Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 7 3 5 6
Users Today : 162
Users Yesterday : 129
Total Users : 57356
Views Today : 174
Views Yesterday : 136
Spread the loveЖйотиш – энэ нь Ведийн одон зурхай хийгээд одон орны ухаан юм. Жйотиш нь гэрэл гэсэн утгатай тул энэ нь “Гэрлийн тухай эрдэм ухаан” гэдэг утгыг илтгэдэг. Ведийн талаар мэдлэг бүхий хүмүүсийн хувьд Жйотиш нь нэн эртний түүх уламжлалтай ба Ведийн уламжлалт эрдэм мэдлэг дээр үндэслэгдсэн гэдгийг мэднэ. Юуны түрүүнд Жйотишийн ерөнхий суурь ойлголтуудыг олж авах хэрэгтэй юм. Жйотиш буюу Ведийн зурхайн ухааны хувьд 9 грах буюу гариг, 12 раши буюу орд, 12 бхава буюу гэр гэдэг үндсэн ухагдахуунуудыг хэрэглэдэг. Граха гэдгийг ерөнхийдөө гариг хэмээн орчуулдаг ч энэ нь тийм ч оновчтой орчуулга биш юм. Граха буюу гариг нь энэхүү газар дэлхий дээр амьдран оршиж буй амьд амьтаст мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байдаг биет. Биднээс хол орших оддын үзүүлэх нөлөө бага харин Нар, Сар болон Нарны системийн бусад гаригууд бидэнд маш хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Дээр бид 9 гаригийн тухай өгүүлсэн. Нар, Сар, Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир гэсэн үндсэн 7 гаригаас гадна
Spread the loveПрашна гэдэг нь шууд үгчилвэл “асуулт”гэсэн утгатай. Өрнийн зурхайд түүнийг хорар зурхай ч гэдэг. Ведийн зурхайн ухааны энэ салбар нь зурхайн ухааны үндсэн гурван чиглэлээс ( нөгөө хоёр нь: Жатака буюу төөргийн зурхай, Мухурта буюу Сонголтын зурхай ) хамгийн чухал нь юм. Энэ нь ирээдүйд болох үйлийг зөгнөж, урьдчилж хэлэх үндсэн хэрэгсэл болдог. Асуултын карт нь асуулт тавьж буй цаг мөч дээр үндэслэгддэг. Асуултын зурхай нь төөргийн зурхайгаас ихээхэн давуу талтай. Учир нь асуулт тавьж буй цаг мөч үргэлж тов тодорхой байдаг. Чухамхүү асуулт тавих цаг мөч нь хариулт авахыг хүссэн асуугчийн ухаан санаанд бүрэлдэн бий болох цаг мөч юм. Ийм учраас тэрээр илүү их ач холбогдолтой салбар ухаан болдог. Хэрэв асуугч асуултаа зөв тавиад, үнэхээр үнэн сэтгэлээсээ хариулт авахыг хүсч буй тохиолдолд гарцаагүй үнэн зөв хариултыг авах болно. Харин хөнгөн хуумгайгаар эсвэл элдэв таагүй санаа бодолтойгоор асуусан асуултанд зурхайч хүн хариулахгүй байх ёстой. Эртний зурхайн судар бичгүүдэд дараахь төрлийн хүмүүсийн асуултанд
Spread the loveЖишээ№1 Хулгайд алдагдсан эд зүйлийн тухай Огноо: 14.03.1942. 8:15.(IST) Энэтхэг, Бангалор. 1 дэхь гэр ба түүний эзэн Ангараг хоёр нь асуугчийг төлөөлдөг ба 7 дахь гэр түүний эзэн Сугар нь хулгайчийг 4 дэхь гэр ба түүний эзэн Сар нь алдагдсан эд зүйлийн төлөөлөл болно. 4 дэхь гэрийн эзэн Сар нь 2 дахь гэрийн эзэн Сугартай нэгджээ. Сар нь үнэт чулууг илэрхийлдэг. Сугар нь алмазыг илэрхийлдэг. Тийм учраас магадгүй үнэт эрдэнийн чулууг хулгайд алджээ. Бүр тодруулвал алмаз. 7 дахь гэр хоосон байгаа хэдий ч 3 дахь гэрийн эзэн (3 дахь гэр хөршийг илтгэдэг) ба 6 дахь гэрийн эзэн (6 дахь гэр дайсанг илтгэдэг) Будтай Итхасала-йогийг үүсгэжээ. 7 дахь гэрийн эзэн Сугар (эм гариг) нь Сартай (мөн эм гариг) нэгдсэн байна. Иймд хулгайч нь асуугчид дайсагнан ханддаг, хөрш зэргэлдээ амьдардаг хижээл эмэгтэй болохыг зааж байна. 4 дэхь гэрийн эзэн Сар нь 11 дахь гэрт оршжээ. 2 дахь гэрийн эзэн Сугар нь 9 дахь гэрийн
Scroll to Top