Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
6
2
1
7
Users Today : 30
Users Yesterday : 98
Total Users : 56217
Views Today : 31
Views Yesterday : 118
Spread the loveНэгэн эмгэн өвгөндөө хандаж, хөрш нь ер нь тун сэжигтэй, сүхийг нь хулгайлчихаж ч магад этгээд хэмээжээ. Өвгөн гэртээ ирээд шуудхан л сүхээ хайж эхлэв. Гэтэл сүх нь байдаггүй. Түлээний саравчаа бүхэлд нь нэгжив. Сүх нь байсангүй! Тэгээд гудамжинд гүйн гарлаа. Хөрш нь ирж явна гэнэ. Тэр зүгээр ч нэг ирж явсангүй: яг л сүхийг нь хулгайлсан шинжтэй харагдаж ажээ. Сүх хулгайлсан хүн шиг нүдээ анивчиж, сүхийг нь хулгайлсан юм шиг инээмсэглэх аж. Тэр ч байтугай сүхийг нь хулгайлсан юм шиг түүнтэй мэндлэв гэнэ. “Хөрш маань ямар заваан амьтан бэ?” – гэж мань эр бодов. Ингээд хорсол занал тээсээр гэртээ эргэн оров. Хажуу тийш хальтхан харвал түлээний саравчны гадна сүх нь хэвтэнэ гэнэ. Түүний сүх яг мөөн! Хэн нэг хүүхэд сүхийг нь авчихаад, буцаагаад байранд нь тавиагүй байж таарлаа. Мөнөөхь эр ч ихэд баярлав. Сэтгэл ханамжтай тэрээр хаалгаараа буцан гарлаа. Гэтэл хөрш нь сүхийг нь хулгайлаагүй юм шиг ирж явав. Сүх хулгайлаагүй
Spread the love“Амьтны хэл мэддэг Аянга охины тууж буюу Хар Чулуут уулын түүх” ном маань хэвлэгдэн гарлаа. Энэхүү ном маань хүн, байгалийн хүйн холбоо, байгаль дэлхий өөрийгөө хэрхэн хамгаалах зүй тогтолтой байдаг тухай болон энэ бүхэнд дээд хүчний оролцоо нөлөө ямар байдаг тухай өгүүлэхийн зэрэгцээ амьтны амьдрах эрх, монгол ахуй, зан заншлын цаад нарийн учир сэжим зэргийг өгүүлэхийг зорьсон юм. Түүнчлэн зохиолын гол үйл явдлууд бодит түүхээс сэдэвлэгдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Үүний зэрэгцээ бодит бус мэт бидэнд санагдаж болох ч үнэн бодитоор оршдог зүйлс, зэргэлдээ ертөнц, дээд ертөнц, нисдэг жижиг хүмүүс, лусын эзэд, уул усны эзэд, тэнгэр бурхад, үл үзэгдүүлэгч далдын хар малгай гэх мэт зүйлсийн талаар энэхүү зохиолд өгүүлэх болно. Хүмүүн төрөлхтөн байгаадаа үл ханаж, илүүд өнгөлзөхийн хирээр тэдний зовох ба тэмцэлдэхийн үндсэн шалтгаан үүсдэг хийгээд, хэт их шунал нь эргээд эзэндээ хор хүргэдэг тухай энэ зохиолд мөн өгүүлсэн. Энэхүү зохиолыг 2018 онд эхлэн бичээд хэдхэн хоногийн өмнө бичиж дуусгасан юм. Зохиол
Spread the loveАтаархалтай тэмцэхийн тулд дайсныхаа нүүр царайг таних хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өвчний шинж тэмдгүүдийг мэддэг байх ёстой. Нэгдүгээрт, тэр оршин байна гэдгийг тодорхойлох. Хоёрдугаарт, би бол тийм үл бүтэх амьтан гэж өөрийгөө зүхэх, шүүмжлэх, бодох хэрэггүй. Энэ нь буруу. Та түүнийг илрүүл. Тэр тэнд сууж байна.Тэгэхээр нэгэн үзүүрт сэтгэл зорилготойгоор үүнтэйгээ ажиллаж эхлэ. Атаархлаас ангижрахын тулд бусад хүмүүсийн энэ бүх эд баялгийн цаана тэдний хувь тавилан байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин таны хувь тавилан ийм хэмээн. Та хувь тавилангийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрмөгц түүний ард Бурхан л үлдэх бөгөөд бусад нь бүгд өөрөө аяндаа алга болно. Зүгээр л таныг дотроос тань өдөөн хатгаад байх юу ч үлдэхгүй. Эсрэг тохиолдолд та цаг үргэлж, “Би ч мөн тийм байдлыг хүсч байна. Би тэднээс юугаараа дутуу юм?” хэмээн шаардах болно. Цаг ямагт энэ мэдрэмж нь таныг дотроос тань мэрэх болно. Тийм болохоор амьдралыг үзэх үзлээ өөрчлөх хэрэгтэй. Урьд өмнө нь тэр хүмүүс ямар нэг сайн зүйлүүд