Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 8 4 1
Users Today : 7
Users Yesterday : 71
Total Users : 37841
Views Today : 16
Views Yesterday : 74
Чакра буюу хүрдний тухай мэдээллийг буддын, эртний хятадын, энэтхэгийн, тантрын, христийн, иудейн, америкийн индианчуудын уламжлал соёлыг  даган баримталдаг ариун гэгээнтнүүд, шидтэнүүд өгүүлсээр ирсэн байдаг. Саяхан Бостоны лабораторийн биофизикчид маш мэдрэг энергийн төхөөрөмжөөр биеийн гадаргуугаас буюу чухамхүү хүрдүүд орших тэр цэгүүдээс цацарч буй энергийн цацрагийг олж илрүүлсэн байна. Мөн биокибернетикийн  Венийн институт хүний нуруун дагуу тархи хүртэл орших энергийн урсгал нь тархинд нарийн цахилгаан импульсыг өгдөг тухай дүгнэлт шинжилгээ хийжээ. Энэ энергийн урсгалын зам нь эртний энэтхэгийн олон мянганы тэртээ өгүүлсэн байдаг кундалини-энергийг идэвхижүүлэхтэй тохирч байгаа юм. Чакрууд нь биед харгалзан орших ухамсрын төвүүд юм. Тэд маш нарийн мөн чанартай ба мэдрэлийн төвүүдтэй холбоотой байдаг. Хүн бүрийн биед үндсэн долоон чакра, зуу зуун дэд чакрууд байдаг. Тэдгээрийг йогчид бадамлянхуа гэж нэрлэдэг бөгөөд хэрвээ зөв дадал практик хийх аваас тэдгээр бадамлянхуагууд нээгдэнэ. Энэ бадамлянхуанууд нь тодорхой тооны дэлбээнүүдтэй ба дэлбээнүүдийг янз бүрийн шинж чанарыг илэрхийлэх үсгүүдээр илэрхийлэн зурдаг.   Чакра 1: Суурь чакра буюу муладхара чакра Өнгө: Улаан Махбодь: Шороо
Энэ хүрд нь махан биен дээр хүйс ба бэлэг эрхтний хооронд оршино.  Хятадад түүнийг доод дань-тянь гэж нэрлэдэг бөгөөд хүйснээс доош 3 хуруу зайд байрлана. Түүний падма нь нурууны 4-5-р нугаламын хооронд байрладаг.Эртний ойлголтоор свадхистана нь дотоод энергийг удирдаж, хоол тэжээлээс авсан энергийг хуримтлуулах үүрэг гүйцэтгэнэ. Мөн сексийн үйл ажиллагаа, хүний уран бүтээлч чадварыг хариуцдаг энэ хэсэгт дотор эрхтнүүдэд хуваарилагдах энергийн нөөц байдаг. Энэтхэгт энэ хүрдийг сэрээснээр эрүүл байх, урт наслах бломжтой гэж үздэг байна. Усан махбодтой. Тарни нь ВАМ. Бэлэгдлийн 6 дэлбээн дээр бам, бхам, мам, ям, рам, лам тарниуд байна. Свадхистана хүрд нь түрүү булчирхай, ууцны болон хэвлийн мэдрэлийн сүлжээтэй давхацдаг. Бөөрний дээдэх булчирхай, элэг дэлүү, бөөр, давсаг, эм бэлэг эрхтэнтэй холбоотой.мэдрэмжийн эрхтэн нь хэл бөгөөд үйлчлэх эрхтэн нь гар юм. Хүрд гажихад бэлгийн сулрал, бэлгийн хөрөлт,  гиперсексуальность, бөөр давсагны өвчнүүд үүсдэг. Свадхистана хүрд хэвийн ажиллаж байхад тэвчээртэй,  өөртөө итгэлтэй байдаг. Хүрд гажихад айдас түгшүүр сэтгэл санаагаар унах байдал бий болно. Уг хүрд нь урам зориг, ёс зүй, эрхэм дээд мэдлэг, бүтээлч үйл
Ведийн зурхайд заслын олон янзын аргачлалууд байдаг бөгөөд эдгээрийн дотроос өнөөдөр та бүхэнд Врата-катха буюу ведийн яруу сайхан үлгэр түүхийг сонсох нь хувь хүний сөрөг муу үйлийн үрийг засан сайжруулах онцгой сайн аргачлал болдог тухай танилцуулья. Монголчууд эрт дээр цагт орой үдэш айл саахалтаараа нийлж үлгэр домог ярих, тууль хайлах, маань хөгжөөдөг байсан нь өвөг дээдэс маань түүнийг сонсож байгаа ба ярьж байгаа аль алинд нь ач тусаа өгөх үйл гэдгийг сайн мэддэг байсныг нотлоно. Врата гэдэг нь ам тангараг гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл энэ нь тэвчил наминчлал юм. Та энэ тэвчил наминчлалыг үйлдвэл өөрийн тэвчлийн үр дүнг тодорхой байдлаар хүртэх эрхтэй болно. Жишээ нь таны төөрөг зурлага дээр Нар сул, сөрөг нөлөөтэй байршиж байжээ гэж бодъё. Түүний шинж тэмдэг нь нүдний хараа муу, ходоод өвдөмтгий, тархи толгойн өвчнөөр өвддөг, шийд гаргахдаа муу гэх мэт эрүүл мэндийн ба зан чанарын дутагдал байгаа бол таны төөрөг дээр Нар сөрөг байршжээ гэсэн үг юм. Тийм учраас та
Scroll to Top