Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
7
8
6
8
Users Today : 34
Users Yesterday : 71
Total Users : 37868
Views Today : 46
Views Yesterday : 74
1973 оны тавдугаар сарын 7. Лос-Анжелесын орчим Номхон далайн эрэг Шрила Прабхупадаг доктор Сингх, Брахмананда Свами, бусад шавь нар нь дагалдан явна. Ид шидийн хүчний үүсэл Шрила Прабхупада: Йогчид гол нь өөртөө янз бүрийн ид шидийн хүчнүүдийг хөгжүүлэхэд автсан байдаг. Йогч нь усан дээгүүр живэлгүйгээр явж чаддаг. Тэрээр таталцлын хуулинд захирагддаггүй. Энэ ид шидийн хүчийг лагхима гэж нэрлэдэг. Лагхима гэдэг нь хүн хөвөнгөөс ч хөнгөн болж, таталцлын хуулийг эсэргүүцэх чадвартай болно гэсэн утгатай. Йогийн систем нь энэ дадлаар хичээллэгчид аль хэдийнээ оршин байх ойлгогдошгүй хүчийг хөгжүүлдэг. Энэ хүүхдүүд усанд сэлж байна(усанд сэлж буй хүүхдүүдийг заагаад) харин би сэлж чадахгүй. Гэвч сэлэх чадвар надад угаас бий. Харин зөвхөн дадлага л хэрэгтэй. Тэгэхээр хэрэв хүн ийм йогийн хүч чадалтай байдаг юм бол Бурхан ямар хэмжээний йогийн хүчийг эзэмшдэг болохыг бод доо. Ийм учраас Ведүүдэд Түүнийг Йогешвара буюу “бүхий л ид шидийн хүчнүүдийн эзэн” гэсэн нэрээр нэрлэдэг. Бхагавад-гитад(10.8) Кришна: ахам сарвасйа прабхаво маттах сарвам правартате – “Би бол бүхий л бурханлаг болон материаллаг ертөнцүүдийн эх булаг
Хөг муутай хөгжмийг Хүчээр нүдээд яах вэ Үг ойлгохгүй хүмүүнийг Үглэж сургаад яах вэ Ая ордоггүй хөгжмийг Албаар балбаад яах вэ Аврал мэдэхгүй хүмүүнийг Аргадаж сургаад яах вэ Гэрийн гадаахь угаадсан дээр Хэрээ, турлиах цуглана даа Хээрийн цэнгэг нуурандаа Хээнцэр хун хөвнө дөө Баахан улай оловч Бараан хэрээ чамлана даа Жаахан замаг төнхөөд л Цагаахан хун цадчихна даа Íîìûí ãýãýýí ¿íýíèéã Íóõàöòàé õ¿ðòýõ õ¿ñýë íü Àíãèæðàëä õ¿ðýõ çàìûí Àíõíû àëõàì ìºíºº Байгаа жаахан зүйлдээ Баттай ханах сэтгэл нь Төгст хүрэх замын Түрүүчийн алхам мөнөө Балабхадра дас
Өнөөдөр Бурхан Рамагийн дэлхий дээр морилсон өлзийтэй сайн өдөр бөгөөд энэ өдөрт зориулаж байна. Доорх хяагаар орж ведийн соёлтой холбоотой ведио файлуудийг үзэж болно. http://vids.myspace.com/index.cfm?fuseaction=vids.channel&channelID=452299503