Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 7 9 8 1
Users Today : 21
Users Yesterday : 45
Total Users : 37981
Views Today : 28
Views Yesterday : 47
Бид бүгд буюу амьд бодгалиуд нь Бурханы хүүхдүүд юм. Гэвч бид энэ тухайгаа мартсан болохоор нэг нэгэнтэйгээ хэрэлдэн тэмцэлдсээр. Аз жаргалтай гэр бүлийн бүх хүүхдүүд нь: “Эцэг маань бид бүгдийг тэжээдэг. Бид ахан дүүс. Яах гэж бид нэг нэгэнтэй хэрэлдэн тэмцэлдэх хэрэгтэй гэж?” гэдгээ мэдэж, ойлгож байдаг. Үүн шиг хэрэв бид Бурханы ухамсар буюу Кришнагийн ухамсартай болох аваас дэлхий дээрхи дайн дажин бүгд аяндаа  зогсох болно. “Би америк, би энэтхэг, би орос, би хятад” гэх зэрэг энэ бүх дэмий тэмдэглэгээнүүд бүгд эцэс төгсгөл болно. Кришна ухамсрын хөдөлгөөн нь тийм л ариусгах хүчнийг шингээсэн байдаг бөгөөд хүмүүс Кришнаг ойлгон ухаарч эхлэмэгц тэдний улс төрийн болон үндэстэн хоорондын тэмцэл тэрхэн даруйд зогсоно. Учир нь тэдний жинхэнэ ухамсар сэрж, бүх зүйл Бурханд харьяалагддаг юм байна гэдгийг ойлгох учраас тэр юм. Нэгэн гэр бүлийн хүүхэд болгон эцгийнхээ өв хөрөнгийг эзэмших эрхтэй байдаг. Үүн шиг хэрэв бид Бурханы салшгүй хэсгүүд, хэрэв бид бүгд Бурханы хүүхдүүд юм бол бидний хэн нь
Бидний идэж буй зүйлийн талаар буюу бидний биеийг юу бүрдүүлж байна вэ? Энэ бүхэн бидний бие болоодч зогсохгүй бидний ухамсарт шууд нөлөөлөх болно. Бид айж зовоосон зүйлсийг өөрийн биеийн нэгэн хэсэг болгоод түүнийгээ соёл хэмээн бардамнах нь тэнэглэл билээ. Хамгийн гол нь бид эрүүл ухаанаар цаад утга учирыг нь сайн тунгаах хэрэгтэй билээ. Өөрийнхөө махтай танилц нэртэй вэб сайтийг үзнэ үү. http://veg-tv.info/Meet_your_Meat
Орчин үеийн шинжлэх ухаанд дахин төрөлтийн гайхалтай үзэгдлийн бодитойг нотолсон хангалттай олон баримт нотолгоо хэдийнээ хуримтлагджээ. Өнөөдөр манай сонины уншигч та бүхэнд өөрийн урьд төрлөө маш тод санадаг цөөн хүмүүсийн нэгд тооцож болох эгэл бус нэгэн эмэгтэйн тухай гайхалтай өгүүллийг толилуулах гэж байна. Ракхи Жадек Лондон хотоос манай оронд 2005 оны зургаадугаар сард тусгайлан Оросын олон хот тосгодуудаар өөрийн гайхамшигтай, сэтгэл хөдлөм түүхийг хүмүүст ярьж өгөхөөр айлчлан ирсэн билээ. Ийнхүү тэрээр манай сонины редакцид зочиллоо. – Та өөрийнхөө тухай болон гэр бүлийнхээ тухай товчхон танилцуулаач. – Энэ амьдрал дахь миний нэр  Ракхи Жаядек. Эхийн талын овог Канади. Би Лондонд амьдардаг энэтхэг гэр бүлд 1975 оны наймдугаар сарын 9нд төрсөн билээ. Эцэг маань механикч, ээж маань гэрийн эзэгтэй. Миний ах мөн л машин техникийн ажил эрхэлдэг. Харин миний номын нэр маань Ратнавали. – Та хэрхэн яаж өөрийн урьд төрлөө санасан юм бэ? – Гол гол дурсамжууд 2000 оноос эхлэн ой ухаанд минь орж ирсэн юм.
Scroll to Top