Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
3
6
1
Users Today : 167
Users Yesterday : 129
Total Users : 57361
Views Today : 181
Views Yesterday : 136
Spread the love Упакхьяне Упадеша буюу Сургамжит түүхүүд Өнөөдрөөс эхлээд бид танд бүхэнд Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын номын багш Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын Упакхьяне Упадеша буюу Сургамжит түүхүүд номыг цувралаар хүргэж байна. Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакур нь тухайн үедээ майавадийн гүн ухаанд бузартсан Энэтхэг оронд вайшнавын гүн ухааныг маш зоримог, эрч хүчтэйгээр, байх ёстой тэр л байдлаар нь номлож байсан юм. Тийм ч учраас түүнийг Симха-Гуру буюу үгчилвэл Арслан-Гуру гэж нэрлэж байсан билээ. Геометрийн хичээл Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй амьдардаг байжээ. Тэрээр их л ядарч зүдрэн байж ганц хүүгээ өсгөж байв. Түүнд түших тулах, найдах өөр хэн нэгэн байхгүй байсны дээр түүний цор ганц найдвар, горьдлого байсан болохоор тэр эмэгтэй хүүдээ багш хөлсөлж авжээ. Хичээлийнх нь төлбөр мөнгийг төлөхийн тулд тэрээр зээл авах ч хэрэг гарав. Цаг хугацаа өнгөрсөөр, жаалхүү долдугаар ангиа хүртэл амжилттай сурав. Нэгэн удаа геомтерийн хичээлийг англи хэл дээр орж байсан ба багш бодлогын өгөгдлийг сонсогдохоор уншиж
Spread the loveЦөөрөмд нэгэн мэлхий амьдардаг байжээ. Нэгэн удаа түүний хүү цөөрмийнх нь хажуугаар явж өнгөрсөн том зааныг харсан байна. Мэлхийхэн ч ээж рүүгээ яаран гүйж ирээд, хөөрч догдолсноосоо болоод хахаж цацан байж, энэ өдөр ямар аварга том амьтныг харснаа ярьж эхлэв. – Үнэн гэж үү? хэмээн ээж-мэлхий гайхаад, – Тэгээд тэр амьтан чинь хир зэрэг том юм бэ дээ? – Өө, маш том, танаас хамаагүй том гэж мэлхийн зулзага хариу өчив. – Ийм үү ? гэж ээж- мэлхий өөрийн хэвлийгээ бага зэрэг үлээн хүнхийлгээд, сониучирхав. – Өө, үгүй дээ, хамаагүй том! гэж хүү нь мэтгэв. – Тэгээд ийм гэж үү дээ? гээд тэрээр өөрийгөө улам хүчтэй үлээн том болгов. – Үгүй, үгүй ээжээ, бүр ч илүү том! гэж жаал нь хариуллаа. Ийнхүү мэлхий-ээж өөрийгөө үлээн том болгохоо үргэлжлүүлсээр, ингэх бүрдээ тэрээр заан гээч амьтан ийм байсан уу гэж асууж байсан бөгөөд тухай бүрд нь мэлхийн зулзага: “Үгүй ээ, бүр том” гэж хариулж байлаа. Ингээд эцэс сүүлдээ өөрийн хэвлийгээ байж болох хамгийн
Spread the loveНэгэн газрын эзэн хөрш тосгоны уран дархныг дуудан авч ирээд хэлсэн нь: “За чамд энэ жаахан алтан ембүүг өгье. Түүгээр надад сүү хийж байх ваар хийж өг. Гэхдээ намайг хуурна гэж битгий бодоорой. Ваар алтан байх ёстой шүү. Түүн дээр юу ч бүү холиорой” гэв. Инжаан ч “Тэгэлгүй яахав” хэмээн өчөөд явж одов. Уран дархны гарт цэвэр алтан ембүү орж ирвүү үгүй юу түүнийг шуналын сэтгэл эзэмдэв. Ингээд тэрээр түүнээс чимхлэх арга чарга бодож эхлэв. Чингэвч тэрээр хэрэв газрын эзэн мэхэлснийг нь мэдвэл түүнийг шийтгэнэ гэдгийг сайн ойлгож байлаа. Ийм учраас мань эр чулуугаар ваар сав хийгээд жаахан алтаар бүрэв. Уран дархан ч алтаар бүрсэн чулуун ваараа газрын эзэнд аваачиж өгтөл тэрээр ихэд гайхан: “Чи юу аваад ирэв?”хэмээн асуув. Инжаан ч: “Эрхэм ноёнтон, энэ нөгөө алтан ваар тань. Түүнийг хийхэд амаргүй байлаа шүү” гэхэд “Чи тоглож байна уу? Энэ чинь чулуун ваар л байна шүү дээ” гэж газрын эзэн ундууцав. Хариуд нь