөө ваишнав гэж нэрлэгчид, тэд аль хэдийнээ чин бишрэл зүтгэлийн рашааныг амталсан гэж итгэцгээдэг. Үнэн хэрэгтээ тэд, Бурхан Кришнад үйлчлэх чин бишрэл зүтгэлийн трансцендент амьсгалын эх үүсвэрийг өөртөө нээж ч чадаагүй. Өнөөгийн энэ цаг үед зарим нэг хүмүүс Чандидас, Видьяпати гэх мэт аугаа хүмүүсийн бүтээлийг сонсох хийгээд хүүрнэн өгүүлдэг. Заримдаа тэд Бурхан Кришнаг хайрлах трансцендент хайрын мөн чанарыг амталсан хэмээн хатуу итгэж, Кришнагийн тоглоом наадмыг дуулдаг. Чухамдаа тэд Бурхан Шри Кришнад трансцендентаар үйлчлэн зүтгэхүйн, Түүний тоглоом наадмын хил хязгаарт хэзээ ч хүрч
Spread the love Шөнө нарыг хэрхэн харах вэ?   Нэгэн удаа мулгуухан газрын эзэн шөнийн тэнгэрт нарыг харахыг ихэд хүсчээ. Хэн нэгэн бялдууч түүнд хандан: “Хэрэв Та, эзэн минь, хүсч байгаа бол энэ биелэх л болно. Бид дэлхий ертөнц даяар сэтгэлийн хүч хийгээд үйл хэргийн хүчний жишээг үзүүлэх ёстой. Тэгсэн цагт бүгд Таныг магтан алдаршуулж, Таны жишээг дагах болно” гэв. Газрын эзнээ магтан алдаршуулахад автсан энэ бялдууч асар том дэнлүү авч ирээд түүнийгээ тэнгэр өөд өргөн асуусан нь: “Хараач эзэн минь, та нарыг харж байна уу?” гэлээ. Гэтэл өөр хоёр бялдууч гарч ирэн: “Үгүй ээ, нарыг ганц дэнлүүгээр харах боломжгүй. Бид зөндөө олон дэнлүү авч ирье” гэв. Ийнхүү тэд дэнлүүгээ ч авч ирж, мөн тэдний найз нөхөд болсон хэд хэдэн эрдэмтэд хүчтэй цахилгаан гэрлийн тусламжтайгаар түүнд нарыг харуулахыг оролдов. Гэвч тэдний бүх оролдлого амжилт олсонгүй. Харин тэнд тохиолдлоор нэгэн эрүүлээр сэтгэдэг хүн таарч, шөнийн цагт нарыг үзэх боломжгүй, тэр ч байтугай энэ дэлхийн бүх
Scroll to Top