Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 2 5 8 3
Users Today : 23
Users Yesterday : 33
Total Users : 12583
Views Today : 38
Views Yesterday : 41
Рама навами баярын өмнөхөн бид Тушинская метро станц дээр номоо түгээж байлаа. Би метроны гарах хаалган дээр зогсож байв. Оюутнууд ч  ном тун сайн авч байсан юм. Гэтэл гэнэт ард минь: -Энэ юун номууд вэ ? – гэх дуу сонсогдов. -Энэтхэгийн эртний гүн ухаан, – гэж би эргэж ч харалгүй  дуржигануулав. -Одоохон шалгаадхая, – гэхэд нь харвал, нэгэн халзан эр жинсэн хантаазныхаа дотор халаас руу гараа явуулснаа тэндээс “энергийн багаж” гарган ирж байлаа. Тэгснээ гараа номон дээр тавиад багажиндаа хандан: -Энэ номонд надад шаардлагатай мэдлэг байна уу?   – гэв. Багаж нь ч огцомхон хөдлөж номыг заалаа! -Сайн байна! Хичнээн хувь бэ ? Багаж  бүтэн тойрог хийв. -Их сайн! Бараг л 100 хувь. Асуудалгүй, авъя! Тэрээр халааснаасаа мөнгө гаргаж ирээд номыг авч, бидэнд талархаад, шидэт багажныхаа хамтаар цааш явж одсон билээ. (Гамбхира дас дурсамжаас) Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Орчин үеийн материалист эрдэмтэд зүүд зэрэг байгалийн физик болон  онцгой үзэгдэлийн талаар мэдлэг хомс, баттай эх сурвалж бүхий мэдлэггүй байдаг. Энэ талаар Ведийн судар бичгээс олж, судалж болно. Шримад Бхагаватамын 6.16.53-54, 7.7.25 болон 7.15.61 – д ухамсрын талаар гурван түвшинд хуваан тайлбарласан байдаг. Жаграта, сэрүүн үе /бета, 14-40 герц, альфа 7-14 герцэд/ Свапна, зүүд нойрын үе /тхета, 4-7 герц/ Сусупти, гүн нойрны үе /делта, 0.5 – 4 герц/  Энэ гурваас гадна 4 дэх үе /туриа/ гэж байх ба энэ материаллаг биш юм. /ШБ. 6.5.12, 7.9.32, 7.15.54/. Энэ түвшинд Бурхантай харилцаж, түүнийг мэдрэх боломжтой. Багш шавийн гинжин хэлхээнд  мөн дараагийн 5 дах /турйатитах/ буюу бие даасан сүнс болон Бурхан Кришнагийн хоорондох хайрын харилцаа үүсч байдгийг дурдан тодорхойлсон байдаг. Веданта Сударт зүүд нойрны талаар ийнхүү тайлбарласан байдаг. Зүүдийг Дээд сүнс тухайн бодгалийн үйлийн үрээс хамаарч үүсгэн бий болгож байдаг. /Ш.Б 6.16.55/  Дээд сүнс нь бидний сэрүүн ахуй үедээ хийхийг хүсэж байсан зүйлийг зүүд хэлбэрээр биелүүлж, толилуулдаг. /Ш.Б 11.13.32/ Зүүд нь Бурханы хий хуурмаг
Ухамсрын шинэ шат Амьдралын жинхэнэ хөгжил дэвшил бидний ухамсар хөгжлийн шинэ шатанд өгсөн дээшлэх үед ирдэг. Энэ бол өсч хөгжих цорын ганц боломж. Ухамсрын хөгжил нь бусад хүмүүстэй харьцах, хандах хандлагын өөрчлөлтөөр хэмжигддэг. Чухамхүү ухамсрын хөгжил нь цорын ганц тохиолдолд л боломжтой. Энэ нь бид хариуцлагыг өөр дээрээ үүрч байна уу, үгүй юу гэдэг нь юм. Бусад хүмүүсийн өмнөөс хариуцлага үүрэх. Биднийг хүрээлж буй хүмүүсийн азгүй, жаргалгүй байгаагийн өмнөөс бид хариуцлага үүрдэг бил үү. Амьдрал өөрөө бидний ухамсрыг нас ахих тусам хувьсан өөрчлөгдөхөөр төлөвлөсөн байдаг. Хэрэв бид өөрсдөө бие даан өөрчлөгдөхийг үл хүсэх аваас бидний амьдралд хямрал, гамшиг тохиодог. Ухамсрын хувьсал өөрчлөлт 7 жил тутамд болж байх ёстой. Энэ нь хүрсэндээ батжиж, дараагийн түвшиндээ бэлтгэх хангалттай хугацаа. Шилжилтийн насууд нь 7, 14, 21, 28, 35, 49 … зэрэг насууд юм. Хөгжлийн долоон жилийн систем нь хүмүүний чакрын үйл ажиллагаатай холбоотой. Чакрууд Орчин үеийн анагаах ухаан бүдүүн биеийн өвчин эмгэг эхлээд нарийн түвшинд үүсдэг гэдгийг
Scroll to Top