Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 4 5 3 9
Users Today : 10
Users Yesterday : 42
Total Users : 24539
Views Today : 12
Views Yesterday : 51
Бүгд л Бхактиведанта Свами Прабхупадаг Жо Пайны нэвтрүүлэгт очихыг хориглож байлаа. Жо Пайн өөрийн нэвтрүүлэгтээ урлагийн одод, улс төрчид гээд аль л нэр алдартай хүмүүсийг урьдаг байсан юм. Тэрээр тэднийг өөрийн ёс зүйгүй ёжтой авир, өршөөлгүй хатуу зан байдал, өө эрэмтгий чанар, хурц огцом, байж боломгүй шүүмжлэлээрээ нухчин дардаг байв. Жо Пайн өөрийгөө яг л боксын рингэн дээрхи боксчин шиг авч явдаг байсан юм. Тэрээр ар араас нь угсруулсан цохилтыг хийж, өрсөлдөгчөө нокаутаар ялахыг эрмэлздэг байлаа. Прабхупада  хөмсөг өргөн, огт эргэлзэх зүйлгүйгээр: -Би тэр нэвтрүүлэгт орох болно, – хэмээн тэдний үгийг тасласан юм. Жо Пайн нэвтрүүлгээ ээлжит харгис асуултаар эхлүүлсэн юм. Тэр тун баяртай, бараг л нисч байлаа. Хуучин тэнгисийн явган цэргийн дайчин байсан түүний бүдүүлэг зан, сэтгүүлч хүний хурц ухаан, олон нийтийн дэмжлэг түүнд ямагт ялалтыг авч ирдэг байлаа. Жо Пайн: -Бид яагаад өөр шашны төлөөлөгчийн үгийг сонсох ёстой гэж? Биднийг яагаад, үхэл нь Барууны орнуудаас хавьгүй өндөр байдаг Энэтхэг орны төлөөлөгч шашин номд
1-р хэсэг Өнөөдөр би та бүхэнд энэ хоёр гаригт ямар засах арга хэрэгсэл авбал эерэг нөлөөтэй байдаг тухай бага зэрэг ярьж өгье. Тэр ч байтугай таны Раху, Кету бүрэн дүүрэн хэвийн байлаа ч… Миний хүсч байгаа зүйл гэвэл та бүхнийг Раху, Кету битгий хэт их түгшээгээсэй гэж л бодож байгаад юм. Өнөөдөр таны Раху, Кету бүрэн дүүрэн хэвийн байлаа ч дурын мөчид, ямар нэг гаригийн мөчлөгийн улмаас эсвэл ямар нэг таагүй үйл явдлаас болж идэвхижчих магадлалтай учраас тэр. Тийм болохоор эртнээс тэдэнтэй учир зүйгээ олж байвал дээр. .. Рахугийн хувьд засах аргууд нь загас хооллох, бэлэвсэн эмэгтэйд болон уяман өвчтэй хүнд өглөг хандив өгөх явдал байдаг. Хэрвээ та тийм хүмүүсийг олвол шүү дээ. Мөн мансууруулах төрлийн зүйлд ямар нэг байдлаар донтон татагдсан хүмүүс туслах нь маш сайн нөлөөтэй. Жишээлвэл, архичид, мансууруулах зүйл хэрэглэгчид гэх мэт…Өөрөөр хэлбэл хүнд тэрхүү зуршлаас нь ангижрахад туславал маш сайн нөлөөтэй. Ингэснээрээ та Раху, Кету гаригуудыг амирлуулан тайвшруулчихаж буй хэрэг
Бурханыг нээн танихуй бичээсүүдэд өгүүлснээр, Дээд Эзнийг сач-чид-ананда хэмээх үгсээр тодорхойлсон байдаг. Сат гэдэг нь “мөнх”, чит гэдэг нь “мэдлэгээр дүүрэн”, ананда нь “цэнгэл жаргалаар дүүрэн”, виграха нь “бие даасан бодгаль” гэсэн утгуудыг илэрхийлдэг. Тиймээс Дээд Эзэн буюу Дээд Бурхан нь цор ганц, дахин давтагдашгүй, мөнх, цэнгэл жаргалаар бялхаж байдаг, өөрийгөө бүрэн таньж мэдсэн нэгэн болж таарч байна. Энэ бол Дээд Эзний талаархи ердөө л товч өгүүлэмж. Түүнтэй эн тэнцэх хийгээд Түүнийг даван гарах нь үгүй.   Амьд бодгаль нь (жива) Дээд Бурханы өчүүхэн жижиг дуураймал юм. Ийм ч учраас түүнд мөнх амьдрал, мэдлэг, аз жаргалд тэмүүлэх тэмүүлэл угаас оршин байдаг. Амьд бодгалиудын эдгээр гурван чанар Дэлхий дээр ч, дээд гаригсын систем болох Бхуварлока, Сварлок, Жаналок, Таполок, Махарлок, Брахмалок гэх мэт гаригууд дээр ч илэрч байдаг. Тэр гаригууд дээрхи байдал олон дахин хүчтэй илрэх ба тэдэнд илүү их цэнгэл эдлэх боломжийг олгодог… Амьд бодгаль болгон энэ материаллаг ертөнцөд аль болох л илүү их цэнгэл жаргал
Scroll to Top